Байгалийн хий: Геоулстөр ба Геоэдийн засаг

Одоохондоо уул уурхайн түүхий эдээс зөвхөн газрын тос, байгалийн хий л улс орнуудын хэрүүлийн алим болж байна. Зэс, нүүрс, бусад уул уурхайн нөөц бол цаашаа л байна даа.

Ойрхи Дорнот, Иран, Ирак, Сири тойрсон элдэв дайн дажины цаана газрын тос, байгалийн хий байгаа. Сири Ирантай нийлж хийн хоолой барих санаархлынхаа төлөө иргэний дайнтай золгосон гэх. Үнэнд тун ойрхон байж мэдэх хувилбар юм.

Байгалийн хий бүхий орнууд бүгд л Европын зах зээл дээр гарах гэж эрмэлзэж буй. Тэдний нэг нь Орос орон.

Байгалийн хийн нөөцөөр Орос орон дэлхийг тэргүүлж буй.

Screen Shot 2018-07-17 at 12.06.07 PM

Орос орон Европт болон Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх хүсэлтэй. Түүний илрэл нь “Nord Stream 2”, “Сила Сибири” гэх мэт төслүүд.

Screen Shot 2018-07-17 at 1.43.43 PM

Screen Shot 2018-07-17 at 1.47.25 PM

Төслүүдийн хувь заяа нь тодорхойгүйгээс гадна Өрсөлдөгчид нь садаа болох нь нэн их. Геоулстөр болон геоэдийн засаг жинхэнэ утгаараа энд бантагнаж байгаа. “Сила Сибири” төслийн талаар мэдээлэл бараг гарахаа байж. Манай төмөр замын төсөл шиг замхарч байж мэдэш.

Screen Shot 2018-07-17 at 1.13.22 PM

Хельсинкт Путин, Трамп “Nord Stream 2” төслийн талаар ярилцлаа гэнэ. Жаахан тодруулбал санал зөрөлдөөнтэй байгаагаа бие биедээ дуулгасан бололтой юм. Өнгөн дээрээ үг хэлээрээ зөөлөн харагдавч цаанаа том эрх ашиг зөрчилдөн буй.

 

Геоулстөр болон геоэдийн засгийг тодорхойлогч гол хүчин зүйл нь байгалийн хийн тээвэрлэлт бололтой юм.

Байгалийн хийг хэрэглэгчид хүргэх тээвэрлэлтийн үндсэн 2 арга байна гэнээ.

  1. Шууд хийн хоолойгоор дамжуулж хэрэглэгчдэд хүргэх.
  2. Байгалийн хийг шингэрүүлж савлаад, тээвэрлээд, буцаагаад хийн төлөв байдалд шилжүүлэн хэрэглэгчид хүргэх. 

Хийн хоолойгоор байгалийн хийг Европ руу тээвэрлэх нь алсдаа Европыг Оросын монопольт байдлаас хараат болгоно гэсэн болгоомжлол байдаг.  Хэрүүлийн гол сэдэв боловуу.

Байгалийн хийг шингэрүүлэн тээвэрлэх нь АНУ-д Европын зах зээлд гарах бололцоо бий болгож байгаа бөгөөд энэ талын технологи улам бүр хөгжиж хийн хоолойтой өрсөлдөхүйц үнээр байгалийн хийг хэрэглэгчид хүргэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Мөн л маргааны сэдэв юм.

 

Screen Shot 2018-07-17 at 2.01.06 PM

Европ болон Хятадын хувьд тэдэнд байгалийн хийг шууд хоолойгоор авах уу, шингэрүүлэн авах уу гэдэг том асуулт тавигдаж байна.

Дэлхийн ирээдүйн дүр зураг олон талаар байгалийн хийн төслүүдийн хувь заяанаас ихээхэн хамаарч байна.

Еөк-ийн “Монгол ялна” …жилийн нүүр үзлээ

Screen Shot 2018-07-10 at 5.30.46 PM.png

Халтмаагийн Баттулга “Монгол ялна” гэдэг ойлгомжгүй уриа, албан тушаалаас нь хальсан хүлээлт, нижигнэсэн алга ташилт дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг атгаад жилийн нүүр үзлээ.

