“Чонон сүлд” орчин цагийн хятадын “популист үндэсний үзэл”-ийн сор нь. 2011

 

Screen Shot 2019-10-01 at 9.25.30 AM

 

Хятадын зохиолч Зян Руны бичсэн “Чонон сүлд” роман Англи, Франц, Герман, Япон, Итали, Испани зэрэг 30 гаруй орны хэл дээр хэвлэгдэн тарсны дараа Дэлхийн банкны санхүүжилтээр кирилл үсгээр монголчлогдон бидний монголчуудын хүртээл болсон билээ. Уран сайхны дүрслэл, бичлэгээрээ хятад зохиолчийг магтмаар. Тэгээд ч номыг дэлхийн олон хүн сонирхон хүлээж авсныг зохиолчийн чадал чансаатай холбож ойлгож болно.

Англи хэл дээр уг номын нэр нь “Wolf totem” хэмээнэ. Хятад хэл дээр ч мөн л ийм утгатай аж. “Totem” гэдэг үгийн утга нь овог, бүлэг хүмүүс, өрх айлын “өвөг дээдэс” гэсэн утгатай, бас ч үгүй сүсэг бишрэлтэй холбоотой. “Totem”-ын  гарал нь Хойт америкийн Ожиб  хэмээх уугуул иргэдийн хэл дээрх Оодем буюу бүлэглэсэн хүмүүс гэсэн үгийн англи хэлнээ хувирсан дуудлага аж. Гэсэн хэдий ч “Totem” маягийн сүсэг бишрэл Африк, Ази, Австрали, Европ болон Хойт мөсөн далайн ард түмнийг оролцуулаад дэлхийн ихэнх ард түмний түүхэнд байдаг.

Орчин үед, ялангуяа 20 дугаар зууны сүүлчээр  “Totem”  хэмээх нэр томьёог сүсэг бишрэлээс нь салгасан хэлбэрээр Өрнөдийн “Шинэ эрин” гэх мэт далдын хүчинд итгэгчдийн хөдөлгөөн өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд ингэснээрээ ертөнцийг тольдох шинжлэх ухааны болон далд ухамсрын хольц бүхий шинжлэх ухаан, хуурамч шинжлэх ухааны холимог үзэл суртлыг бий болгох гэж оролдож буй юм. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байгаа билээ.

Бонны их сургуулийн Ази, дорно судлалын институтийн эрдэмтэн, нэртэй хятад судлаач Вольфганг Кубин орчин үеийн хятадын уран зохиолуудын ихэнхийг түүний дотор Вэй Хуйгийн бичсэн “Шанхайн бэби” зохиолыг “хогийн бүтээл” гэж хамгийн хатуу үгээр цоллоод мөн “Чонон сүлд” романыг “фашист”, Германд “Хятадын нэр нүүрийг барсан ном” хэмээснийг энд хэлсү.

 

Бүтэн эхийг дараахь холбоосоор үзнэ үү.

Чонон сүлд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s