RAND Corp. өөрийн сайт дээр “Залуусын бололцоог дээшлүүлж Монголын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах нь” гэсэн нэртэй нэгэн судалгааг байршуулжээ. Уг судалгааг 2015 онд хийсэн байх бөгөөд Монгол хэл дээрх хувилбар нь хэрэгтэй хүндээ байгаа гэж ойлгож байна.
Ер нь бодлого тодорхойлогчдод зөвлөмж болохоор тул анхаарал хандуулав.
“Монголд ажилгүйдэл дэлхийн стандарттай харьцуулбал тийм ч их биш, гэвч гол асуудал нь ажил эрхлэгчдийн ихэнх нь хөдөлмөрийн бүтээмж муутай салбарт ажиллаж байна” гэсэн дүгнэлт хийжээ.
Дэлхий болон Монгол дахь ажилгүйдлийн түвшний харьцуулалт
Монгол болон Шилжилтийн орнуудын ажилгүйдлийн түвшний харьцуулалт
RAND Corp. -ийн өгч байгаа зөвлөмжийн хэсгээс:
- Боловсролыг ялангуяа ажилгүй болон сургалтаас хөндий хөдөөгийн залуучуудад хүртээмжтэй болгох
- Сургалтын хөтөлбөрт сэтгэх болон эргүүцэн сэтгэх чадварыг хослуулах
- Сургуульд хүүхдүүдэд мэргэжлээ сонгох чиглэл байнга өгч байх
- Ажил олгогч болон боловсролын байгууллагын хоорондох дадлага хийлгэх харилцааг албажуулах, бэхжүүлэх
- Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтыг олон улсын стандартад ойртуулах
- Хувийн хэвшлийн байгуулагуудтай мэргэжил үйлдвэрлэлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр хамтарч ажиллах
- Алсдаа мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын байгууллагуудыг нэгтгэх
- Мэргэжил үйлдвэрлэлийн төвүүд дэх богино хугацааны дадлага сургалтыг сайжруулах
- Ажилгүй, сургалтаас хөндий явах эрсдлийг залууст анхнаас нь ойлгуулах ажлыг сургуулиар дамжиж зохион байгуулах
- Нийгмийн хамгааллын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн үр дүнтэй уялдуулан боловсронгуй болгох
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулах
- Ажилд янз бүрийн бүлэг хүмүүсийг авах мотивацийн талаар судалгаа хийх
- Гэх мэт
Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү
Improving the Mongolian Labor Market and Enhancing Opportunities for Youth