Австралийн Дикины Их Сургуульд 2014 онд Sally Watterson гэдэг эмэгтэй докторын (PhD) зэрэг хамгаалжээ. Түүний эрдмийн зэрэг горилох ажил нь “Жинхэнэ Монгол. Монголын музейнүүд ба үндэснийхээ онцлох хэв шинжээ бүтээсэн нь” гэсэн сэдэв байсан байна.
Тэрбээр энэ сэдвийнхээ ЖИНХЭНЭ МОНГОЛ гэдэг нэрийг монголчуудын яриан дундаас олж авсан гэж.
Монголын музейнүүд сүүлийн 10-аад жил эрчимтэй өөрчлөгдсөн бөгөөд ийнхүү өөрчлөгдөхөд Их Монгол улс, Их Чингис Хааны буурал түүх ихэд нөлөөлсөн гэсэн байна. Ингэхдээ хуучин социализмын түүхээс салахад амаргүй, цаг хугацаа зарцуулсан гэж. Тухайн үед Үндэсний музей болон Хувьсгалын музейн үзмэрийн бүртгэл ямархуу хэмжээтэй байсныг гэрэл зураг авч үлдээжээ.
Монголчууд өөрийн үндэстнийхээ онцлох тэмдэгт Динозаврыг оруулдаг байсан. Тиймээс гадаадад алдсан олдворуудаа буцааж авч байсан гэж.
Музей судлалаар өргөн хэлэлцүүлэг байдаггүй нь монголчуудын “хагархай бутархай” явж ирсэнтэй холбоотой гэсэн үг тааралдав. Музей судлалыг социализм, марксизм, ленинизмын үзэл сурталтай хольж хутгаж байсантай бас холбоотой бизээ гэнэ дээ.
Юутай ч Музей Монгол үндэстний онцлох хэв шинжийг бүтээхээд ихээхэн ач холбогдолтой гэдгийг энэ эрдэмтний бүтээл хэлээд байна.
Өнөөдөр музейгээ нураагаад ахиад шинээр барина гэх зөрчил Монголчууд өөрийгөө таньж мэдэхтэй холбоотой хямралын шинж юмуу даа гэж бодогдов.
Арай дэлгэрэнгүй нягталж харах хүмүүс дээрх эрдэмтний докторын зэрэг хамгаалсан бүтээлийг дорхи холбоосоор үзэж болно.
Jinkhin_Mongol_True_Mongolian_Mongolian