“Танай болон манай эрх чөлөөний төлөө” – Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска

 

Screen Shot 2019-12-10 at 8.13.47 AM

Screen Shot 2019-12-10 at 7.44.08 AM

 

Монгол найз нөхөд, хатагтай ноёдоо,

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 30 жилийн ойд зориулан хийж буй энэхүү бага хурлын зохион байгуулагч нарт оролцохыг урьсанд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Азийн ардчилалын анхдагчийн нэг болох Монгол Улс болон Польш Улсын хувьд хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдал ба өөрийгөө удирдах ёс зэрэг үндсэн ойлголтууд нь зөвхөн манай өв уламжлалын бус орчин үеийн бодлогын суурь юмаа.

“Танай болон манай эрх чөлөөний төлөө” гэсэн уриаг Оросын эзэнт гүрний эсрэг тэмцсэн олон нийтийн Эв Санааны Нэгдэл хөдөлгөөнийхөн туган дээрээ сийлжээ. Энэ нь  өнөөдөр Польшийн гадаад бодлогын  үнэт зүйл болон тулгуур чиглэл болсон юм.

Screen Shot 2019-12-10 at 7.55.55 AM

 

Та бүхэнд БНПУ-ын Сеймийг төлөөлөн Польшийн ард түмний чин сэтгэлийн халуун мэндчилгээг уламжилж байгаадаа туйлын ихээр баярлаж байна!

Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Энэхүү харилцааг эрхшээл дор, хамааралтай цаг үед тогтоосон.  Эрх чөлөөний тухай бодлого хэрэгжүүлэх боломжгүй байсан тул соёлын харилцааг илүүд үзсэн. Варшав дахь Хувьслын мүзейг үзэж буй хүүхэд болгон тэнд хадгалагдаж байгаа аварга динозавруудын араг яс нь хагас зууны тэртээд гардуулсан Монголын бэлэг бөгөөд Говиос олдсон гэдгийг мэднэ. Өгөөмөр бэлгэнд талархаж явдгаа илэрхийлье. Өнөөдөр, энэхүү харилцан нээлттэй нөхөрсөг харилцаанд тулгуурлан улс төрийн болоод эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам тэлэх боломж бидэнд байна.

Хүндэт хатагтай ноёдоо!

Манай хоёр улсын харилцаа тэртээх 13-р зуунд Европыг чиглэсэн Монголын аян дайнаас түүхийн улбаатай. 1245-1247 онуудад Вроцлаваас гаралтай лам, аялагч, дипломатч Бенедикт Полак 4-р Иннокентий Пап ламын даалгавраар Монгол орныг зорьсон. Их Монгол Улсын нийслэл Хар Хорин хотод хэдэн сар өнгөрөөсөн бөгөөд Их Хаан Гүюг хүлээн авч байжээ. Энэхүү аялалын тэмдэглэл болох “Монгол хүртэл аялсан тайлагнал” нь Европод Монгол орны тухай бодит мэдээлэл болжээ. Онцлон чухалчилвал, Бенедикт Полак нь Улаанбаатар хотын төвд шахуу хөшөө нь байрладаг Венецийн Марко Пологоос 20 жилийн өмнө Монголд хүрч, дэлгэрэнгүй тэмдэглэл үйлджээ. Бенедикт Полак нь бидний өнгөрсөн түүхийн онцгой билэг тэмдэг болохыг үгүйсгэх аргаггүй ээ.

Дараа дараагийн зуунуудад Монгол орныг зорьсон Польшуудын дунд Антони Фердинанд Оссендовски онцгой байр эзэлнэ. 1920 онд тэрээр Монгол оронд барон Роман Унгерны /”галзуу барон” гэгддэг байсан түүнийг Богдын Хүрээг хятадын цэргээс чөлөөлсний төлөө1921 онд Богд Гэгээний тав дахь дүр хэмээн шүтэж байсан/  улс төрийн зөвлөх байсан бөгөөд дэлхийн 19 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн “ Хүн, араатан, бурхад” гэсэн бестселлерээ туурьвижээ. Зохиогчийн алдар богино хугацаанд буюу 1921 онд хэвлэлээс гармагц мандаж, К. Мэй болон Р. Киплингийн зохиолуудтай энэ зэрэгцэв. Хамгийн гол нь өөрийн номоороо А.Ф.Оссендовски Барууны орнууд Монголыг сонирхох түлхэц болгож өгөв. Хэдхэн жилийн өмнө Оссендовскигийн ном монгол хэлнээ орчуулагдан гарсанд баярлаж байгаагаа хэлье.