Эх сурвалж:   Baabar.mn

 

Screen Shot 2018-07-10 at 10.57.36 AM


Х.Баттулга “эх орондоо хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм болгоно” хэмээн заасан Монгол Улсын үндсэн хууль дээр гараа тавин тангараг өргөөд, иргэддээ хандаж хэлсэн үг болоод өнгөрсөн жилд болсон явдлыг харьцуулан харвал сонирхолтой дүр зураг тодорч байна. Түүний хэлсэн төрт ёсны нандин хэлхээг залгамжлах, хууль ёсыг уландаа гишгэгсэдтэй тэмцэх, аж үйлдвэр хөгжүүлэх, гуравдагч хөршийн бодлого гэхчлэн ер нь л цэнгэлийн оройд чирээд гаргана гэдэг утга бүхий гал цогтой үгсийг нь сонссон иргэд тухайн үед алга нижигнүүлэн ташиж байлаа.

 

Х.Баттулга ерөнхийлөгчийн албыг хүлээн авсны дараа Монгол Улсын ерөнхийлөгчийн president.mn сайтын бүх архив, өмнөх ерөнхийлөгч нарын зарлигууд ч алга болжээ.

“Ардчилал” сонин ерөнхийлөгчийн сонгуулийн кампаний үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй гар барьсан мэт эвлүүлэг зураг нийтлээд түүнээс хойш дахин хэвлэгдсэнгүй. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд “Шинэ цаг ирлээ сэрцгээе!” уриатай хэвлэгдсэн Монгол ардчиллын бэлгэ тэмдэг болсон сонин ахин гарах эсэх нь тодорхойгүй.

2017 оны нэгдүгээр сарын 29-нд БЗД-ийн “Рояал Кэстл” хотхонд орших Х.Батулгын хүү Б.Хүлэгтийн гэрт хар тамхи хэрэглэсэн 11 залуусын нэг нь тагтнаас унаж амьд эрсэдсэн хэрэг гарсан юм. Мөрдөн байцаалтаар Баттулгын Хүлэгт, Ц.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Б.Хүлэгтийн хэргийг өнгөрсөн зургаадугаар сард БЗД-ийн шүүх дахин буцаагаад байна.

Х.Баттулгын охин Б.Намуун СХД-ийн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ. Тагтнаас нь хүн унаж нас барсан Б.Хүлэгтийн гэрт тухайн үе эгч Б.Намууныг нь байсан гэж зарим хэвлэл мэдээллэж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр шууд болон шууд бусаар холбогддог “Шинэ төмөр замын хэрэг” үндсэндээ замхарчээ. Уг хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн “Самсунг Си энд Ти” компаний захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанийн зургийн инженер Гу Ду Хёон нарыг дөчин сая төгрөгөөр торгох шийдвэрийг СБД-ийн анхан шатны шүүхээс гаргасан юм. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ БНСУ-ын”Самсунг C & T” компани Монгол Улсад 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг. Харин “Монголын төмөр зам” компани шүүхэд гомдолгүй гэсний учрыг одоогоор хэн ч олоогүй байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Зам, тээврийн сайд асан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ. Ингээд зогсохгүй А.Гансүх ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдоод байгаа билээ. Мөн энэ хэрэгт шалгагдан 2015 оны арваннэгдүгээр сараас Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” компанийн захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлжээ.

Х.Баттулгын ҮХАА-н сайд байхдаа “Ямар ч байсан Монгол Улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк” хэмээн тунхагласан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хэрэг”-ийг шалгах явцад ҮХААЯ-ны удирдлагууд 10 гаруй тэрбум төгрөгийг эх үүсвэргүй зарцуулсан нь тогтоогдсон юм. Гэвч энэ оны эхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар “Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгаснаар нэхэмжлэгч нь үгүй болж онц их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэг хар аяндаа хаагджээ.

Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум”-д тавьсан итгэлдээ “Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа” гэхчлэн ардчилал, чөлөөт зах зээлд итгэл алдарсан гэдгээ хүлээн зөвшөөрч “гуравдагч хөршийн бодлого” шиг хэрэггүй зүйл алга гэх утга бүхий үг өгүүлбэр хэлж байлаа.

