Б.Баабар: Улс төрийн шийдвэр гаргаад түүндээ буруутгагдсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг

 

 

Screen Shot 2018-05-22 at 9.46.40 PM

 

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг  юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн  тохиромжтой, дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжиж, улсын хувьд ч, айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар завшаан болдог. Хийрхэл газар авч онцгойлон хийрхэгчид эндээс ашиг завшаан олно.

Оюутолгойг монголчууд ч олоогүй

Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголд олдсон. Өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг болчихоод байна. Үүнийг монголчууд ч олоогүй. Гаднын мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар доороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн. Тэр үед Монгол Улсын Үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум ам.доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд бидэнд огт байхгүй 10 тэрбум ам.долларыг гаднаас татчихаад байна. Монгол орон байгалийн баялгаар дэндүү баян цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрвээ энэ бүгдийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө иддэггүй, өрөөлийг хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байвал бид ядуурлаас хэзээ ч салахгүй. Манай иргэдийн олонхи нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буруу болсон, гаднынханд дээрэмдүүлж байна, бүх баялгийг дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, Оюутолгойгоос болж хэзээ ч дарж дийлэхгүй өртэй болсон гэсэн ойлголттой болчихоод байна.

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд  Монголын банкуудаар дамжуулан 7.7 тэрбум ам.доллар Монголд оруулж ирсэн. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт нийлүүлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. НӨАТ-т 520 сая ам.доллар төлж, нийлээд хоёр тэрбум гаруй ам.доллар төлсөн байна. 5.5 тэрбум ам.доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийжээ. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган Монгол хүн ажиллаж байгаа бөгөөд тэд 1000-3000 мянган ам.долларын цалин авч байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсан. Оюутолгой жилд Монголд тэрбум ам.доллар үлдээж байна. Энэ нь Оюутолгойгоос өмнөх нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан, албан хаагчид болон тэтгэвэр авдаг 398 мянган хүмүүсийн цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая ам.доллар Монголын банкуудаар орж Монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөр төгрөгийн ханшийг тогтоож байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалингаа нэмэх, багш нар цалингүй болно. Буруу гэрээ болсон гэдгийг хэн уншиж, чухам аль заалт нь алдаатай болсныг баталсан юм  бэ. Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн байхгүй. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн  утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн  төвшинд мэддэг хичээн Монгол хүн байгаа вэ. Өрөнд орсон нь хэний буруу вэ. Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гаднын компанийн 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд хожим олборлолтоос оногдох зэсээр эргүүлэн төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ. 2008 онд Орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс нь УИХ-аас хатуу тулгасан 34 хувь гэсэн тоотой очсон. Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгийн гарлагагүй, татвараа аваад явахад илүү ашигтай байна гэдийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсан. Оюутолгой гэрээн муу, буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Гол шалтгаан нь 34 хувьд байгаа юм. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн. Оюутолгойн баялаг Монголын 100 хувь өмч. Түүнийг бидэнтэй хэн ч булаацалдаагүй. Харин ордоос зэсийн баяжмал олборлож буй гаднын компанийн 34 хувийг зээл тавьж байгаад авснаа ойлгодог болов уу. Шахсаар байгаад ийм их зээл тавиулсан хүмүүс хэрвээ шударга ёс гэж байдаг бол тэдний оронд сууж байх ёстой. Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо баг болчихоод Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа шүү

 

Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй

Энэ бол хоёр жил гаруй гацаасан гүнийн уурхайн барилга, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ашиглалт оруулах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш Улаанбаатарын аль нэг орон сууцны подвольд хийсэн бол хамаагүй нууц байх байсан. Манай ард түмний хилэнт эсэргүүцлээс болоод хоёр жил дэнжигнэсэн Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялгийн ихэнх нуугдаж байгаа хоёр км-ын дорд байх зэсийн хүдрийг газар доор нь баяжуулах, дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэд технологиор олборлох, боловсруулах болсоноо дэлхий даяар ил тод зарласан. Үнэн мэдээллийг мушгин гуйвуулсан, улаан цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээлэл тарааж, үймүүлсэн “эх оронч” мэдээлэл хамгийн түрүүнд төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй, эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс энэ мэдээллийг өгдөг.

Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдог. Нөхөрлөж, болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ байдлыг хэрхэн зогсоох вэ. Нуралтыг зогсоох гэж түшээд нурангинд нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу. Актлагдсан орон сууц шиг болсон улстөрийн цогцсыг хэрхэх вэ. Оюутолгойг хаах, эс бол нийтээрээ ухамсар суун ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр хадгалах нь оновчтой шийдэл мэт санагдах боллоо. 15 жилийн өмнө ганцхан тэрбумын үндэсний орлоготой, хэрүүл уруулгүй, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум ам.долларын үндэсний нийт орлоготой, 70 сая мал сүрэгтэй Оюутолготой толгойгүй тураад үхчихгүй нь лав. Цаана нь бидэнд олон Оюутолгой байна. Тэнд хүрч, ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байвал ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Үүнгүйгээр бидний ирээдүй хар бараанаар хэдэн үеэрээ үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа анзаардаггүй шүү дээ.

Screen Shot 2018-05-22 at 10.17.23 PM

PS:  Эдийн засагт Үржүүлэгч нөлөө гэдэг чухал ойлголт байдаг бөгөөд тэр нь өөдөө дэвжих, мөн доошоо уруудах хоёр чиглэлд үйлчилж болдог аж.

Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөг өөдөө дэвжих чиглэлд хэрхэн үйлчилдэгийг хялбаршуулан тайлбарласныг доорх холбоосоор үзнэ үү.

Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөө

ОТ төсөл ямарваа нэг шалтгаанаар зогсоход хүрвэл Үржүүлэгч нөлөө урвуу чиглэлээр ажиллах болно.

Хэрвээ дайн болбол..(Швед)

Шведийн Засгийн газар   энэ оны сүүлчээр Шведийн нийт 4,7 сая өрхөд

Om kriget kommer (If war comes)

“Хэрвээ дайн болбол…” гэсэн гарын авлага тараах гэж байна.

Screen Shot 2018-05-18 at 1.30.41 PM

1943 онд хамгийн анхны хувилбарыг хийж өрх бүрт тарааж байжээ. Түүнээс хойш уг гарын авлагад нийтдээ 5 удаа өөрчлөлт хийсний сүүлийн хоёр өөрчлөлт бүхий гарын авлагыг тараагаагүй бэлэн байдалд байлгасан байна.

Гарын авлагыг 1991 онд Хүйтэн дайн дууссантай холбоотойгоор тараахыг зогсоож иргэний хамгаалтын зааварчилгааг утасны лавлах шар хуудсанд хавсарсан байж.

Уг гарын авлага нь зөвхөн дайнтай холбоогүй цаг агаарын өөрчлөлт, дулаарал, терроризм болон нийтийг хамарсан өвчин тарах, худал мэдээлэл ихээр цацагдах нөхцөлд хэрхэн хүмүүс биеэ авч явах талаарх зөвлөгөөг багтааж байгаа гэнэ.

 

 

ТЗ Сүйрэл ЭЗ-ийн шаталсан сүйрэл дагуулах аюултай

 

Screen Shot 2018-05-17 at 5.14.35 PM

Одоогоос 5 жилийн өмнө Монголын төмөр замтай холбоотой санаа зовоосон асуудлаар мааш дэлгэрэнгүй презентаци бэлтгэж билээ.

Тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч маань Зам тээврийн сайд байсан юмдаг.

Тэрхүү танилцуулгад орсон 5 слайдыг нийтийн хүртээл болгож байна.

5 жилийн өмнө уг танилцуулгаараа Монгол, Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн төмөр зам  дээр техникийн сүйрэл учрахаар нөхцөл байдал бий болсон байна, төмөр зам гэж яримаар байгаа бол юуны өмнө УБТЗ-аа анхаарахгүй бол болохгүй болжээ гэсэн анхааруулга өгсөн юм.   Харамсалтай нь оюун ухаанаараа түрүүлж ойлгоогүй аюулын харанга  өнөөдөр бодит үйл явдал болжээ. Хүний амь сүйдээгүй нь яамай даа.

Гэвч болсон үйл явдал болон цаашид болж мэдэх үйл явдлыг дээр доор гэхгүй хаана хаанаа зөв ойлгоход дараахь слайдууд тус болж мэдэх юм.

  • Оросын стандартаар манай төмөр зам нэлээд доод ангилалд хамаарна.

