2019 оны 5 дугаар сарын 1-нээс Японд Эзэн хааны REIWA шинэ тоолол эхлэх гэж байна. Эзэн хаан Акихито өөрийн том хүү Нарухитод хаан ширээгээ өгснөөр Японы 126 дахь шинэ эзэн хаан тодроно.
Энэхүү томоохон үйл явдалтай холбогдуулан Монгол, Японы түүхэнд холбогдох нэгэн номыг олны анхааралд хүргэмээр санагдав.
Япон улсын түүх арвин. Түүхийн нугачаанд японы ард түмэн элдэв зовлон бэрхшээлийг туулсан байдаг. Орос, Хятадтай олон ч жил, олон ч удаа дайтаж ялан дийлж Ази тивд нөлөөтэй том гүрэн болсон билээ.
Япон хүчирхэг орон болоход японы түмний дотоод сэтгэлийн их хүч чухал байсан хийгээд тийм хүч бий болоход 13 дугаар зууны Монголчууд үүрэг рольтой байсан бололтой юм.
Энэ талаар Накаба Ямада гэгч эрхэм “Японыг монголчууд довтолсон нь” гэсэн номондоо дэлгэрэнгүй дурдаж 1916 онд англи хэл дээр хэвлүүлжээ. Энэхүү ном ховорхон хийгээд түүхийн чухал эх сурвалж болдог байна.
Энэхүү номыг унших сонирхлыг өдөөх үүднээс ганц нэг санааг ишлэв.
- Хубилай хааны дэргэд газар газрын элч төлөөлөгчид ажиллаж байсны дотор Солонгос эмч Чой-И гэгч байж. Эмч гэдгээс илүүтэй газар газрын сонинг үзэж харсан гэдгээрээ хааны ордонд нэртэй нэгэн байсан гэнэ. Хубилай хаан түүнээс Японы талаар сонирхож асууж байсныг дорхи зургаар харуулжээ. Хааны дэргэд Марко Поло сууж байна гэсэн тайлбартай юм.
- Хубилай хаан Японыг хоёр ч удаа том хүчээр довтолсон байдаг. Аль аль нь бүтэл муутай болж. Япончууд дотоод сэтгэлийн их хүчтэйгээр монголчуудтай тулалдсан аж. Дээр нь монголчуудын довтолгоог Байгаль дэлхий ч таалаагүй. Далайн их хар шуурга дэгдэж хөлөг онгоцуудыг нь живүүлжээ. Тэнгэр монголчуудыг биш, Японыг ивээжээ. Энэ нь тухайн үеийн япончуудад аугаа их дайчин чанар бэлэглэсэн байна.
Японыг монголчууд довтолсны дараа Японы нийгэмд Хүн бүр хичээвээс Байгаль дэлхий ивээдэг гэсэн бат итгэл үнэмшил тогтож Японы нийгэм хөгжин дэвжих их дотоод эрч хүчтэй болсон гэж байна шүү.
Номын эх хувийг дорхи холбоосоор үзнэ үү.
Ghenko-The-Mongol-Invasion-of-Japan-by-Yamada-Nakaba-1916-ILLUSTRATIONS-MAPS