Cold Climate HVAC 2018
The 9th International Cold Climate Conference
Sustainable new and renovated buildings in cold climates
Kiruna – Sweden 12-15, March 2018
4 жил тутам болдог “Хүйтэн цаг агаар” олон улсын хурал энэ удаа Шведийн Кируна хотод ирэх 3 дугаар сард болох гэж байна.
Энэ удаагийн хуралд Швед дэх элчин сайдын яам оролцох бөгөөд хурал зохион зохион байгуулагчдын зүгээс Хөтөлбөрөө ирүүлжээ.
Хөтөлбөрт:
-Дулаан хадгалах барилгын материал
-Цонхоо хэрхэн суулгах
-Дулаалга хийх хямд өртөг бүхий арга
-Хүйтэн нөхцөл дэх барилгын архитектур
-Орон сууцны дээврийн дулаалгын шийдэл
-Байрны дулаалгыг шийдэхэд орон сууц өмчлөгчдөд үзүүлэх туслалцаа (Шведийн жишээ) гэх мэт сонирхолтой сэдвүүд оржээ.
Мэргэжлийн хүний нүдээр харвал гүнгийрүүлж үзэх ёстой бас олон сэдэв байгаа бололтой.
Ирүүлсэн Хөтөлбөрийг дараахь холбоосоор үзэж танилцана уу.
paper_session_schedule_cchvac2018_20180128 copy
Дээрх олон улсын хурлаас аль болох хэрэгтэй мэдээллийг манай мэргэжлийн хүмүүст хүргэхийг ЭСЯ хичээх бөгөөд сонирхсон сэдэв, зөвлөгөөг ЭСЯ-ны дараахь имэйл хаягаар ирүүлнэ үү.
Mail address:
stockholm2@mfa.gov.mn