Screen Shot 2018-05-17 at 5.21.34 PM

 

 

  • Р-43, 50, 65 нь рельсийн даацыг харуулж буй үзүүлэлт

Screen Shot 2018-05-17 at 5.22.00 PM

 

  • Төмөр бетон байгууламжуудын  байдал

Screen Shot 2018-05-17 at 5.22.18 PM

 

  • Төмөр замын сүлжээ байгуулсан улс оронд осол гарахад тээвэрлэлтийн нөөц маршрут байдаг. Манайд тийм нөхцөл байдал байхгүй тул УБТЗ ослоос 100 хувь хараат гэж үнэлэхэд хүргэсэн

Screen Shot 2018-05-17 at 5.22.42 PM

 

  • Төмөр замын асуудал хариуцсан сайд нар Алсын хараагүй явжээ.

 

Screen Shot 2018-05-17 at 5.23.01 PM

 

 

 

 

 

 

Үй олноор нь сүйтгэх санхүүгийн зэвсэг

Энэхүү  бяцхан тайлбарыг 2 илүү жилийн өмнө бичиж байсан юм.
Ипотекийн зээл нэрийн дор Монголбанк төгрөг хэвлэж тэр нь зах зээл дээр гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлэн валютын ханш өсөх, ханшаа барих гэж эрмэлзэхдээ Монголбанк валютын нөөцөө зарсаар “үнэнд гүйцэгдэнэ” гэгч юм болж Монгол улс өрөнд унах нэг шалтгаан нь болсон юм.
Манай валютын нөөц хэрэг дээрээ Эрээн, Бээжинд барилгын материал худалдаж авахад зарцуулагдаж үр дүнд нь борлогддоггүй олон байшинтай болсон.
Ипотекийн зээлийг урьдын адил сэргээх арга байхгүй бөгөөд ипотекийн зээлийн хэмжээ 10 илүү дахин буурахаар харагдаж байгаа.
Энэ асуудал эдийн засгийн бодлогыг зөв чиглэлд засамжлахтай холбоотой чухал асуудал мөн. Болгооно уу.
Screen Shot 2018-05-16 at 4.06.43 PM

1. Банк бусдын мөнгийг хадгалж эргэлтэд оруулдаг бизнесийн байгууллага бөгөөд банк өөртөө ашиг бий болгохын тулд зээлийн хүү нь хадгаламжинд төлж байгаа хүү (~10 хувь)-гээс доош байх аргагүй.


2. Банкууд орон сууц авах гэсэн иргэдийг, өөрөөр хэлбэл ипотекийг өөрийн хөрөнгөөр зээлжүүлж байгаагүй.

3. Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэх маягаар гаргаж арилжааны банкуудаар дамжуулж санхүүжүүлж байсан.

4. Ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Монголбанк дахин мөнгө хэвлэх боломжгүй.

5.Орон сууцны үнэ унаж байгаа нь Банкуудын барьцааны хөрөнгийг үнэгүйдүүлж байна.

6. Ипотекийн зээл авагч нарын хувьд зээл авч байх үедээ “зээлээ бүр төлж чадахгүйд хүрвэл байраа зарчихна гэсэн” бодолтой байсан бол энэхүү “тооцоо” нь замхарч байна.

7.Банкуудын хувьд, ипотекийн зээлдэгч Монголбанк, ипотекийн зээлэгчийн хувьд Орон сууцны үнэ унаж байгаагаас орон сууц нь үнэтэй эд биш зээл нь үнэтэй эд болж, эрсдэл, дарамт болж хувирч байна.

8. Ипотекийн зээлэгчийн хувьд хамгийн дарамттай асуудал бол САРЫН ТӨЛБӨР

9. Ипотекийн САРЫН ТӨЛБӨР-ийн хэмжээнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийг банкуудын нүдээр харвал, “Урдчилгаа төлбөрийн хэмжээ буурвал САРЫН ТӨЛБӨР өснө. Ипотекийн зээлийн Хүү буурвал САРЫН ТӨЛБӨР мөн л өснө. Учир нь банкуудын ерөнхий чадамж унаж байгаа болон муу зээлийн хэмжээ нэмэгдэх нь банкуудад алдагдлаа нөхөхийн тулд төлбөрөө нэмэгдүүлэх даралт шахалт нэгэнт бий болсон байгаа.

