Энэ жилийн Наадмын содон мэдээний нэг нь Хөх нуурын дээд монголчуудаас олон хүн ирж наадам үзсэн тухай юм.
Түүхийн нугачаан дунд дэлхийн өнцөг булан бүрт үлдэж хоцорсон олон монголчуудын хувьд өнөөгийн Монгол улс үнэнхүү тэдний хүсэн мөрөөдөж зүтгэж очих Мөрөөдлийн орон мөн байхаа.
Монгол улс руу зорьж биднийг үзэх дээд монголчууд болон эсгий туургатны урсгал цааш цаашдаа үерлэх нь гарцаагүй. Харин бид тэдэндээ үлгэрлэвэл зохих “Сүлд улс” нь байгаасай гэж миний бие нэг бус удаа ярьж байгаа. Хариуцлагатай байж Хичээнэ биз ээ. Монголчууд аа.
Дээд монголчууд нь ойрад болон халх монгол түмэн бөгөөд Хөх нуур орчмоор 16-17 дугаар зууны үед ирж нутагласан гэнэ. Энэ нутгийг Даян хаан, Лигдэн хаан ихэд довтолдог байж.
Гүш хаан
Чингисийн дүү Хасарын удам Гүш хаан 1637 онд Тавдугаар Далай ламын бүх дайсан түүний дотор кагью урсгалыг дэмжигч Цогт хунтайжыг Хөх нуурын орчим бут цохисон нь дээд монголчууд Бүддийн шашны гэлэгва урсгалыг газар газар дэлгэрүүлэн түгээх, хүч авахад ихэд нөлөө үзүүлсэн гэдэг. Дээд монголчуудтай холбоотой түүх бол Манж, Монгол, Түвдийн болон шашны ээдрээтэй олон асуудлыг ойлгоход ихэд тустай байж мэдэхээр сонирхолтой юм билээ.
Тэд түвд хувцсыг өөрийн болгож авсан бөгөөд босоо бичиг, эсгий гэрээ хадгалж иржээ.
Дани, Шведын аялагчид Түвдийн өндөрлөгт аялж явахдаа нэгэн гэрэл зургийг “Дээд монголчуудын тэргүүн” (1928) гэсэн тайлбартайгаар түүхэнд үлдээсэн байдаг.
Дээд монголчуудын тэргүүн. 1928
Ямарч байсан мах цусны тасархай дээд монголчууд Монголд ирж наадам сонирхсон нь содон мэдээ байлаа. Дээд монголчууддаа талархья.
Дараахь холбоосоор Дээд монгол дууг сонсоно уу.
Дээд Монгол минь Тэнгэрээс иштэй Монгол