Дэлхийн анхны популист нам – Ардын Нам

 

 

Screen Shot 2020-01-02 at 5.22.45 PM

 

1800-аад оны Америкийн тухай ярих гэж байнаа.

19 дүгээр зууны сүүлээр Америкийн нийгэм эрчимтэй үйлдвэржиж, том орныг хэрсэн төмөр замууд тавигдаж байсан цаг үе юм. Хөдөө нутгаас олон хүмүүс хот суурин газрыг бараадаж, цалин  сайтай ажилд орцгоож, хөдөөгийн фермерүүдийг балмагдуулж байлаа.

Тэр цаг үед хөдөөгийнхний эрх ашгийг илэрхийлэх анхны популист нам мэндэлсэн нь  Ардын Нам (америкийн) байв.

Ардын Нам нь долларыг алт болон мөнгө гэсэн хос металлаар баталгаажих ёстой гэдэг байв. Цаад санаа нь Төв банкаар илүү их мөнгө хэвлүүлэх явдал байсан юм. Ардаа ямарч баталгаагүй их хэмжээний доллар хэвлэх нь эдийн засагт хортой хэмээж бөөн маргаан болсон байдаг. Тухайн үед алт олборлох технологи сайн хөгжөөгүй байсан нь долларыг цалин цагаан мөнгөөр баталгаажуулах үг яриаг өдөөж байсан гэдэг.  Алт олборлох, цэвэршүүлэх технологи хөгжив. Долларыг мөнгө хэмээх металлаар баталгаажуулах санаа тэгэсхийгээд мартагдсан байдаг. Түүнийгээ дагаад дэлхийн анхны популист нам сарниж алга болжээ.

Өнөөдөр хаана ч ямарч улс үндэстний үндэсний мөнгөн дэвсгэртийн баталгаа нь алт, аль эсвэл доллар, бусад хөрвөх чадалтай дэлхийн валют байдаг. Дэлхий ертөнцөд санхүүгийн  ийм дэглэм, тогтолцоо бий болох замдаа өчнөөн дайн тулааны нүүр үзсэн юмдаг. Дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дууссан бэ гэдэг асуултад 1944 онд Бретонвудийн хэлэлцээр (ОУВС) байгуулагдаж дэлхийн дайн дууссан гэх.

Монголын эрх баригч Ардын Нам, төрийн дээр заларсан манай попууд юун америк, юун ОУВС, юун Хятад, юун Орос  гэх маягаар аашилж байхыг харах хэцүү л юм байна. Тэр тусмаа Монголыг Саарал жагсаалтад бүртгүүлчихээд ингэнэ гэхээр үнэхээр хөнгөмсөг дарга нартай болсон санагдав. Тэд Итали, Америкийн кино үзээд манийгаа жолоодоод байгаа бололтой.

 

Screen Shot 2020-01-02 at 5.15.53 PM

Жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг УИХ-ын дарга нь тагнуулчдаа дагуулж очоод буу шийдэм болж хүчээр авсныг мартья гэсэн боловч ойрмогхон хэдэн кг олзолж авсан металлаа Монголбанкинд ёслол төгөлдөр тушааж, түүний дараах нь шинэхэн Ерөнхийлөгчтэй болсон Монголбанк, Салхит хэмээх компанитай мөнгө хэмээх металлыг нь худалдан авах гэрээ байгуулж, он солигдох мөчид Салхитаар барьцаалан тэтгэврийн зээлтэй тэтгэврийн хөгшчүүдээ магнай тэнийлгэх нь тэр. Төсөв төлөвлөгөөндөө тусгасан бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга гэхсэн.

Дэлхийн анхны популист намыг даган дууриаж байгаа бол Амьдрал кино биш л юмсан.

Популизм төгөлдөршинө гэж байхгүй, популизм зөвхөн сүйрэл рүү дагуулна.