Хүндэт хатагтай ноёдоо,

Коммунизмын гэмт хэргийн дурсамж бидний түүхийн салшгүй хэсэг. Монголын хувьд эмгэнэлээр дүүрэн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 30 гаран мянган иргэдээ хядуулсан бөгөөд энэ нь тухайн үеийн хүн амын бараг 5% юмаа. Хороогдсон иргэдийн дийлэнх нь лам хуврагууд. Сүм хийдийг ихээр нураасан бөгөөд 1944 онд Монгол Улсад айлчлал хийж байсан АНУ-н дэд ерөнхийлөгч Хенри Уоллес хийд үзэж сонирхох хүсэлт гаргахад нь коммунистууд Засгийн эрхийг гартаа авахаас өмнө байнгын ажиллагаатай байсан 700 гаруй сүм хийдээс нэг ч үлдээгүй байв. Америкийн дэд ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлэхийн тулд 1937 онд хаагдсан Ганданг дахин нээх хэрэг гарчээ. Түүх соёлын хосгүй үнэ цэнэтэй энэхүү хийд нь сүсэгтэн олонд үүдээ нээгээд зогсохгүй олон орноос Монголыг зорьж ирэх зочдын нүд хужирлах газар болсонд хувьдаа баярлаж явдаг. Польш Улсын нэрийн өмнөөс монголын түүхийн өв уламжлалыг ойлгон хүндэлж байнга дурсаж явдгаа илэрхийлье.

Эрх чөлөөний тэмцэл манай хоёр ард түмнийг мөн нэгтгэдэг. 1989,90 онууд манай орнуудын нийгмийн өөрчлөлт, империализмын дарангуйлалаас чөлөөлөгдөх он жилүүд байлаа. Манай орнуудын газар нутгаас урилгагүй ирсэн ЗХУ-н анги нэгтгэлүүд бүр мөсөн явцгаасан. Польшууд ба Монголчууд хувь заяагаа өөрсдөө шийдэх шийдэх боломжтой болцгоосон.

Маш чухал зүйл гэвэл – хоёр орны өөрчлөлтийн тэрхүү чухал үед Польш Монголын ард түмэн шууд харилцаа тогтоов. 1990 онд Монголын ардчилсан хүчнийхэн Польш орныг зорьж Мазовше нутгийн Эв Санааны Нэгдлийн гишүүдтэй холбоо тогтоожээ. Монголын ардчилсан хүчнийхэнд туслах зорилготойгоор Монгол Улс руу хэсэг хүмүүсийг зурагт хуудас болон ухуулах бичгийн хэвлэх хэрэгслэлтэй явуулсан / Эв Санааны Нэгдлийн бэлэг 700 орчим кг ачааг Польшийн зүтгэлтнүүд ЗХУ-ын нутгаар галт тэргээр зөөвөрлөсөн/. Сонгуульд ардчилсан хүчин амжилттай оролцох болсны нэг шалтгаан бол яриангүй эдгээр хэвлэгдсэн ухуулах хуудаснууд. Тийм ч учир 30 жилийн өмнө хэвлэгдэж байсан зурагт болон ухуулах хуудаснууд дээр Эв Санааны Нэгдлийн тэмдэг хэвлэгдэн гарч эрх чөлөөний төлөө тэмцлийн билэгдэл болжээ. Польшийн Эв Санааны Нэгдлийн тэргүүлэгчдийн нэг Мачей Янковски тухайн үед сонгуулийн гадаад ажиглагчаар томилогдон ирж байлаа*. Сонирхол татсан зүйл бол тухайн үеийн Польшийн Сеймийн зарим гишүүд болон Үндсэн Хууль суудлаач нар, тухайлбал проф.П.Винчорек, 1990 онд Монголын шинэ ҮХ-н ажилд идэвхитэй оролцжээ.

 Манай 2 улс сүүлийн хэдэн 10 жилийг тусгаар тогтнолоо сэргээн бэхжүүлэхэд зарцуулсан. Хүчирхэг 2 хөрштэйгээ найрсаг харилцаа тогтоож өөрийн орны ашиг сонирхолоо чандлан сахиж байгаа Монголын ард түмний чадварыг бишрэхгүй байхын аргагагүй ээ. АНУ-тай байгуулсан найрсаг харьцаа болон Ази тивд эзлэх байр суурь нь үүний тод жишээ юмаа. Европын Холбооны болон НАТО-ийн гишүүний хувьд Польш Улс монголын дипломат харилцааны энэхүү амжилттай бодлогыг үнэлж байгааг илэрхийлье.

2003 оны дараа Иракд энхийг сахиулах ажиллагаанд МУ-тай хамтран ажилласан нь Польш улсын хувьд нэр төрийн хэрэг байсныг онцлон тэмдэглэмээр байна. Монголын цэргүүд тэнд Польшийн удирдлаган дор алба хашиж байсан. Нэг цэргийг онцгойлон одоог хүртэл дурсаж явдаг.

