ОТ төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө (Дубай)

Улс төр нь хаана яваа, хууль эрх зүй нь хаана яваа нь улам бүр мэдэгдэхгүй бантагнаж байгаа энэ цаг үед цочирдмоор нэг үйл явдлын гэрч бид бүгд болчих юм. Төв талбай дээр нэг хэсэг хүмүүс “ОТ-н гэрээгээр сор залав”.

Screen Shot 2018-04-06 at 8.08.54 AM

Уламжлалаа хадгалья гэвэл энэ явдлын дараачийн алхам нь хүн, малын амиар тахил өргөх явдал юм.

Тахил өргөх ажлыг хууль хяналтын байгууллагаар гүйцэлдүүлэх гэсэн мэт үйл явдал ар араасаа өрнөх шинжтэй. Ялангуяа “Дубайн гэрээ” гэгчээр баривчилгаа хийж, мэдүүлэг авч байгаагаа зарлах  нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаа бодлогод яавч сайнаар нөлөөлөхгүй  нь ойлгомжтой юм.

ОТ төсөл Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжсэн анхны цор ганц мегатөсөл юм. Буруу зөв ойлгох зүйл зөндөө бий. Энэ талаар миний бие мөн ч олон бичиж, ярьж, олон ч хариуцлагатай хүмүүст захидал бичиж байж билээ.

Ойрмогхон болж байгаа үйл явдлаас санаа зовинож ОТ төсөлтэй холбоотой зарим нэг зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй санагдаж байна. Нуулгүй хэлэхэд ойлголтоо нэг мөр болговол дээр дооргүй буруу улс төржих нь татрах боловуу гэж горьдсных. Болгооно уу.

ОТ төсөл дээр ТЭЗҮ хэдэн удаа боловсрогдох вэ?

Манайхны нэлээд нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл дээр ТЭЗҮ нэг л удаа боловсрогдох ёстой хэмээн боддог. Гэтэл ОТ төслийн хувьд тийм биш юм. Учир нь нээлттэй мэдээллээр бол ОТ-н орд геологийн тогтоцын хувьд 6 биетээс бүрдэж байгаа.

Screen Shot 2018-04-06 at 8.39.37 AM

ОТ төсөл ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж таараа. Геологийн судалгааны үр дүн  үр ашигтай үйлдвэрлэл явуулах бололцоотой гэвэл тэдгээрийг бэлэн болох хэмжээгээр нь ашиглах юм. Ингэхээр тодорхой хугацааны дараа ТЭЗҮ дахин дахин боловсрогдож байх ёстой болно. Наад зах нь 5-6 удаа ТЭЗҮ гарах юм байна гэвэл гайхах зүйл байхгүй.

2. ОТ төсөл Хэдэн удаа санхүүжилт босгох ёстой вэ?

Манайхны бас нэг нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл нэг удаа хөрөнгө мөнгө босгоод амар сайхандаа жаргах юм шиг боддог.  Ингэж сэтгээд байгаа нь орд газрын тогтоцыг ойлгоогүй, ТЭЗҮ нэг л удаа байх ёстой гэж буруу ойлгосонтой холбоотой бөгөөд дээр нь ОТ төсөл үр ашгаа өгөхийн тулд асар их зардал гаргадаг гэдгийг ойлгоогүй буюу ойлгосон ч санаатай улс төржүүлдэгээс болж байгаа юм.

Орд газруудын биетээс хамаараад ОТ төсөл 100 жилийн төсөл хэмээвээс дэлхийн зах зээл дээрээс санхүү босгох үйл ажиллагаа мөн л 5-6 дахин хийгдэх болно. Энэ талаар Lazard компанийн хөрөнгө оруулагчдад хийж өгсөн слайдыг харуулья.

Screen Shot 2018-04-06 at 8.40.32 AM

Screen Shot 2018-04-06 at 9.06.33 AM

ОТ мэт Уул уурхайн мегатөслийг ойлгохгүйгээсээ бөөн хэрүүл уруул байгаа шигээ өнөөдрийнхөөрөө байвал дээрх слайдыг хараад монголчуудын хувьд 21 дүгээр зуун тэр чигээрээ хэрүүлийн зуун болчих нь гэж бодогдохгүй байна уу. Үгүй биз дээ. Би хувьдаа өөдрөг байгаа.

3. “Дубайн гэрээ” гэгчийн тухай

ОТ төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн гэсэн 2 төрлийн том гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээнүүд өөрчлөгдөөгүй. Сайханбилэг, Бямбасайхан эдгээр гэрээг өөрчлөөгүй. Засгийн газар дээр ийм асуудал яригдаагүй.

ОТ төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг.Screen Shot 2018-04-06 at 9.25.00 AM

ОТ төсөлд Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлэгч байгууллага нь Эрдэнэс МЖЛ юм. Тэр нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө батлахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авсан хэрэг. Бүх зүйл Засгийн газрын эрх зүйн чадамжтай орчинд хийгдсэн бөгөөд Үүнийг нь “Дубайн гэрээ” хэмээн цоллож ОТ төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь өөрчлөөд хаясан мэт хоосон улс төржүүлэх нь популист улс төрчдөд л хэрэгтэй зүйл байх.  Үнэн гэж байдаг бол тогтоогдоно бизээ.

Засгийн газар хийж байсан ажлаа нууж хааж байсан зүйл байхгүй. Нотолгоо нь тухайн үедээ ил болгож байсан Дубайд үзэглэсэн “ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-г zasag.mn сайтаас татаж та бүгдийн хүртээл болгож байна. Дараахь холбоосоор үзнэ үү

ot2 business plan

 

4. Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ.

ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Screen Shot 2018-04-06 at 9.38.38 AM

Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж хүртэл өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм.

Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд далд уурхайн 7 жилийн бүтээн байгуулалтаас Монголчуудад ямар үр өгөөж ирэх вэ гэдгийг он оноор нь  ингэж үзүүлжээ.

Screen Shot 2018-04-06 at 9.47.19 AM

Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа. Гэсэн хэдий ч амжилт маань эмзэгхэн байгаа гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s