Эдийн засагт “Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө” (Investment Multiplier) гэдэг чухал ойлголт байдаг. Хялбаршуулан тайлбарлая.
- Гадаадын Хөрөнгө оруулалт эдийн засагт Эрэлт бий болгоно.
- Эрэлтийг хангахын тулд Нийлүүлэлт хийх хэрэгтэй болно.
- Нийлүүлэлт хийхийн тулд үндэсний Үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй болно.
- Үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Олон хүнийг ажиллуулах хэрэгтэй болно.
- Олон хүн цалинтай болохоор дэлгүүр, үйлчилгээ тэлэх хэрэгтэй болно.
Дээрх цикл дахин давтагдана.
- Эдийн засагт эргэлдэх гадаад, дотоод хөрөнгө нэмэгдэхээр шинэ Эрэлт бий болно
- Шинэ Эрэлтийг хангахын тулд Нийлүүлэлт хийх хэрэгтэй болно…
- Нийлүүлэлт хийхийн тулд үндэсний Үйлдвэрлэлээ улам нэмэх хэрэгтэй болно.
- Үндэсний Үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Олон хүнийг өндөр цалинтай ажиллуулах хэрэгтэй болно.
- Олон хүн өндөр цалинтай болохоор дэлгүүр, үйлчилгээ дэлхийн стандарт хангахуйцаар тэлэх хэрэгтэй болно.
гээд эдийн засгийн Үржүүлэгч давтагдана.
Цикл давтагдах бүрт нийгэм өөдөө ахина. Хүмүүс илүү амьдралтай болно. Өрсөлдөөн эдийн засгийг илүү чамбайруулна гээд олон зүйл хэлж болох юм.
Оюу Толгой төслийн Үржүүлэгч нөлөөг тайлбарласан бичлэг таалагдав.
ОТ төслийг сайхан муухай гэж ярих яахавээ яааахав.
Эдийн засаг бүгдийн маань амьдралд, үр хүүхдүүдийн маань ирээдүйд чухал учир үзэхийг зөвлөе.
One thought on “Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөө”