Европ болон Америк ер нь хаа сайгүй популизм давалгайлж байгаагаас дэлхий даяар Ардчилал уналтад орлоо гэж санаа зовох хүмүүс байна. Авилгал, хээл хахуулийн хэрэг, цагаачлал, элдэв будилаан, зэвсэгт мөргөлдөөн, сонгуулийн бульхай зэрэг асуудалтай холбоотой олны шуугиан тийм сэтгэгдэл төрүүлэхэд нэрмээс болдог ажээ.
Стокхолм төвтэй Олон улсын институт Ардчиллын өнөөгийн төлөв байдлын талаар судалгаа хийжээ.
Товчхондоо бол дэлхийн улс орнуудын 68 хувь, дэлхийн хүн амын 62 хувь нь ардчилал дор амьдарч байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулбал өссөн дүн болж байна. Сонгуулийн ардчиллын 40 жилийн туршлагатай орнуудаас Венесүэлийг үл оролцуулбал нэг нь ч эргэж буцсан алхам хийгээгүй байна.
Ардчиллын эерэг сөрөг талуудыг дараахь судалгаанаас харна уу