ТТ хэмээх зохиомол хэрэгт Баримт түшсэн Хариулт

Коронавирус монголчуудын сэтгэлийг зовоож байгаа сэдэв болж байгааг ойлгож байнаа.

Түүнтэй зэрэгцээд ТТ төсөл тойроод зохиомол хэрэг бий болж байх бөгөөд Прокурор “хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Screen Shot 2020-03-11 at 11.25.16 AM

 

Эрүүгийн хуулийн заалт нь:

Screen Shot 2020-02-19 at 2.31.10 PM

ТТ төслийг УИХ-ын 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 268 дугаар тогтоолыг баримтлан ажиллаж, Засгийн газарт ажлаа тайлагнаж, Засгийн газар нь хэлэлцэж, 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 1/ 72 тоот албан бичгээр УИХ-д өргөн барьсан нь “Хорлон сүйтгэх” завдсан үйлдэл болчихоод байгаа нь нэг ёсны улс төрийн вирус юм. Үүнтэй тэмцэх нь бас л сэтгэл зовоох асуудал мөн.

IMG-4802

Screen Shot 2020-03-09 at 12.14.04 PM

2015 онд Засгийн газраас байгуулсан, Засгийн газарт ажлаа тайлагнах Ажлын хэсгийг ахалж байсны хувьд тэр үед Засгийн газарт хийж байсан танилцуулгыг бүрэн эхээр нийтийн хүртээл болгож байна. Уг танилцуулга нь 8 хуудас бөгөөд 2015 онд бэлтгэсэн гэдгээ дахин хэлье. Уг танилцуулгад :

  1. Ажлын хэсэг нь УИХ, Засгийн газрын тогтоол шийдврийн дагуу ажиллаж байснаа
  2. Төсөл хэрэгжих нөхцөлд ойрын 3 жилд  манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа.
  3. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой байгаа тухай танилцуулж байж.

Танилцуулгад өөр олон асуудал орсон байгаа. Гол нь мэргэжлийн хүмүүст ТТ төсөл нарийн түвэгтэй, олон асуудлыг дотроо багтаадаг гэдгийг ойлгоход хэрэгтэй юм.

Засгийн газарт (2015 он) хийсэн Танилцуулгыг дорхи холбоосоор үзнэ үү.

TT taniltsuulga

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s