Японы зах зээлийг нээх 7 түлхүүр

 

Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдаад удаагүй байна.

Уг хэлэлцээрт Монголоос Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300 нэр төрлийн бараа оржээ. Хэлэлцээрийн эхийг дараахь холбоосоор үзэж болно. (Монгол, Японы хэлэлцээр)

Монголын компаниуд бага багаар Японы зах зээл рүү гарч байгаа тухай зарим мэдээлэл чихэнд чимэгтэй сонсогдож байгааг хэлсү.

Энэхүү үйл явцыг түргэсэх арга бол хэлэлцээрийн нуугдмал хүч чадлыг танин мэдэх, Японы зах зээлд гарахад юу анхаарах талаар мэдлэг хуримтлуулах явдал чухал ач холбогдолтой юм.

Японы зах зээлд гарахын тулд юуг анхаарах ёстой талаарх нэгэн сонирхолтой судалгааг Та бүгдэд хүргэж байна.

Screen Shot 2019-06-06 at 12.49.00 PM

 

  • Японы зах зээл асар өндөр өрсөлдөөнтэй тул экспортлох бараа нь онцгой өөр, илүү чанартай байх хэрэгтэй болдог. Гаргах бүтээгдэхүүнээ зөв сонгохоос бүх ажил эхэлнэ гэнэ дээ.
  • Японы зах зээлд гарах гэж байгаа гадаадын шинэ компаниудын хийдэг нийтлэг алдаа бол  том том бөөний худалдан авагчидтай холбогдох гэж оролддог. Тэдэнд шинэ нийлүүлэгчид сонин биш. Харин гадаад бараа импортлоход дагнасан хэдэн мянган жижиг худалдан авагчидтай холбогдох нь зөв гэжээ.
  • Бараагаа түгээх завсрын зуучлагчид хайх явцад Японд оффис ч байхгүй Солонгосын компаниудтай учрах явдал байдаг бөгөөд тэр нь цаг, хөрөнгө дэмий үрэх нөхцөл болох нь олонтаа. Тиймээс Зомби Түгээгч нараас зайлсхийх хэрэгтэй гэнэ шүү.
  • Бараагаа сурталчлах, түншүүдтэйгээ харьцахдаа Google Translate ашиглах нь Японы хэрэглэгчийг толгойгоо маажихад хүргэнэ гэж.

Японы зах зээлийг нээх 7 түлхүүрийг дараахь холбоосоор сонирхоно уу.

Амжилт хүсье.

7-Keys-Japanese-Market

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s