Р.К. Дуглас: “Чингис хааны амьдрал” 1877 он

 

 

Screen Shot 2019-07-11 at 10.15.50 PM

 

Их Британы дорно дахины судлаач Дуглас хэмээх эрдэмтэн “Юань гүрний түүх” нэртэй хятад хэл дээрх номыг орчуулж, түүнийгээ “Чингис хааны амьдрал” нэртэйгээр 1877 онд хэвлүүлсэн байна.

Энэхүү Ном нь 142 жилийн өмнө англи хэл  гарсан гэдгээрээ ихэд сонирхолтой санагдав.  Мэдээж хятад хэлнээс англи хэл рүү орчуулахад зарим монгол нэр, газар усны нэрийг томьёолоход алдаа байгаа боловч Монголыг дэлхийд таниулахад ихэд хувь нэмэр оруулсан, ховорхон ном юм.

Чингис хаан болон монголчуудад холбогдох түүхэн том эх сурвалж нь “Монголын Нууц Товчоо” билээ. “Монголын Нууц Товчоо”-г Барууныхан англи хэл дээр 1930-1940-өөд онд л олж үзэх бололцоотой болсон гэхээр дээрх номын ач холбогдол бүр ихээр ойлгогдох бизээ.

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж дараа жилээс нь эхлээд 1227 онд 66 насандаа нас барах хүртэл хугацаанд олон жил өмнө зүгт аян дайн хэрхэн хийж байсан тухай энэхүү номд нэлээд нарийвчлан бичжээ.

Номын төгсгөлд ” Чингис хаан бол үлэмж чадвартай, өөрийн армийг яг л Бурхан шиг удирдаж байсан. Тэрбээр 40 улсыг эрхшээж, Өрнөдийн Хиа улсыг номхотгож чадсан.  Тийм аугаа хүч бол гайхамшигтай хийгээд түүний нас барсан нь юутай харамсалтай” хэмээж.

Буурал түүхээ сонирхдог монголчуудад энэхүү номыг дөхүүлж өгөх санаа өвөртлөв.

Дараахь холбоосоор үзнэ үү.

life of chinggis

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s