Х.Баттулга өнгөрсөн жил Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар чөлөөндөө суусан гурван генералын цолыг хурааж, Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар хоёр элчин сайдыг эргүүлэн татаад байна.

Х.Баттулгын ноднин хэлсэн үгсээс ганцыг нь биелэсэн гэж үзэж болохоор байна. Тэрээр АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалыг суудлаас нь буулгахаар сайтаараа дамжуулан ард түмний санал асуулга зохион байгуулсан нь “ард түмнийхээ саналыг сонсдог ерөнхийлөгч байна” гэдгийн бодит ажил юм.

Х.Баттулгын гэгддэг “Милл хаус”, “ЧТМО” компаниуд ХХААХҮЯ-ны “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд малчдад хямд тэжээл нийлүүлэх зориулалтаар нийт дөрвөн тэрбум төгрөг хүүгүй авсан боловч нэг тэрбум орчмоор нь тэжээл оруулсан ирсэн гаалийн мэдээ байна. Үлдсэн гурван тэрбум нь хаана явааг бидний хэн нь ч мэдэх аргагүй.

Хятадыг үзэн ядах төрөлхийн оёгтой монголчуудыг галзууртал нь ухуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн ширээнд суусан Х.Баттулга ердөө дөрөвхөн жилийн өмнө айлчлалыг нь эсэргүүцэн “сөрөн гүйж” явсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун гарыг Чиндао хотноо атгаж, ШХАБ-ыг эдийн засгийн ач холбогдолтой мэтээр сурталдаж, олон саяын зээл авах боломж байна хэмээн сурталчилж эхлээд байгаа билээ.

Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүнийг уухайлан дэмжсэн алга ташилт тасраагүй билээ. Ногоон гэрэл, цагаан шугамаар зам гарлаа. Уухай, уухай, уухай. Их Тэнгэрт амьдарч өглөө иргэдийн замыг хааж давхихгүй, дандаа явгаар ажилдаа ирж очно. Уухай, уухай, уухай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө иргэдтэй гүйж, дасгал зааж өглөө. Уухай, уухай, уухай. Нэгдүгээр амаржих газарт хувиасаа нэг зуун сая төгрөг хандивлалаа. Уухай, уухай, уухай…

Жилийн өмнө түүнийг “Жэнко” хэмээн нэрлэдэг байсан хүмүүс өнөөдөр “Еөк” гэх болжээ. Үүнийг бас нэг төрлийн үнэлгээ гэж ойлгох нь зүйтэй.

Хувь заяа хоржоонтой. ШХАБ-ыг магтан дуулснаас нь хойш Хятадын эсрэг үзлээрээ ард олныхоо хайрыг татдаг Х.Баттулгад түүх Шанзав Бадамдоржийн дүрийг бүү оноочихоосой билээ хэмээн залбирч суудаг хүн олширлоо.

 

Монгол наадам зорьж ирсэн Дээд Монголчууддаа талархья

Энэ жилийн Наадмын содон мэдээний нэг нь Хөх нуурын дээд монголчуудаас олон хүн ирж наадам үзсэн тухай юм.

Screen Shot 2018-07-11 at 9.00.13 PM

Screen Shot 2018-07-11 at 9.24.16 PM

Screen Shot 2018-07-11 at 8.58.51 PM

Түүхийн нугачаан дунд дэлхийн өнцөг булан бүрт үлдэж хоцорсон олон монголчуудын  хувьд өнөөгийн Монгол улс үнэнхүү тэдний хүсэн мөрөөдөж зүтгэж очих Мөрөөдлийн орон мөн байхаа.

Монгол улс руу зорьж биднийг үзэх дээд монголчууд болон эсгий туургатны урсгал цааш цаашдаа үерлэх нь гарцаагүй. Харин бид тэдэндээ үлгэрлэвэл зохих “Сүлд улс” нь байгаасай гэж миний бие нэг бус удаа ярьж байгаа.  Хариуцлагатай байж Хичээнэ биз ээ. Монголчууд аа.

Дээд монголчууд нь ойрад болон халх монгол түмэн бөгөөд Хөх нуур орчмоор 16-17 дугаар зууны үед ирж нутагласан гэнэ. Энэ нутгийг Даян хаан, Лигдэн хаан ихэд довтолдог байж.