10. Дээрхтэй ижилдүү нөхцөл байдлыг субпрайм хямралын өмнөх байдал гэх бөгөөд Warren Buffet 2005 онд үүнийг “Үй олноор нь сүйтгэх санхүүгийн зэвсэг” хэмээж билээ.
Screen Shot 2018-05-16 at 3.40.45 PM

 

Телеграф (Дани) ба Монголын тусгаар тогтнол

Хүмүүн төрөлхтөн алсын зайнд мэдээлэл дамжуулах шилдэг арга эзэмших гэж олон зуун жилийг элээсэн байдаг. Түүний нэг жишээ нь Монголчуудын сэдсэн Өртөө, Ула алба юм. Тухайн үедээ хамгийн хурдан мэдээ дамжуулах арга байлаа.

19 дүгээр зууны сүүлч хүрч байж хүмүүн төрөлхтөн телеграф гэдэг нээлт хийжээ. Түүнээс хойш мэдээллийн технологи үсрэнгүй хөгжсөн хэдий ч телеграф нэг хэсэгтээ дэлхийн хэмжээний чухал үзэгдэл болж байлаа. Одоо ч зарим газар телеграф ашиглагдсаар буй.

1869 онд Данид “Great Northern Telegraph Company” гэсэн нэртэй нэгэн компани байгуулагджээ. Өнөөдөр энэ компани “Great Nordic” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Энэхүү компани нь анх байгуулагдаад телеграфийн шугамаар дэлхийг хэрэх амбицтай ажлаа эхлүүлэхдээ юуны өмнө Оросын Петербургээс Алс Дорнотыг холбосон шугамыг концессийн гэрээгээр хийж өгөхөөр болсон байна. Уг төсөл нь дэлхийн 1 дүгээр дайн болон Орос оронд болсон хувьсгалаас болж барьж бүтээсэн зүйл нь сүйдэж байжээ. Гэвч телеграфийн хэрэгцээ, ач холбогдол өсч байсан тул большевик хувьсгалын удирдагч Ленин энэ компанийн концессийн гэрээг сунгахад өөрийн биеэр гарын үсэг зурж байсан байна.

Данийн компани Япон, Хятад, Монголыг холбосон телеграфийн шугамыг өөрийн хөрөнгөөр барьжээ.

Бээжин-Хиагтын телеграфийн шугам Орос орон үймээн самуунтай байхад Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах цор ганц ач холбогдолтой шугам байсан гэгддэг.

Уг компанийн телеграфийн шугамын зураг

Screen Shot 2018-05-01 at 10.50.20 AM

 

Бээжин-Хиагтын телеграфийн шугам нь 1904 онд ашиглалтанд орсон юм байна.

Километр тутамд 15 шон хатгаж олон зуун км говь хээр, уул, талаар дамжуулан энэ их бүтээн байгуулалт хийгджээ.

Гандан хийдийн хажуугаар тавигдсан телеграфийн шугам

screen-shot-2018-05-14-at-9-59-09-am.png

Данийн телеграфийн компани болон Монголтой холбоотой зарим гэрэл зургууд

screen-shot-2018-05-14-at-10-03-26-am.png

screen-shot-2018-05-14-at-10-03-51-am.png

screen-shot-2018-05-14-at-10-04-11-am.png

Screen Shot 2018-05-14 at 10.02.52 AM

Монголчууд бие даах хүсэлтэй, тусгаар тогтнолоо зарлах гэж байна гэсэн мэдээлэл Нордикийн орнуудын судлаач, аялагчид, шашны бадарчин,  худалдаачид, бизнес хүмүүсээр дамжин дэлхийд түгэж байсан нь Монгол улсыг олон улсын тавцанд гарч ирэхэд ихэд тустай байсан байна.

Дани улсын компанийн байгуулсан энэхүү шугамаар дамжиж Манж гүрнийг задран унахаас нэг жилийн өмнө 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо дэлхийд зарласан байна.

Дани болон Нордикийн орнууд Монгол улсын тусгаар тогтнолд их л хамаатай санагдав.

Жич:

1. Энэ оны 5 дугаар сарын 30-нд Копенгаген хотноо Данийн нэртэй аялагч Хаслундын Монгол нутгаар аялсан тухай “Great game” баримтад кино нээлтээ хийх гэж байна. Уг арга хэмжээнд Данийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс оролцохоор болсон байна.

