Түрэг-Монгол хаад, Хотууд ба Хотын амьдрал- Ном

Нүүдэлчид өөрсдийн түүхээ бусдын түүхээс хэсэг хэсгээр цуглуулах нь бараг хэвийн үзэгдэл юм. Тэр тусмаа Монголчуудын түүх бол дэлхийн түүх бөгөөд бичгийн соёл нь хожим үүссэн нь бусад орон, үндэстэн, иргэншлийн түүхээс монголчууд бид өөрийгөө таньж мэдэх хэрэгцээтэй байдаг.

Монголчуудын түүх бол зөвхөн байлдан дагууллын түүх бишээ. Өнөөгийн зарим залуус байлдан дагууллын түүхийн зах зухаас сонсох төдий сэтгэл нь хөөрч Цээжээ балбах нь буурал түүхээрээ бахархах бахархал огтхон ч биш билээ.

Монголчууд дэлхийн хот байгуулалт, амьдралын хэвшил, хүмүүний шашин шүтлэг, соёлд асар их нөлөө үзүүлсэн. Тэдгээрийг шинэ өнцгөөр тайлбарлах хэрэгцээ шаардлага монгол судлаачдад тулгамдсан зорилт болж байх шиг санагдана.

Нүүдэлчдийн нөлөөн дор  дэлхийн хотууд хэрхэн бий болсон, хотын амьдралын хэв загварт хэрхэн ул мөрөө үлдээсэн зэргийг 2013 онд хэвлэгдсэн 475 хуудас бүхий дорхи номоос үзэж харж болно.

Screen Shot 2019-06-07 at 7.32.10 PM

Энэхүү номд Хэрлэн, Цэнхэрийн голын завсар Хөдөө аралд Чингисийн Их Орд байсан тухай, тэрхүү газар монголчуудын түүхэнд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн Хуралдай зохион байгуулагдаж байсан. Тухайлбал, 1228 онд Өгөөдэй хааныг сонгох, 1229 онд Өгөөдэй хааныг хаан ширээнд нь залах ёслол, 1251 онд Мөнх хааныг сонгох үйл явдал болж байсан хэмээжээ.

Screen Shot 2019-06-07 at 7.33.01 PM

Туул голын хөвөөнд Хар Шугуй хэмээх газар Чингис хаан мөн Их Ордоо байгуулж байсан гэж тэмдэглэжээ.

Өгөөдэй хаан Их Монгол улсын анхны нийслэл хотыг Орхоны хөндийд Хархоринд байгуулсан хэмээж. 1235 онд тэрбээр өөрийн ордон, хэрмийг барьж эхэлсэн бөгөөд өөрийн ах дүү, монгол ханхүү нарт зэргэлдээ өөрсдийн ордонг барихыг тушааж байсан байна. Өгөөдэй хааны ордныг хятад гар урлаачид хийсэн. Түүнийг “Түмэн амгалан” гэж нэрлэж байсан гэнэ. Рашид Ад Дин тэрхүү ордныг Харш хэмээж байсан гэж.

Өгөөдэй хаан Хархориноос холгүй хоёр ч улирлын чанартай ордон бариулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Гэгээн Цагаан гэсэн нэртэй байсан.  Тэр нь Персийн нэгэн түүхчийн тэмдэглэсэн муслим загварын байгууламжтай ижил  байсан гэнэ.

Түүнээс гадна 1000 хүн багтах Асар барьж аянчин гийчдэд хоол хүнс өгдөг монгол уламжлалыг хөгжүүлж байсан гэжээ.

Их гүрэн байхын тулд Их том сэтгэж танай манай гэхгүй чаддагаар нь хот бариулж, мэддэгээр нь зөвлөхөө хийж явсан монгол хаадууд агуу байж дээ.

Магадгүй түүхээсээ олж авах том сургамж гэлтэй.

Өөр сонирхолтой олон зүйлсийг энэхүү номоос олж үзэж болно.

Номыг дараахь холбоосоор үзнэ үү

Turko-Mongol-Rulers-Cities-and-City-Life (1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s