Иранд байгаа Рашид ад-дины (1247-1318) хөшөө
Монголын түүхийг олон орны түүхээс, олон янзын хэл дээрээс чимх чимхээр цуглуулах шаардлагатай байдаг.
Ялангуяа Перс хэл дээр бишгүй их материал байдаг хэмээнэ. Аз тохиоход глобальчлалын эринд эх түүхээ англи хэл рүү хөрвүүлсэн Ираны болон исламын орнуудын түүхээс үзэж болдог болжээ.
Энэ удаа перс хэл дээр бичсэн Рашид ад-Дины ” Чингис хааныг залгамжлагчид” номын англи хэл дээрх хувийг уншигч Танд дөхүүлж өгч байна.
Уг ном нь
- Чингис хааны хүү Өгөөдэй хааны тухай
- Чингис хааны хүү Зүчи хааны тухай
- Чингис хааны хүү Цагаадай хааны тухай
- Чингис хааны хүү Толуй хааны тухай
- Өгөөдэй хааны хүү Гүюг хааны тухай
- Толуй хааны хүү Мөнх хааны тухай
- Толуй хааны хүү Хубилай хааны тухай
- Хубилай хааны ач Төмөр (Өлзийт) хааны тухай
өгүүлэх бөгөөд хаан тус бүрээр нь гурван дэд хэсэг болгон эхний хэсэгт хэн хичнээн эхнэр, татвар эмстэй байсан, хэдэн хүүхэдтэй зэргээр ургийн хэлхээ гаргаж, хэн хэнд хамаарах гэдгийг бичиж, удаахь хэсэгт хаанчлах үедээ хийсэн дайн тулаан, гол ажлыг нь дурдаж, сүүлчийн хэсэгт нь хаадын зан чанар, билэг ухаан, хэлж ярьж байсан үгнүүдээс нь дүрслэн бичсэн байна.
Номд орсон олон баримтуудыг Илхадын үед цөөхөн тооны өндөр зэргийн монголчуудад хадгалагдаж ирсэн монголын түүхийн “Алтан дэвтэр”-ээс авсан гэж Рашид ад-Дин ярьж байсан тухай тэмдэглэсэн байна. Рашид ад-Дин монголчуудын шүтээн номд хүрэх эрхгүй байсан байх түүнд Болад ага ярьж өгсөн бизээ гэж. Хубилай хааны тухайд ч гэсэн хятадын гэхээсээ монгол эх сурвалжид тулгуурласан хэмээж.
Чингис хааны дараахь үеийн хаадын талаар Түүхэн талаасаа үүнээс өөр баталгаат эх үүсвэр олдохгүй гэдгээрээ энэ ном чухал юм.
Номыг сонирхох явцад Чингис хаан хэдэн оны хэдний өдөр өвдөж, хэзээ тэнгэрт хальсан гэдгийг хэлсэн байсан шүү.
Амралтаараа сонирхоно бизээ. Амжилт хүсье
Дараахь холбоосоор үзнэ үү