2. Энэ оны 6 дугаар сарын 18-нд Данийн Моосгардын музейд “Чингисийн тал нутаг” тусгай үзэсгэлэн нээгдэх гэж байна.

Монголын нүүдэлчдийн тухай шинэ үзэсгэлэн. (Дани)

Энэ талаарх мэдээллийг хожмоо оруулнаа.

 

 

Ялтын хэлэлцээр (1945.02.11) ба Монгол

Монголчууд бидний хувьд дэлхийн 2 дугаар дайны нэгэн чухал үр дүн бол ЗХУ, АНУ, Их Британи хамтарч Гадаад Монгол буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын статус кво-г хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Үүнийгээ Ялтад болсон уулзалтынхаа төгсгөлд маш нууц хэлэлцээрийн эхний заалт болгон оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Уг хэлэлцээрт “ЗХУ, АНУ, Их Британы гурван их гүрнүүдийн удирдагчид Герман бууж өгч, Европт дайн дууссанаас хойш хоёр-гурван сарын  дараа  ЗХУ нь Японы эсрэг холбоотны талд дараахь нөхцөл хангасан тохиолдолд дайтахаар тохиролцов.
1. Гадаад Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын status quo хадгалах”  гэжээ. 
Ингэхдээ хэлэлцээрийн дагуу “Гадаад Монголын асуудлаар …генералисмус Чан Кайши-ын зөвшөөрлийг авах хэрэгтэй бөгөөд маршал Сталины зөвлөсний дагуу холбогдох зөвшөөрөл гаргуулах талаар Ерөнхийлөгч арга хэмжээ авахаар болов” хэмээсэн байна.
Ялтын хэлэлцээрээр  мөн Сахалины арлын өмнөт хэсгийг бусад арлуудын хамт, Курилын арлыг ЗХУ-д шилжүүлэхээр тохиролцсон байна.
Screen Shot 2018-05-07 at 9.08.53 PM
Орос хэл дээрх Хэлэлцээрийг дорхиос үзнэ үү.
СОВЕРШЕННО СЕКРЕТНО

СОГЛАШЕНИЕ

Руководители Трех Великих Держав — Советского Союза, Соединенных Штатов Америки и Великобритании — согласились в том, что через два-три месяца после капитуляции Германии и окончания войны в Европе Советский Союз вступит в войну против Японии на стороне Союзников при условии:

1. Сохранения status quo Внешней Монголии (Монгольской Народной Республики);

2. Восстановления принадлежавших России прав, нарушенных вероломным нападением Японии в 1904 г., а именно:

a) возвращения Советскому Союзу южной части о. Сахалина и вcех прилегающих к ней островов;

b) интернационализации торгового порта Дайрена с обеспечением преимущественных интересов Советского Союза в этом порту и восстановления аренды на Порт-Артур как на военно-морскую базу СССР;

c) совместной эксплуатации Китайско-Восточной железной дороги и Южно-Маньчжурской железной дороги, дающей выход на Дайрен, на началах организации смешанного Советско-Китайского Общества с обеспечением преимущественных интересов Советского Союза, при этом имеется в виду, что Китай сохраняет в Маньчжурии полный суверенитет.

3. Передачи Советскому Союзу Курильских островов.

Предполагается, что соглашение относительно Внешней Монголии и вышеупомянутых портов и железных дорог потребует согласия генералиссимуса Чан Кайши. По совету Маршала И. В. Сталина Президент примет меры к тому, чтобы было получено такое согласие.

Главы Правительств Трех Великих Держав согласились в том, что эти претензии Советского Союза должны быть безусловно удовлетворены после победы над Японией.

Со своей стороны Советский Союз выражает готовность заключить с Национальным Китайским Правительством пакт о дружбе и союзе между СССР и Китаем для оказания ему помощи своими вооруженными силами в целях освобождения Китая от японского ига.

И. Сталин
Ф. Рузвельт
Уинстон С. Черчилль
Screen Shot 2018-05-07 at 9.03.17 PM

Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөө

Эдийн засагт “Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө” (Investment Multiplier) гэдэг чухал ойлголт байдаг. Хялбаршуулан тайлбарлая.