 

 

 

 

 

“Танай болон манай эрх чөлөөний төлөө” – Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска

 

Screen Shot 2019-12-10 at 8.13.47 AM

Screen Shot 2019-12-10 at 7.44.08 AM

 

Монгол найз нөхөд, хатагтай ноёдоо,

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 30 жилийн ойд зориулан хийж буй энэхүү бага хурлын зохион байгуулагч нарт оролцохыг урьсанд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Азийн ардчилалын анхдагчийн нэг болох Монгол Улс болон Польш Улсын хувьд хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдал ба өөрийгөө удирдах ёс зэрэг үндсэн ойлголтууд нь зөвхөн манай өв уламжлалын бус орчин үеийн бодлогын суурь юмаа.

“Танай болон манай эрх чөлөөний төлөө” гэсэн уриаг Оросын эзэнт гүрний эсрэг тэмцсэн олон нийтийн Эв Санааны Нэгдэл хөдөлгөөнийхөн туган дээрээ сийлжээ. Энэ нь  өнөөдөр Польшийн гадаад бодлогын  үнэт зүйл болон тулгуур чиглэл болсон юм.

Screen Shot 2019-12-10 at 7.55.55 AM

 

Та бүхэнд БНПУ-ын Сеймийг төлөөлөн Польшийн ард түмний чин сэтгэлийн халуун мэндчилгээг уламжилж байгаадаа туйлын ихээр баярлаж байна!

Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Энэхүү харилцааг эрхшээл дор, хамааралтай цаг үед тогтоосон.  Эрх чөлөөний тухай бодлого хэрэгжүүлэх боломжгүй байсан тул соёлын харилцааг илүүд үзсэн. Варшав дахь Хувьслын мүзейг үзэж буй хүүхэд болгон тэнд хадгалагдаж байгаа аварга динозавруудын араг яс нь хагас зууны тэртээд гардуулсан Монголын бэлэг бөгөөд Говиос олдсон гэдгийг мэднэ. Өгөөмөр бэлгэнд талархаж явдгаа илэрхийлье. Өнөөдөр, энэхүү харилцан нээлттэй нөхөрсөг харилцаанд тулгуурлан улс төрийн болоод эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам тэлэх боломж бидэнд байна.

Хүндэт хатагтай ноёдоо!

Манай хоёр улсын харилцаа тэртээх 13-р зуунд Европыг чиглэсэн Монголын аян дайнаас түүхийн улбаатай. 1245-1247 онуудад Вроцлаваас гаралтай лам, аялагч, дипломатч Бенедикт Полак 4-р Иннокентий Пап ламын даалгавраар Монгол орныг зорьсон. Их Монгол Улсын нийслэл Хар Хорин хотод хэдэн сар өнгөрөөсөн бөгөөд Их Хаан Гүюг хүлээн авч байжээ. Энэхүү аялалын тэмдэглэл болох “Монгол хүртэл аялсан тайлагнал” нь Европод Монгол орны тухай бодит мэдээлэл болжээ. Онцлон чухалчилвал, Бенедикт Полак нь Улаанбаатар хотын төвд шахуу хөшөө нь байрладаг Венецийн Марко Пологоос 20 жилийн өмнө Монголд хүрч, дэлгэрэнгүй тэмдэглэл үйлджээ. Бенедикт Полак нь бидний өнгөрсөн түүхийн онцгой билэг тэмдэг болохыг үгүйсгэх аргаггүй ээ.

Дараа дараагийн зуунуудад Монгол орныг зорьсон Польшуудын дунд Антони Фердинанд Оссендовски онцгой байр эзэлнэ. 1920 онд тэрээр Монгол оронд барон Роман Унгерны /”галзуу барон” гэгддэг байсан түүнийг Богдын Хүрээг хятадын цэргээс чөлөөлсний төлөө1921 онд Богд Гэгээний тав дахь дүр хэмээн шүтэж байсан/  улс төрийн зөвлөх байсан бөгөөд дэлхийн 19 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн “ Хүн, араатан, бурхад” гэсэн бестселлерээ туурьвижээ. Зохиогчийн алдар богино хугацаанд буюу 1921 онд хэвлэлээс гармагц мандаж, К. Мэй болон Р. Киплингийн зохиолуудтай энэ зэрэгцэв. Хамгийн гол нь өөрийн номоороо А.Ф.Оссендовски Барууны орнууд Монголыг сонирхох түлхэц болгож өгөв. Хэдхэн жилийн өмнө Оссендовскигийн ном монгол хэлнээ орчуулагдан гарсанд баярлаж байгаагаа хэлье.