Screen Shot 2018-07-11 at 10.17.14 PMГүш хаан

Чингисийн дүү Хасарын удам Гүш хаан 1637 онд Тавдугаар Далай ламын бүх дайсан түүний дотор кагью урсгалыг дэмжигч Цогт хунтайжыг Хөх нуурын орчим бут цохисон нь дээд монголчууд Бүддийн шашны гэлэгва урсгалыг газар газар дэлгэрүүлэн түгээх, хүч авахад ихэд нөлөө үзүүлсэн гэдэг. Дээд монголчуудтай холбоотой түүх бол Манж, Монгол, Түвдийн болон шашны ээдрээтэй олон асуудлыг ойлгоход ихэд тустай байж мэдэхээр сонирхолтой юм билээ.

Тэд түвд хувцсыг өөрийн болгож авсан бөгөөд босоо бичиг, эсгий гэрээ хадгалж иржээ.

Дани, Шведын аялагчид Түвдийн өндөрлөгт аялж явахдаа нэгэн гэрэл зургийг “Дээд монголчуудын тэргүүн” (1928) гэсэн тайлбартайгаар түүхэнд үлдээсэн байдаг.

Screen Shot 2018-07-11 at 9.21.47 PM

Дээд монголчуудын тэргүүн. 1928

 

Ямарч байсан мах цусны тасархай дээд монголчууд Монголд ирж наадам сонирхсон нь содон мэдээ байлаа.  Дээд монголчууддаа талархья.

Дараахь холбоосоор Дээд монгол дууг сонсоно уу.

Дээд Монгол минь Тэнгэрээс иштэй Монгол

 

Буянаагийн ГАН-ОЧИР: Бид малдаа ямарч тэжээл өгдөггүй учраас мал маань ч бидэнд юу ч өгдөггүй

 

Screen Shot 2018-07-08 at 8.07.04 PM

Эх сурвалж : FB. Ganochir Buayanaa.  2018.07.07

БОДИТ БАЙДАЛ 
Монголын уламжлалт мал аж ахуй угтаа малдаа юу ч өгдөггүй болохоор буцаагаад дэлхийтэй өрсөлдөх юу ч авч чаддаггүй. Ер нь бусдад ЮУ ӨГНӨ эргүүлж ТҮҮНИЙГЭЭ АВДАГ нь хорвоогийн үнэн. Бид малаа өөрөө хоолоо ид гээд хээр хөөж явуулдаг тул мал нь эргээд бидэнд балга сүү, атга мах, сэмэрхий арьс, тачирхан ноолуур өгдөг байна. Цаашлаад бид байгальдаа юу ч өгөлгүй малаараа өвсийг идүүлдэг болохоор байгаль бидэн эргээд цөлжилт өгсөөр.

ХИЛИЙН ЦААНА 50 КМ-Т 

Инновацийн аялал маань Эрээн хотоос баруун тийш 50 км-т элсэн цөлд орших Шинэ Зеландын мах сүүний чиглэлийн АЛАГ ҮХЭР-ийг зохиомлоор хээлтүүлж эм тугалыг сүүний, эрийг нь махны чиглэлээр ялган тэжээх “Ши Бэй Ху” фермд зочиллоо. Тус фермийн нийт 500 үхрийн 230 нь саалийн, 270 нь махны үнээ. Сүүний чиглэлийн үнээ бүр өдөрт 40 литр сүү өгч, 1 литр сүүг түүхийгээр нь 6 юань, харин фермийн дэргэдэх хүүхдийн уудаг сүүний үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүн болгосоноор 2.3 доллараар борлуулж жилдээ 1 сая долларын орлого олдог байна. Тэгвэл махны чиглэлийн үхрүүдийн 5-6 сартай тугал нь 3000 орчим, нас биед хүрсэн үхэр 4000 доллар хүрдэгээс жилдээ 800 орчим мянган доллар олдог байна.
Анх “Ши Бэй Ху” ферм 2015 онд 800 орчим мянган долларын хөрөнгө оруулалтаар 300 үхэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдөр аль хэдийн анхны хөрөнгө оруулалтаа нөхжээ.

