Дэлхийн эдийн засгийг 170 триллион ам. доллар гэж байгаа. Бараг мөн хэмжээний (150 триллион) өр, зээл байгаа. Нийлбэрээрээ 350 триллион ам. доллартай тэнцэх хэмжээгээр дэлхийн эдийн засаг, санхүү хэмжигдэж байна.
Банкуудад байгаа бүх харилцах, үнэт цаас, даатгал, тэтгэврийн сан зэрэг санхүүгийн бүх ассетийг нийлүүлээд Улс орнуудаар нь гаргавал дорхи байдалтай байна.
Хятадын санхүү Оросоос 32 дахин том. АНУ-ын санхүү Хятадаас 3 дахин том. Ийм л ертөнцөд бид амьдарч байна.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Америкийн Төв Банк дэлхийн эдийн засаг руу их хэмжээний мөнгө цутгасан. Уламжлалт бус энэ аргыг шүүмжлэх нь олонтаа.
Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх энэ цаг үеийг “Хялбар мөнгө” (Easy money)-ний үе гэж нэрийддэг. Энэ цаг үед олон орон Засгийн газрын бонд гаргаж дэлхийн өр их хэмжээгээр нэмэгджээ. Манай Чингис бонд болон дараа дараачийн бонд, зээл “хялбархан” бүтсэн үндсэн шалтгаан нь АНУ-ын Төв банкны “хялбар мөнгө” бий болгосон бодлогын үр дүн байсан гэж харагдахаар байна. Гэвч бонд гаргаж өрөнд орохыг хэн ч албадаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.
АНУ энэ бодлогоосоо өнгөрсөн хугацаанд аажмаар татгалзсан хэдий ч Европын Холбоо, Япон, Хятад зэрэг орнуудын Төв банк америкийн бодлогыг буухиалж байгаа.
Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх “хялбар мөнгө”-ий үе хэзээ мөдгүй дуусах нь гарцаагүй. Тэр цагт бодит хүндрэлүүд бий болох бөгөөд урдчилан харж бодлогоо чамбайруулж чадах эсэхээс улс орны хөгжил тогтвортой байх эсэх хамаарч байна.