Хүндэт хатагтай ноёдоо,

Коммунизмын гэмт хэргийн дурсамж бидний түүхийн салшгүй хэсэг. Монголын хувьд эмгэнэлээр дүүрэн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 30 гаран мянган иргэдээ хядуулсан бөгөөд энэ нь тухайн үеийн хүн амын бараг 5% юмаа. Хороогдсон иргэдийн дийлэнх нь лам хуврагууд. Сүм хийдийг ихээр нураасан бөгөөд 1944 онд Монгол Улсад айлчлал хийж байсан АНУ-н дэд ерөнхийлөгч Хенри Уоллес хийд үзэж сонирхох хүсэлт гаргахад нь коммунистууд Засгийн эрхийг гартаа авахаас өмнө байнгын ажиллагаатай байсан 700 гаруй сүм хийдээс нэг ч үлдээгүй байв. Америкийн дэд ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлэхийн тулд 1937 онд хаагдсан Ганданг дахин нээх хэрэг гарчээ. Түүх соёлын хосгүй үнэ цэнэтэй энэхүү хийд нь сүсэгтэн олонд үүдээ нээгээд зогсохгүй олон орноос Монголыг зорьж ирэх зочдын нүд хужирлах газар болсонд хувьдаа баярлаж явдаг. Польш Улсын нэрийн өмнөөс монголын түүхийн өв уламжлалыг ойлгон хүндэлж байнга дурсаж явдгаа илэрхийлье.

Эрх чөлөөний тэмцэл манай хоёр ард түмнийг мөн нэгтгэдэг. 1989,90 онууд манай орнуудын нийгмийн өөрчлөлт, империализмын дарангуйлалаас чөлөөлөгдөх он жилүүд байлаа. Манай орнуудын газар нутгаас урилгагүй ирсэн ЗХУ-н анги нэгтгэлүүд бүр мөсөн явцгаасан. Польшууд ба Монголчууд хувь заяагаа өөрсдөө шийдэх шийдэх боломжтой болцгоосон.

Маш чухал зүйл гэвэл – хоёр орны өөрчлөлтийн тэрхүү чухал үед Польш Монголын ард түмэн шууд харилцаа тогтоов. 1990 онд Монголын ардчилсан хүчнийхэн Польш орныг зорьж Мазовше нутгийн Эв Санааны Нэгдлийн гишүүдтэй холбоо тогтоожээ. Монголын ардчилсан хүчнийхэнд туслах зорилготойгоор Монгол Улс руу хэсэг хүмүүсийг зурагт хуудас болон ухуулах бичгийн хэвлэх хэрэгслэлтэй явуулсан / Эв Санааны Нэгдлийн бэлэг 700 орчим кг ачааг Польшийн зүтгэлтнүүд ЗХУ-ын нутгаар галт тэргээр зөөвөрлөсөн/. Сонгуульд ардчилсан хүчин амжилттай оролцох болсны нэг шалтгаан бол яриангүй эдгээр хэвлэгдсэн ухуулах хуудаснууд. Тийм ч учир 30 жилийн өмнө хэвлэгдэж байсан зурагт болон ухуулах хуудаснууд дээр Эв Санааны Нэгдлийн тэмдэг хэвлэгдэн гарч эрх чөлөөний төлөө тэмцлийн билэгдэл болжээ. Польшийн Эв Санааны Нэгдлийн тэргүүлэгчдийн нэг Мачей Янковски тухайн үед сонгуулийн гадаад ажиглагчаар томилогдон ирж байлаа*. Сонирхол татсан зүйл бол тухайн үеийн Польшийн Сеймийн зарим гишүүд болон Үндсэн Хууль суудлаач нар, тухайлбал проф.П.Винчорек, 1990 онд Монголын шинэ ҮХ-н ажилд идэвхитэй оролцжээ.

