Коронавирустэй холбоотойгоор бид нэгэн шинэ ойлголттой болох шаардлагатай боллоо. Тэр нь “Хар Хун” гэгч ойлголт аж. “Хар Хун” гэдэг нь урьдчилан таахын аргагүй, үр дагавар ихтэй үзэгдэл юм байна.
Коронавирус бол тийм нэгэн үзэгдэл бөгөөд дэлхийн эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн дэг журмыг шинэ зохион байгуулалтад оруулж мэдэхээр байгаа юм.
Хар Хунг хар биш Саарал Хун болгохын төлөө оюун санаагаа чилээж суудаг хямрал, циклт эдийн засгийг судалж зөвлөгөө өгдөг судалгааны байгууллагууд байдаг аж.
Тийм нэгэн судалгааны байгууллагаас ирүүлсэн Ковид19-тэй холбоотой дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай “Хар Хун” нэртэй тайланг англи хэл дээр сонирхуулж байна.
Дорхи холбоосоор татаж үзнэ үү.