  1. Гадаадын Хөрөнгө оруулалт эдийн засагт Эрэлт бий болгоно.
  2. Эрэлтийг хангахын тулд Нийлүүлэлт хийх хэрэгтэй болно.
  3. Нийлүүлэлт хийхийн тулд үндэсний Үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй болно.
  4. Үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Олон хүнийг ажиллуулах хэрэгтэй болно.
  5. Олон хүн цалинтай болохоор дэлгүүр, үйлчилгээ тэлэх хэрэгтэй болно.

Дээрх цикл дахин давтагдана.

  1. Эдийн засагт эргэлдэх гадаад, дотоод хөрөнгө нэмэгдэхээр шинэ Эрэлт бий болно
  2. Шинэ Эрэлтийг хангахын тулд Нийлүүлэлт хийх хэрэгтэй болно…
  3. Нийлүүлэлт хийхийн тулд үндэсний Үйлдвэрлэлээ улам нэмэх хэрэгтэй болно.
  4. Үндэсний Үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Олон хүнийг өндөр цалинтай ажиллуулах хэрэгтэй болно.
  5. Олон хүн өндөр цалинтай болохоор дэлгүүр, үйлчилгээ дэлхийн стандарт хангахуйцаар тэлэх хэрэгтэй болно.

гээд эдийн засгийн Үржүүлэгч  давтагдана.

Цикл давтагдах бүрт нийгэм өөдөө ахина. Хүмүүс илүү амьдралтай болно. Өрсөлдөөн эдийн засгийг илүү чамбайруулна гээд олон зүйл хэлж болох юм.

Оюу Толгой төслийн Үржүүлэгч нөлөөг тайлбарласан бичлэг таалагдав.

ОТ төслийг сайхан муухай гэж ярих яахавээ яааахав.

Эдийн засаг бүгдийн маань амьдралд, үр хүүхдүүдийн маань ирээдүйд чухал учир үзэхийг зөвлөе.

 

 

 

 

Ойрад монголчуудад олзлогдсон швед хүмүүсийн тухай

Screen Shot 2018-05-01 at 8.38.34 PM

1700-1721 онд Шведийн эзэнт гүрэнтэй Оросын нэгдүгээр Петр хаан түүхэнд “Умардын Их дайн” гэж нэрлэгдсэн тулаан хийжээ. Энэ үеэр олон швед хүмүүсийг олзолсон байна.

1716 онд олзны цэргүүдийг Иртыш мөрний хавьцаа алтны хайгуульд ашиглаж байх үед Ойрадынхан довтолж олон хүмүүсийг олзолсон бөгөөд тэдний дунд Густав Ренат гэдэг швед хүн байж. Тэрбээр газрын зураг зураач мэргэжилтэй байсан бөгөөд ойрадуудад олзлогдож  17 жил байхдаа Зүүнгарын хаант улсын газрын зургийг зурж үлдээжээ

Густав Ренат

Хожмоо Япончууд Манжго улсын ( 1932-1945) баруун хил нь Зүүнгарын хил хүртэл байх ёстой хэмээн уг газрын зургийг Халх голын тулааныг өдөөх үндэслэл болгож байсан гэгддэг.

Густав Ренат олзонд байхдаа Ойрадын Цэвээнравдан, Галдан хаанд ихэд тус болж байсан гэгдэх бөгөөд тэр үедээ бас нэгэн олзны Бригита Шерзенфилт гэдэг швед эмэгтэйтэй гэр бүл болж эсэн мэнд Швед нутагт ирсэн гайхалтай түүх байдаг. Түүний эхнэрийн өмсөж байсан хувцас Шведийн хааны музейд хадгалагдаж байна.

Бригита Шерзенфилд

Screen Shot 2018-05-02 at 9.51.35 AM

 

 

Монголын нүүдэлчдийн тухай шинэ үзэсгэлэн. (Дани)

Данийн Моесгардын музей энэ оны 6 дугаар сарын 19-нд “Чингис хааны тал нутаг дахь Монголын нүүдэлчид” нэртэй олон улсын тусгай үзэсгэлэн нээх гэж байна.

Уг үзэсгэлэн нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь Данийн үндэсний музейн Эгмондын танхимд  үзмэрээ дэлгэх юм байна.

Screen Shot 2018-05-01 at 8.05.55 PM

Screen Shot 2018-05-01 at 8.04.14 PM

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.

On the steppes of Genghis Khan – Mongolia’s nomads