 Манай 2 улс сүүлийн хэдэн 10 жилийг тусгаар тогтнолоо сэргээн бэхжүүлэхэд зарцуулсан. Хүчирхэг 2 хөрштэйгээ найрсаг харилцаа тогтоож өөрийн орны ашиг сонирхолоо чандлан сахиж байгаа Монголын ард түмний чадварыг бишрэхгүй байхын аргагагүй ээ. АНУ-тай байгуулсан найрсаг харьцаа болон Ази тивд эзлэх байр суурь нь үүний тод жишээ юмаа. Европын Холбооны болон НАТО-ийн гишүүний хувьд Польш Улс монголын дипломат харилцааны энэхүү амжилттай бодлогыг үнэлж байгааг илэрхийлье.

2003 оны дараа Иракд энхийг сахиулах ажиллагаанд МУ-тай хамтран ажилласан нь Польш улсын хувьд нэр төрийн хэрэг байсныг онцлон тэмдэглэмээр байна. Монголын цэргүүд тэнд Польшийн удирдлаган дор алба хашиж байсан. Нэг цэргийг онцгойлон одоог хүртэл дурсаж явдаг.

2004 оны 2-р сард Монголын ахлагч Ганболдын Аззаяа нь Ирак дахь нэгдсэн анги Чарли руу хийсэн террорист халдлагыг зогсоож дүүрэн тэсрэгч тээвэрлэсэн ачааны машин руу гал нээж тэнд байсан олон польш цэрэг эрсийн амийг аварсан. Польшийн ард түмэн Аззаяаг өөрийн баатар хэмээн хүндэлдэг. Польшийн Ерөнхийлөгч проф. Лех Качиньски 11 жилийн өмнө Монголд төрийн айлчлал хийхдээ түүнийг халуун дотноор дурсан ярьсан. Дэлхий дахинд энхийг сахиулах ариун хэргийн төлөө ийнхүү Монгол Польшийн халуун цус асгарч явсан түүхтэй.

Хатагтай ноёдоо,

Өнөөдөр бидний хувьд Польш Монголын харилцааг улам бэхжүүлэх ажил тулгураад байна. Польшийн ард түмэн Монголын боловсролын шинэчлэлд тусалсан. Одоо бол хөрөнгө оруулагчдын нэг болоод байгаа. Польш Улсын ЭСЯ-г хаасан явдлыг засаж сэргээх тал дээр ажиллаж байна.

Польш Улсын Сеймийн нэрийн өмнөөс  энэхүү ажлыг цаашид дэмжин МУ-н нийслэлд Польш Улс болон Польшийн дипломатчид ажиллахын төлөө зүтгэнэ гэдгээ мэдэгдье.

Монголын тал хүнсний чиглэлийн / үйлдвэрийн т/т/, уул уурхайн үйлдвэрлэл/олборлох болон нүүрсийг цэвэршүүлэх технологи/, эрчим хүчний салбар/нүүрсний ЦС-ын шинэчлэл болон эрчим хүч үйлдвэрлэх агрегатын худалдаа/, эко технологийг нэвтрүүлэх сонирхолтой байна.