МОНГОЛ ПАРАДОКС

Жилдээ 1.8 сая доллар олдог ийм фермийг хэдийг л бол хэдийг байгуулж чадах газар нутаг бидэнд бий. Гэвч бодит байдал дээр ийм хэмжээний фермийг говийн цөлд битгий хэл Сэлэнгийн хар хөрсөнд Монголын хамгийн баян компаниуд ч ажиллуулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан МАЛЫН ТЭЖЭЭЛ.

Ер нь малыг байя аа гэтэл нь бордож байж больё оо гэтэл нь их ашиг авдаг байна.

Бидний зочилсон Ши Бэй Ху ферм тэжээлийн охь ЦАРГАС-ыг АНУ-с нэг тонныг 1004 доллараар худалдаж авч байна. Үүнийг тооцоолж үзвэл бид малаа тэжээхгүй дан ЦАРГАС тариад Хятад руу зарахад Оюутолгойгүй ч баян амьдарч болмоор.

Царгас бол Канад, АНУ зэрэг сэрүүн бүсэд 18 хувийн уургийн агууламжтай ургадаг дэлхийн хамгийн өгөөжтэй тэжээл. Өвөр Монголоос Хятадын өмнө нутаг хүртэл харьцангуй дулаан тул яаж ч тариалаад 13-14 хувийн уургаас хэтэрдэггүй. Харин Ар Монгол бол Канадтай нэг өргөрөгийн сэрүүн бүс тул малын тэжээл тариалах гайхамшигтай бүс.

Энэ давуу талаа мэдсэн АНУ, Канад усжуулалтын систем ашиглан жилд 3 удаа ургац авч Хятадын зах зээлд 16 онд 1 сая, 17 онд 1.3 сая тонн ЦАРГАС импортолжээ. Ийм өндөр уурагтай царгасыг нэг га-с 5 тонн-г хурааж аваад 400 доллараар борлуулдаг гэвэл ГА тутмаас 5 сая төгрөг олдог ажээ. Гэтэл өнгөрсөн жил Монголоос хадлан нэртэй Дорнодын өвс Хятадад зарагдсан нь дөнгөж 400 доллар хүрчээ.

БИД ЯАГААД ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?

Нэгдүгээрт Монголд нэг стандарт хангасан Монгол брэндийн нэг төрлийн ЦАРГАС гарч чаддаггүй бөгөөд 10 тариаланч 10 өөр сортын, 10 өөр чанарын царгас тарьдаг. Энэ бол цэвэр Засгийн газар, Шинжлэх ухааны академи хоёр хариуцах ёстой ажил.

Хоёрдугаарт бидэнд усалгааны нэгдсэн систем байхгүй. Усалгааны системийг эрүүлээр харвал манай улс усгүйдээ биш арчаагүй ялзарсандаа хургүй тэнгэрт дээрэлхүүлж байна. Увс аймгийн Баруун Туруун суманд гэхэд 50 мянган га газар тариалах чадалтай голын усыг боосон аварга том байгууламж байх ч 1990-д оны үеэс Увсын нэг бөх хувьчилж аваад өөрөө ч ажиллуулж чадахгүй, төр ч хүрч чадахгүй хамаг тариалангын газраа зангуунд идүүлжээ.

За тариалан тарьдаггүй нэг нөхөр ингэж улсаа алдын байж. Тариа тарьдаг хэд нь усалгааны систем барьж байна уу гэвэл худлаа. Учир нь Монголын хэдэн баян тариаланчид нь усалгааны системд хувиасаа мөнгө гаргах сэтгэлгүй болтолоо төрийг царайчилдаг болсон угжныхан.

Ингээд хэлэхээр тариа тарьдаг хүн бүхэн боож үхэх нь мэдээж. Гэвч үнэн нь энэ.

Миний бие С.Баяр Ерөнхий сайдын 5 төгөлдөршил төслийн хүрээнд газар тариаланд маш их хэмжээний татаас өгч байх үед Засгийн газарт Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байхад энэ их завхралын эхийг харж байлаа. Дараа нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхад Монголын газар тариалангийн толгой хэдэн том компани Ерөнхий сайдын өрөөнд 12 өдөр дараалан хуралдаж байхад тэдний яаж ялзарсан, сайд дарга нартай хэрхэн сүлбэлдсэнийг хараад ой гутаж байлаа.

