Тэгш болон тэгш бус нийгмийн тухай. Сонгууль-2020 (The New Yorker)

 

Screen Shot 2019-08-30 at 12.07.38 PM

1830-аад он. Америкийн нийгэм залуу байж. Хамгийн тэгш нийгэм байжээ. Цалин хөлс Европтой харьцуулбал өндөр, Барууныхантай харьцуулбал хамгийн хямд, сул чөлөөтэй  газар нутагтай орон байлаа. Европт, Их Британд  хүн амын 1 хувь болсон аристократууд нийт орлогын 20 хувийг эзэмшдэг байсан бол АНУ-д энэ үзүүлэлт 10 хүрэхгүй хувь байлаа. Гол үзэл суртал нь тэгш нийгмийн тухай байв. Яг үнэнийг хэлэхэд энэ үзэл суртал цагаан арьстнуудын дунд ноёлж байсан ч тэдний бахархал болсон сэдэв нь баян, ядуугийн ялгаа бага байсан явдал юм. Томас Жефферсон “ Аль ч нийгэмд үүнээс илүү сайхан зүйл гэж байх уу?” гэж гайхуулж байсан байдаг.

Өнөөдөр Америкийн нийгэмд 1 хувь нь нийт орлогын 20 хувийг эзэмшдэг болж. Яаж яваад Тэгш гэгдэж байсан нийгэм Тэгш бус болчихов? Энэ талаар эдийн засагчид, улс төрчид бодож эхэлжээ.

Өнгөрсөн 200 жилд орлого болон тэгш бус байдал яг л “галзуу хулгана” дээр давхиж байгаа шиг нэг уруудаж, нэг өгсөх болсон байна. Эдийн засаг өсөөд тэгш бус байдал нэмэгдэж байсан мөчлөг байхад тэгш бус байдал багасаж Эдийн засаг өсч байсан мөчлөгүүд байна. Янз бүрийн тайлбарууд бий. Тухайлбал, Капиталист нийгэмд баян нь баян болж, ядуу нь улам ядуу болдог гэсэн дүгнэлт хийх эдийн засагчид олноор байна. Гэвч энэ нь хөгжлийн, ялангуяа үйлдвэржилтийн эхэн шатанд байгаа орнуудын хувьд үнэн гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулжээ.

Тэгш бус байдлыг бууруулахад 2 гол хүчин зүйл голлох үүрэгтэй байж. Нэг нь БОЛОВСРОЛ, нөгөө нь АРДЧИЛАЛ буюу сонгогчдын санал өгөх эрх гэнэ.

Үйлдвэржилт тодорхой түвшинд хүрээд ирэхээр мэргэшсэн, мэргэжлийн ажиллах хүч үнэ цэнэтэй капитал болж хувирдаг. Мэдлэгийн эдийн засаг, технологи хөгжиж байгаа үед массын боловсрол өсөх хэрээр орлогын тэгш бус  байдал буурдаг байна.

Өөр нэгэн хүчин зүйл нь ардчилсан сонгуулиар орлого ихтэйгээс илүү татвар авах талд сонгогчид санал өгдөг нь нөлөө үзүүлж байна гэж эдийн засагчид үзжээ.

Тэгш бус байдлыг сайн гэж үзэх хүмүүс ч байна. Залхуу хойрго улсуудад тэр нь хөшүүрэг болдог гэсэн тайлбар сонсогдоно.

Тэгш байдал, тэгш бус байдал хаа сайгүй улс төрийн онцгой сэдэв болох хандлагатай байна.

1980-аад онд АНУ, Их Британи, Австрали, Канад, Европын ихэнх оронд, тэр ч байтугай Японд тэгш бус байдал эрс нэмэгджээ. Франц, Нидерланд зэрэг орнуудад энэ үзүүлэлт харьцангуй бага байсан байна. Гол шалтгаан нь Хятад, Зүүн Европ нээлттэй болж санхүүгийн зах зээл либеральчлагдсантай холбоотой гэдэг дээр ихэнх эдийн засагчид санал нэгдэж байгаа.  Өрсөлдөөн ажиллах хүчний цалин хөлсийг доош чангааж байгаа гэж үзсэн байна.

Манай хөрш орнуудад ч тэгш бус байдал гаарсан. Оросын олигархиудыг ярихаа больё гэхэд Хятадад хувийн хэвшил нь нийт орлогын 80 хувийг бүтээж байгаа боловч тэдгээр нь сахилга бат сайтай коммунист намын элитүүдэд очиж байгаа.

Юутай ч Америкт 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн ярих сэдэв нь ахиу орлоготойгоос илүү татвар авах, өв залгамжлалын татварыг өндрөөр тогтоох, нийгмийн хамгаалын тогтолцоог боловсронгуй болгох явдал болно гэж үзэж байна.

Энэ нь түүхийн хүрдийг эргүүлэх салхи болохыг хэн байг гэлээ.

Энэ салхи Монголыг тойрохгүй байхаа

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s