Польшийн тал орон сууцны барилгын хөгжлийн төлөвлөгөө болон Монголын төмөр замын шугамын өргөтгөлийг сонирхох боломжтой. Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол байгаагийн тод жишээ бол УБ хотноо нээсэн Польшийн Хөрөнгө Оруулалт Худалдааны Агентлагын салбарын нээлт юмаа. Польшийн бизнес эрхлэгчдийг Монголын партнёруудтай холбох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Монголд Польшийн олон найз нөхөд байдгийг мэднэ. Монголын олон залуус Польшид сурч польш хэлийг сайн эзэмшжээ – 5 мянга орчим хүн байдгаас 800-1000 гаран залуус дээд сургуулийн төгсөгч нар. Эдгээр хүмүүс нь хоёр талын эдийн засгийн болон соёлын харилцааны гол түших тулгуур юмаа. Боловсролын салбарын цаашдын хөгжилд үнэтэй нэмэр оруулах Erasmus+ зэрэг програмуудыг дэмжсэнээр залуу үеийнхэнд нээлттэй харилцан ойлголцох алхам болох нь дамжиггүй ээ. Польш Улс цаашид ч Европын Холбоо болон Монгол Улсын харилцааны хөгжлийг дэмжин ажилах болно. Шинээр нээгдэх Польшийн дипломатын газар нь 2017 онд нээгдсэн ЕХ-ны Төлөөлөгчийн газартай энэ талаар нягт ажиллах болно. Польш Монголын орчин үеийн харилцаанд ОХУ болон БНХАУ зэрэг хоёр хүндхэн шаардлага өндөртэй хөршүүдтэй явуулдаг харилцааны туршлага солилцох нь чухал. Энэ сэдвээр сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэгт итгэж байна.

Бидэнд хийх зүйл ихээхэн байгаа ч шантралгүйгээр, манай хоёр ард түмний илүү сайхан ирээдүйн төлөө гэсэн сэтгэлээр ажиллацгаая.

Screen Shot 2019-12-10 at 8.08.10 AM

Би бол өөдрөг хүн. Үүнээс үүдэн Монгол Польш улсууд нь стратегийн түншүүд байх боломжтой гэсэн итгэл дүүрэн байна.

Польш Улс Монгол Улсад Европын үүдийг нээж өгөөд, харин Монгол Улс  Польш Улсад Азид хүрэх зам байх боломжтой. Энэхүү ирээдүйн томоохон ажилд хүн бүрийг хамтрахыг урьж байна. Польшийн төлөөлөгчдийг Монголд урьсанд нь дахин талархал илэрхийлье. Хамтдаа өнгөрөөх хором бүр харилцан ойлголцоход дөхөм болно гэдэгт найдаж энэ бүхний гол зорилго нь – Польш Монголын хамтын ажиллагааны амжилт юмаа.

 

Screen Shot 2019-12-10 at 1.41.06 PM

“Боловсрол төвтэй Улс төр” ТББ-ийн зочин Польшийн Сеймийн дэд маршал Малгожата Гошевска-тай хамт зургаа татуулав

Видео Лекц: Хэвтрийн ЭЗ

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байсан нэгэн үе буюу Суперцикл дуусч тэр өнгөн дээр дэлхийн улс орнууд популизм, национализм, протекционизмоор өвдөж , өөр хоорондоо худалдаа, эдийн засаг, санхүүгийн их бага дайн хийх болсноор улс орнууд ээлж дараатай хямрах байдалд байна. Энэ үйл явдал биднийг тойрч өнгөрөхгүй юм шигээ.

“Mining Journal” сэтгүүл болон  эрхлэгч талийгаач Болормаа 2015 онд дэлхий ертөнц болон Монголд болж байгаа үйл явдлыг зураглаж  лекц уншиж өгөхийг хүссэн юм.

Тэр үед дэлхийн хэмжээний томоохон эрдэмтэд манайх шиг орнуудын ЭЗ-д “Хэвтрийн ЭЗ” гэдэг онош тавьдаг тухай ярьж байсан, өнөөгийн өндөрлөгөөс харахад тэрхүү онош зөв л бололтойдог. Харин эмчилгээ хийх жороо гаргаж чадаагүй л яваад байгаа санагдах юм.  Аргагүй бизээ. Монгол өнөөдөр популизмаар өвдчихөөд байна.

Аливаа өвчнийг анагаах нь зөвхөн эмчийн асуудал биш мөн өвчтний өөрийнхөн асуудал байдаг.

Өвчтөн өөрийнхөө өвчний уг шалтгааныг мэдэж эмчилгээ хийхэд туслах учиртай.

Эдийн засагт юу болоод байгааг иргэд мэддэг, зөв мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж байвал эмчилгээ илүү үр дүнтэй байх нь гарцаагүй.

