Сонгууль дөхжээ.
ТТ гэрээний төсөл улс төр болохнээ. Хорлон сүйтгэгчдийг тодруулж. Гол рольд намайг уриад байгаа.
За яахавээ яахав.
Ямар гэрээ байсан юм бол гэж асуух хүмүүс олон. Тэдэнд бололцоо олгоё.
Одоо тэрхүү төслийг бүтэн эхээр нь интернэт орчноос олж үзье гэхээр олдохгүй байгаа юм байна. УИХ-ын сайтад ил байсан гэрээний төсөл нь миний эсрэг “хэрэг зохиох”-д хэрэггүй болоод сайтаасаа авчихсан бизээ гэж бодож байна.
Мегатөсөл том гэдгээсээ илүүтэй, ярвигтай олон асуудлыг багтаадаг, олон сонирхлын уулзвар, огтолцлыг олох шаардлагатай, улс төрчдийн болон олон түмний зүгээс хардлага, сэрдлэг ихээр дагуулдаг гэдгийг тухайн үед хэлж ярьж байсан маань интернэт орчинд бичлэг хэлбэрээр олноор үлдсэн байгаа.
Тиймдээ ч төслийг хийхдээ ил тод байлгасан маань хожмоо надад болон олон хүнд хэрэг болж байгаа, цаашид ийм байх учиртай юм. Ил тод хийгдээгүй төсөл болгон хардлага сэрдлэг дагуулна. Тийм төсөл бүтэмжтэй байх үндэсгүй болдог.
Энэ төслийг бүтээчих гээд зүтгэж байсан олон залуусыг хараад Монгол өөрийн чадамжтай болж байгаа юм байна гэж баярлаж байсан, тэдний зүрх сэтгэл, ирээдүйдээ итгэх итгэлийг нь попууд алаад байх юм даа. Тэр л хэцүү.
Гэрээний төслийг дорхи холбоосоор үзнэ үү