1700-1721 онд Шведийн эзэнт гүрэнтэй Оросын нэгдүгээр Петр хаан түүхэнд “Умардын Их дайн” гэж нэрлэгдсэн тулаан хийжээ. Энэ үеэр олон швед хүмүүсийг олзолсон байна.
1716 онд олзны цэргүүдийг Иртыш мөрний хавьцаа алтны хайгуульд ашиглаж байх үед Ойрадынхан довтолж олон хүмүүсийг олзолсон бөгөөд тэдний дунд Густав Ренат гэдэг швед хүн байж. Тэрбээр газрын зураг зураач мэргэжилтэй байсан бөгөөд ойрадуудад олзлогдож 17 жил байхдаа Зүүнгарын хаант улсын газрын зургийг зурж үлдээжээ
Хожмоо Япончууд Манжго улсын ( 1932-1945) баруун хил нь Зүүнгарын хил хүртэл байх ёстой хэмээн уг газрын зургийг Халх голын тулааныг өдөөх үндэслэл болгож байсан гэгддэг.
Густав Ренат олзонд байхдаа Ойрадын Цэвээнравдан, Галдан хаанд ихэд тус болж байсан гэгдэх бөгөөд тэр үедээ бас нэгэн олзны Бригита Шерзенфилт гэдэг швед эмэгтэйтэй гэр бүл болж эсэн мэнд Швед нутагт ирсэн гайхалтай түүх байдаг. Түүний эхнэрийн өмсөж байсан хувцас Шведийн хааны музейд хадгалагдаж байна.
Олон сайхан мэдээлэл оруулж байдагт нь баярлалаа.
LikeLiked by 1 person