Популизмын хордлогоос гарах уу, аль эсвэл гүн хордлогод орох уу гэдэг асуудал нь ардчилсан нийгэмд иргэдийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс тэдэнд зөв мэдээлэл хүргэх нь амиа аврахад нь туслах учиртай. Эл хэрэгт Сэтгүүлчид асар их үүрэг рольтой хэмээж байж.

Бид Зөв мэдээлэл бүхий дарга нартай биш  юмаа гэхэд Зөв мэдээлэл бүхий иргэдтэй болохын ач холбогдлыг Уул уурхайн засаглалтай холбоотойгоор ярьж байсныг доорхи холбоосоор сонирхож болно.

Video Lectures

Видео Лекц: Төмөр замын ЭЗ

Төмөр зам бол инженерийн нарийн байгууламж.

Төмөр зам барина гэдэг бол Асар их зардал, хөрөнгө оруулалт, зохион байгуулалт  шаардсан том ажил байдаг.

ТЗ барих асуудалд авто зам барих гэж байгаа мэт хялбархан хандаж болдоггүй.

  • Авто замыг дэгэн догонтой барьж болно, бүр болохгүй бол тойроод явчихаж болдог. Харин төмөр замыг  дэгэн догонтой барьж болохгүй, тойрч явах арга байхгүй.
  • Дээр нь 100 км цагийн хурдтай галт тэрэгний цуваа ганц төмөр зам дээр дээд тал нь хоногт 30-аас илүү байж чаддаггүй. Сөрөг урсгалаа тооцвол өдөрт 15 галт тэрэгний цуваа л максимум явах бололцоотой.
  • Хурд багасвал галт тэрэгний цувааны тоо эрс буурна. Өгөөж нь буурна гэсэн үг. Яг л УБТЗ гэсэн үг.
  • Зам нь мушгиа, эргэлт тойролт ихтэй бол төмөр зам, төмөр дугуй хоорондоо хавиралдаж үрэгдээд засварт хамаг мөнгөө гоожуулдаг болно.
  • Төмөр замын даланг “шороо овоолох” төдийгөөр төсөөлбөл алдаа болно.
  • Овоолсон шороон далан дээр замаа тавьж ачаалал өгөхгүй бол, арчилж маллаж чадахгүй 2 жил болбол Овоолсон шороо түүхийн дурсгал болчих аюултай байдаг.

Төмөр замын ЭЗ-ийг зах зухаас нь ойлгож асуудалд хариуцлагатай ханддаг байж хэмээн энэхүү ярвигтай асуудлыг ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР  болгож болох юм.

Тус болоосой хэмээн “Төмөр замын ЭЗ” хэмээх лекцийг санал болгож байна. 2013 онд бэлдсэн юм. Түүнээс хойш Монголын нийгэм попорсоор даруй 6 жил болжээ. Ирээдүй харанхуй биш байгаасай хэмээв.

Шинжлэх ухааныг хүндэтгэдэг  хэсэг нь дорхи холбоосоор үзэж болно.

Video Lectures

Ландрам/Langdarma

 

Screen Shot 2019-11-07 at 9.28.23 PM

Би Доржготов гуайн бичсэн нийтлэлүүдийг дуртайяа уншдаг нэгэн. Тэрбээр саяхан нэгэн нийтлэл бичиж. Тэрбээр нийтлэлийнхээ төгсгөлд “…өндөр насаараа түрүү бариад хатуу үг бичив… Бардам авираар баатар болдоггүй. Харин С.Зоригийг хөнөөх аллага захиалсан ландрамыг илрүүлбэл мөнх дуурсах буян болно шүү”  гэжээ. (Бардам авираар баатар болдоггүй)

Миний сонирхдог сэдэв улс төр, эдийн засаг мөн боловч түүнээс дутахгүй сэдэв маань Монгол судлал. Чухамдаа Монгол судлалд холбогдох Ландрам гэдэг үг Доржготов ахмадын амнаас унасанд олзуурхаж үүнийг бичиж байгаа юм.