2004 оны 2-р сард Монголын ахлагч Ганболдын Аззаяа нь Ирак дахь нэгдсэн анги Чарли руу хийсэн террорист халдлагыг зогсоож дүүрэн тэсрэгч тээвэрлэсэн ачааны машин руу гал нээж тэнд байсан олон польш цэрэг эрсийн амийг аварсан. Польшийн ард түмэн Аззаяаг өөрийн баатар хэмээн хүндэлдэг. Польшийн Ерөнхийлөгч проф. Лех Качиньски 11 жилийн өмнө Монголд төрийн айлчлал хийхдээ түүнийг халуун дотноор дурсан ярьсан. Дэлхий дахинд энхийг сахиулах ариун хэргийн төлөө ийнхүү Монгол Польшийн халуун цус асгарч явсан түүхтэй.

Хатагтай ноёдоо,

Өнөөдөр бидний хувьд Польш Монголын харилцааг улам бэхжүүлэх ажил тулгураад байна. Польшийн ард түмэн Монголын боловсролын шинэчлэлд тусалсан. Одоо бол хөрөнгө оруулагчдын нэг болоод байгаа. Польш Улсын ЭСЯ-г хаасан явдлыг засаж сэргээх тал дээр ажиллаж байна.

Польш Улсын Сеймийн нэрийн өмнөөс  энэхүү ажлыг цаашид дэмжин МУ-н нийслэлд Польш Улс болон Польшийн дипломатчид ажиллахын төлөө зүтгэнэ гэдгээ мэдэгдье.

Монголын тал хүнсний чиглэлийн / үйлдвэрийн т/т/, уул уурхайн үйлдвэрлэл/олборлох болон нүүрсийг цэвэршүүлэх технологи/, эрчим хүчний салбар/нүүрсний ЦС-ын шинэчлэл болон эрчим хүч үйлдвэрлэх агрегатын худалдаа/, эко технологийг нэвтрүүлэх сонирхолтой байна.

Польшийн тал орон сууцны барилгын хөгжлийн төлөвлөгөө болон Монголын төмөр замын шугамын өргөтгөлийг сонирхох боломжтой. Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол байгаагийн тод жишээ бол УБ хотноо нээсэн Польшийн Хөрөнгө Оруулалт Худалдааны Агентлагын салбарын нээлт юмаа. Польшийн бизнес эрхлэгчдийг Монголын партнёруудтай холбох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Монголд Польшийн олон найз нөхөд байдгийг мэднэ. Монголын олон залуус Польшид сурч польш хэлийг сайн эзэмшжээ – 5 мянга орчим хүн байдгаас 800-1000 гаран залуус дээд сургуулийн төгсөгч нар. Эдгээр хүмүүс нь хоёр талын эдийн засгийн болон соёлын харилцааны гол түших тулгуур юмаа. Боловсролын салбарын цаашдын хөгжилд үнэтэй нэмэр оруулах Erasmus+ зэрэг програмуудыг дэмжсэнээр залуу үеийнхэнд нээлттэй харилцан ойлголцох алхам болох нь дамжиггүй ээ. Польш Улс цаашид ч Европын Холбоо болон Монгол Улсын харилцааны хөгжлийг дэмжин ажилах болно. Шинээр нээгдэх Польшийн дипломатын газар нь 2017 онд нээгдсэн ЕХ-ны Төлөөлөгчийн газартай энэ талаар нягт ажиллах болно. Польш Монголын орчин үеийн харилцаанд ОХУ болон БНХАУ зэрэг хоёр хүндхэн шаардлага өндөртэй хөршүүдтэй явуулдаг харилцааны туршлага солилцох нь чухал. Энэ сэдвээр сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэгт итгэж байна.

Бидэнд хийх зүйл ихээхэн байгаа ч шантралгүйгээр, манай хоёр ард түмний илүү сайхан ирээдүйн төлөө гэсэн сэтгэлээр ажиллацгаая.

Screen Shot 2019-12-10 at 8.08.10 AM

Би бол өөдрөг хүн. Үүнээс үүдэн Монгол Польш улсууд нь стратегийн түншүүд байх боломжтой гэсэн итгэл дүүрэн байна.

Польш Улс Монгол Улсад Европын үүдийг нээж өгөөд, харин Монгол Улс  Польш Улсад Азид хүрэх зам байх боломжтой. Энэхүү ирээдүйн томоохон ажилд хүн бүрийг хамтрахыг урьж байна. Польшийн төлөөлөгчдийг Монголд урьсанд нь дахин талархал илэрхийлье. Хамтдаа өнгөрөөх хором бүр харилцан ойлголцоход дөхөм болно гэдэгт найдаж энэ бүхний гол зорилго нь – Польш Монголын хамтын ажиллагааны амжилт юмаа.

 

Screen Shot 2019-12-10 at 1.41.06 PM

“Боловсрол төвтэй Улс төр” ТББ-ийн зочин Польшийн Сеймийн дэд маршал Малгожата Гошевска-тай хамт зургаа татуулав

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s