OXFORD: Худалдаа, Капитал, Ажиллах хүчний урсгал

 

Дээрх сэдвээр Оксфордын эрдэмтний ярианаас өөртөө хийсэн тэмдэглэлийг хүргэе.

Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бодлого явуулахдаа аливаа улс орон 3 чиглэлээр гадаад ертөнцтэй харьцдаг.

  • Худалдаа
  • Капитал
  • Ажиллах хүч

Худалдаа

Бүр тодорхой хэлбэл гадаад худалдаа (экспорт, импорт). Ингэхдээ улс орнууд өөр өөрсдийнхөө чаддаг чаддаг юмыг хийж сайн дурын үндсэн дээр харилцан худалдаа хийж байгаа тул Аль аль талдаа ашигтай байдаг. (comparative advantage)

Буурай хөгжилтэй орнууд том орнуудын зах зээлд нэвтрэх гэж түмэн асуудал болдог. Том орнууд ч энэ байдлыг нь мэддэг тул тусгай Хөнгөлөлтийн систем (Preferencial system) үүсгэх гэж оролддог. Түүний жишээ нь АНУ, Европ, Япон юм. Тэдэнтэй чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж жижиг орнууд зүтгэдэг. Орос, Хятад энэ тал дээр тогтсон Тогтолцоогүй байгаа.

Монгол Японтой чөлөөт худалдааны гэрээтэй гэж хэлж болох.

Европт 7000 гаруй нэрийн бараа экспортлох эрхтэй болсон. 2-3 жилийн өмнө шийдсэн.

АНУ-аас хөнгөлөлт эдлэх бололцоотой шиг санагдаж байна.

Асуудлын гол нь эдгээр Хөнгөлөлтийн системүүд нь жижиг орнуудын эдийн засгийн өсөлтөд бодитой тусалж чадаж байна уу гэдгээр ялгаатай. Жишээ болгож Европ, АНУ-ыг харьцуулж байна. Манайх шиг орноос ямар нэг зүйл үйлдвэрлээд Европ, АНУ-ын зах зээлд гаргахын тулд уг бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ хатуу шаардлага болдог. Европт гарал үүсэл нь 100 хувь монголынх байх ёстой аж. Эсгий шаахайг эс тооцвол Манайд энэ нь боломжгүй. Ер нь жижиг орнуудын хувьд энэ боломжгүй тул тэдний эдийн засгийн өсөлтөд тус болж чадахгүй байна хэмээж буй. АНУ –д барааны гарал үүслийн 25 хувь нь тухайн орных байхад хангалттай. Иймд АНУ-ын хөнгөлөлтийн систем жижиг орнуудад илүү үр дүнтэй гэж үздэг. Иймэрхүү зөрүү, ялгаатай байдлыг бодлогодоо анхаарах ёстой юм байна.

Капитал

Бүр тодорхой хэлбэл санхүү, мөнгөний урсгал. Энэ нь тусламж, зээл, төрийн болон хувийн хөрөнгө оруулалт хэлбэртэй. Аль аль талдаа ашигтай байж болох ч, зөвхөн нэг талд ашигтай байх магадлалтай. (absolute advantage)

Тусламж ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх эрх баригчдын сонирхлыг нь бууруулдаг гэж үздэг.

Эдийн засгийн өсөлтөд бодитой туслах санхүүгийн урсгал нь голчлон хувийн хөрөнгө оруулалт юм. Гэвч хувийн хөрөнгө оруулалтыг дотор нь сайн, муу гэж ангилж болно. Хувийн хөрөнгө оруулалт хийж буй компаниуд ашиг хөөх явцдаа (absolute advantage) тухайн  орнуудыг санхүүгийн хувьд сорох явдал бий. Ингэхдээ авилгал, коррупци, офшор гээд янз бүрийн арга хэрэглэж буй. Энэ асуудалд том орнууд анхаарал тавихыг эрмэлзэж буй.

Манайд энэ асуудал нэлээд улс төржсөн хэлбэртэй байгаа ч яваандаа засагдаж мэргэжлийн шинжтэй болох буйзаа хэмээн найдаж байна.

Ажиллах хүч

Бүр тодорхой хэлбэл цагаачлал, ажиллах хүчний импорт юм. Аль аль талдаа ашигтай байж болох ч, зөвхөн нэг талд ашигтай байх магадлалтай байдаг. (absolute advantage)

Ажиллах хүчний урсгалыг дотор нь мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүсийн нүүдэл гэж ангилж үзмээр юм байналээ.

Ажиллах хүчний цааш, нааш урсгал зөвхөн хувь хүмүүсүүдийн эрхийн асуудал юм шиг харагддаг. Гэхдээ тэдний нүүдэл, суудал нийгэмд ямар үр дагавартай байдгийг дараахь жишээгээр ойлгож болох юм. Монголд бэлтгэгдсэн сайн эмч АНУ-д гараад ажиллах нь тэр хүний хувийн асуудал мэт боловч тэр хүн нүүдэл хийснээр эмч  мэргэжилтэн бэлтгэсэн өмнөх бүх зардал АНУ-руу урслаа гэж ойлгож болно. Үүнтэй нэгэн адил ажиллах хүч гадаадад гарлаа гэдэг нь тэр хүнд зарцуулсан (сургалтын зардал, хүүхдийн мөнгө, эх орны хишэг..гм) манай нийгмийн бүх зардал гадагш урслаа гэсэн үг болж таарна.

Эдийн засаг талаасаа бодлогын хувьд хамгийн сайн нүүдэл, суудал бол ОЮУТАН гадаадад бэлтгэх явдал юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s