Хамгийн болж бүтэхгүй новшийн хүнийг  Ландрам гэж, тэр байтугай хараалын үг болгон  ахмад үе маань хэлж ярьж ирснийг орчин цагийн залуус тэр болгон мэдэхгүй байх. Ландрам гэж юу гэж байгаа юм гээд эргэн тойрноосоо асуулаа, хэлж өгөх хүн алга болж. Би ч өөрөө эмээ маань тэгэж хэлдэг байсныг санахаас цаашгүй.

Screen Shot 2019-11-07 at 9.55.42 PM

Ландрам гэдэг нь Төвөдийн хааны нэр юм. Маш муу хаан, ахыгаа хөнөөгөөд хаан болсон гэх бөгөөд Бүддийн шашны лам хуваргуудыг үй олноор хэлмэгдүүлэн том зовлон авчирсан нэгэн аж. Түүний хэлмэгдүүлэлт Төвөд нутгаар хязгаарлагдаагүй юм байна. Тиймээс муу муухайн билэг тэмдэг болж Ландрам гэдэг нэр хараалын үг болсон түүхтэй аж.

Ландрам хаан хар хэлтэй, эвэр бүхий догшин үхэр байсан гэдэг. Хожмоо түүнийг нэгэн баатар харваж алсан байдаг.

Бүддийн шашинд хүн хойт насандаа эргэн төрдөг гэдэгт итгэдэг тул хүмүүс би Ландрамын хойт дүр биш шүү гэдгээ харуулахын тулд хэлээ гаргадаг ёс олон зуун жил тогтож, тэр нь бараг зан заншил болсон байдаг.

Screen Shot 2019-11-07 at 8.29.47 PM

Монгол, Төвөдийг барууны эрдэмтэд нэгэн иргэншилд хамруулж үзсээр ирсэн бөгөөд нэг шашин шүтлэгтэй  явж ирсэн түүхийг нотлох мэт нэгэн гэрэл дургийг Монголд 1930-аад онд Скандинавын судлаачид авчээ.

Screen Shot 2019-11-07 at 8.25.59 PM

Иймэрхүү зураг, дүрс бичлэгтэй Та урд өмнө нь таарч л байсан байх. Хэлээ гаргаж байгаа нь би хар хэл амгүй, Ландрамын хойт дүр биш гэдгээ харуулж байгаа сайн үйл явдал юм.

Орчин цагт энэ заншил Монголд ховорхон ч санамсаргүй хэлээ гаргачихвал муу үйл биш аж.

Өнөөгийн Төвөдөд энэ нь мэндэлчилгээг орлох болсон гэнэлээ.

Видео лекц: Мегатөсөл-Шинэ амьтан

2013 онд Төрийн ордонд нэгэн лекц унших бололцоо олдсон юм. 6 жил өнгөрч, амьдрал дээр өөрчлөлт гараагүй л байна. Тэр үед:

  • Мегатөсөл манай олон ч Засгийн газрын амийг авч одоход гайхаад байх зүйлгүй
  • Мегатөсөл бол нэг төрлийн казино. Ядуу сэтгэлгээтэй учир эрсдэлтэйгээр тоглоомд орох маягтай хандаж байна.
  • Мегатөсөл анхнаасаа төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурладаг
  • Мегатөсөл хийхдээ шинжлэх ухааны хэсгийг анхаарахгүй байна.
  • Мегатөслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй

гэх мэт олон  зүйл ярьж байж.

Мегатөсөл гэх ухааныг сонирхож байвал үзээрэй.

Баярлалаа

Video Lectures

 

Видео лекц: Ядуугийн ЭЗ

“Poor Economics” ном бичсэн эрдэмтэд энэ жил эдийн засгийн салбар дахь Нобелийн шагнал хүртэж, тэдний номын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан  юм. Уг хэлэлцүүлэг дээр санаа өдүүлж миний ярьсан лекцийг үзэх бололцоотой боллоо.

Уг бичлэгийг олон түмэнд хүргэх бололцоо бий болгосон Dens.mn-д гүнээ талархал илэрхийлж байна.

Доорхи холбоосоор орж үзнэ үү

Video Lectures