Импортын тариф ба Худалдааны дайнаас ЭЗ-ийн дайн руу

Адам Смит 1776 онд “Үндэстний баялаг” номоо хэвлүүлж байх тэр үед улс орнууд ихэвчлэн импортын татварыг өндөр тогтоодог байж. Тэр цагаас хойш импортын татвараа бууруулж олон улсын худалдаанд нээлттэй оролцох нь ямар ч  орны эдийн засгийг өсгөхөд чухал гэдгийг аажим аажмаар эдийн засагчид ойлгосон гэх бөгөөд 20 дугаар зууны сүүлийн хагаст энэ итгэл улам нэмэгдэж улс орнуудын импортын татвар ихэд буурсан аж.

Гэвч цаг үе өөрчлөгдөн том гүрнүүдийн хооронд тарифийн “зодоон” өрнөж байна. Ялангуяа АНУ манай хөрш Хятадын бараанд  импортын тарифийг шат дараатай нэмж байна. Хятад мөчөөгөө өгөхгүй тарифийг нэмж харагдана. Үүнийг дагаад дэлхийн геополитикийн дүр зураг мөн өөрчлөгдөж байна.

Screen Shot 2018-08-27 at 9.35.30 PM

Дэлхийн эдийн засаг унах, ялангуяа хөрш орнуудын эдийн засаг хүндрэх нь монголчуудын бидний амьдралд дунд болон урт хугацаандаа сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй л байх. Ялангуяа импортын барааны үнэ өсөх, ханш савлах, хөрөнгө оруулагчид үнэ, ханшны тодорхойгүй нөхцөлд манайд хөрөнгө хийхээс зайлсхийх биз.

Screen Shot 2018-08-27 at 9.16.44 PM

Импортын татвар улс улсаар чухам хэд вэ гэдгийг сонирхож болох юм. Бараа бүрээр янз бүрийн татвар байх бөгөөд нийт импортод ногдуулж буй татварыг нэгтгэж жигнэсэн дундаж үзүүлэлтэд оруулбал

Хятад      3,54

Орос        3,43

АНУ         1,61

Канад      0,85

Япон       1,35

Герман   1,6

болж байна.

 

Импортын татвар бага дэлхийн 10 орон

Screen Shot 2018-08-27 at 9.20.27 PM

 

Импортын татвар их дэлхийн 10 орон

Screen Shot 2018-08-27 at 9.22.31 PM

Худалдааны дайн тарифаар хязгаарлагдаж байсан бол хориг арга хэмжээ бүхий эдийн засгийн дайн нь санхүү, банкыг мөн хамаарч байна.

Өнөөдрөөс Оросын эсрэг АНУ-ын хориг хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд Орос оронд зээл өгөх, түүнтэй тэнцэх баталгаа гаргахыг Америкийн бүх хуулийн этгээдэд хоригложээ. 11 дүгээр сард энэхүү хориг арга хэмжээ бүр хатуурах төлөвтэй.

Screen Shot 2018-08-27 at 9.32.23 PM

Эдийн засгийн дайн нь цус урсгасан халуун дайнаас арай дээр юмуу даа гэж голоо зогоох л үлдлээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s