Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байсан нэгэн үе буюу Суперцикл дуусч тэр өнгөн дээр дэлхийн улс орнууд популизм, национализм, протекционизмоор өвдөж , өөр хоорондоо худалдаа, эдийн засаг, санхүүгийн их бага дайн хийх болсноор улс орнууд ээлж дараатай хямрах байдалд байна. Энэ үйл явдал биднийг тойрч өнгөрөхгүй юм шигээ.
“Mining Journal” сэтгүүл болон эрхлэгч талийгаач Болормаа 2015 онд дэлхий ертөнц болон Монголд болж байгаа үйл явдлыг зураглаж лекц уншиж өгөхийг хүссэн юм.
Тэр үед дэлхийн хэмжээний томоохон эрдэмтэд манайх шиг орнуудын ЭЗ-д “Хэвтрийн ЭЗ” гэдэг онош тавьдаг тухай ярьж байсан, өнөөгийн өндөрлөгөөс харахад тэрхүү онош зөв л бололтойдог. Харин эмчилгээ хийх жороо гаргаж чадаагүй л яваад байгаа санагдах юм. Аргагүй бизээ. Монгол өнөөдөр популизмаар өвдчихөөд байна.
Аливаа өвчнийг анагаах нь зөвхөн эмчийн асуудал биш мөн өвчтний өөрийнхөн асуудал байдаг.
Өвчтөн өөрийнхөө өвчний уг шалтгааныг мэдэж эмчилгээ хийхэд туслах учиртай.
Эдийн засагт юу болоод байгааг иргэд мэддэг, зөв мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж байвал эмчилгээ илүү үр дүнтэй байх нь гарцаагүй.
Популизмын хордлогоос гарах уу, аль эсвэл гүн хордлогод орох уу гэдэг асуудал нь ардчилсан нийгэмд иргэдийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс тэдэнд зөв мэдээлэл хүргэх нь амиа аврахад нь туслах учиртай. Эл хэрэгт Сэтгүүлчид асар их үүрэг рольтой хэмээж байж.
Бид Зөв мэдээлэл бүхий дарга нартай биш юмаа гэхэд Зөв мэдээлэл бүхий иргэдтэй болохын ач холбогдлыг Уул уурхайн засаглалтай холбоотойгоор ярьж байсныг доорхи холбоосоор сонирхож болно.