Энд би мэдээж бүх тариаланчидыг хамруулаагүй. Хамуурсан цөөхөн хэдэн хүнд гаруудыг шүүмжилж байна.
Тэдний зарим нь улаанбуудай тариалдаг ч 1 га газартай нь 2 га газартай гэж худлаа мэдүүлнэ. Тэрийг нь мэдсэн ч мэддэггүй юм шиг сүлбэлдсэн төрийнхөн 2 га газарт тариалах үр, шатахуун өгнө. Ингээд авсан мөнгөнийхөө талаар нь тариа тариад талыг нь иднэ. Үнэндээ юу ч ургахгүй байсан ч ашигтай үлддэг, гаднаа худлаа зовлон ярьсан хүмүүс.

Ингээд ГА-с 2 тонны ургац авахаараа баярладаг. Нөгөөдөхөө 500 мянгаар улсыг дарамталж шахдаг гэвэл ГА тутам нь 1 сая төгрөг л гэсэн үг шүү дээ. Тэгээд хөрс хамгаалах ТЭГ технологи, шинэ бордоо зэргийг ярьсан гадаадаас ирсэн мэргэжилтэн Монгол залуус, шинжлэх ухаан судалгааны чиглэлийн хүмүүсээ гадуурхсан дэндүү хол хар практикчит. Араас нь үргэлж л ашиггүй байна, зовж байна, хэцүү ажил гэж зовлон тоочно. Хэцүүгүй ажил хаана байна. Тэгж л зовоод байгаа бол тэр зовлон болсон газараа улсад буцаагаад өгчихөөч гэвэл чадахгүйл дээ.

Өнөөдөр Сэлэнгэ, Дарханы бүс нутаг хэдэн тариачдын биш Монголын ард түмний өмч. Энэ өмч өдгөө хоцрогдсон уриншиуулах технологоос болж хар шороон хөрсөө нэгэнт алдаад дуусаж байгаа дараагын цөлжилтийн бай.

Бид усалгаатай ЦАРГАС тариалж чадвал жилдээ 2 ургац авах бүрэн боломжтой ажээ. Нэг үхэр өдөртөө 1-2кг царгас иддэг нь 365 хоногтоо үржүүлвэл 7 тонн. Ингээд бодвол мянган үнээний фермд жилдээ 7 мянган тонн ЦАРГАС хангалттай хүрэлцэнэ. Энэ хэмжээгээр бид жилдээ 1.8 сая долларын оролого олдог Ши Бэй Ху ферм шиг 500 үхэрийн ферм 14-ийг ажиллуулахад.

Бидний мах, сүүгээ шахах ёстой Хятадын төр 2020 он хүртэлх зорилтодоо хүн бүрт өдөрт 1 литр сүү уулгах гэж төлөвлөжээ. Хятадын нийт газар нутгийн 20 хүрэхгүй хувь нь тариалангийн газар. Тэдэнд бүр их хэмжээний ЦАРГАС, ҮХЭР, СҮҮ хэрэгтэй. Энэ хэрэгцээг хангаж цаашид ихийг хийж бүтээхэд манай улсад мөн ч олон цэгцгүй асуудлыг цэгцэлж, бүтэхгүй системийг эвдэлж хаях хэрэгтэй байна.

Ядаж л бидэнд гаалийн зохицуулалт байхгүйн улмаас Хятадын талд байгаа баталгаат агуулахыг ашиглаж чадахгүй тул ЦАРГАСАА дотоодын түмэн асуудлыг алалцаж, алалцаж шийдлээ ч гадаадад ярилцах буман ажил хүлээж байна.

ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

За муусайн Хужаа нарын бизнес болсон хойно төрөөсөө л тултал дэмжлэг аваа биздээ гэдэг үг Монголд нийтлэг. Төрөөс нь үнэхээр оновчтой туслаж 7000 долларын зардлаар худаг гаргаж өгчээ. Мөн зарим төрлийн эм тариаг өгдөг боловч вакцин, тодорхой давтамжтай тарих тарилгаа өөрсдөө худалдаж авдаг байна. Гэхдээ Өвөр Монголын засгийн газраас малыг эрүүл байлгах ажилд тавьдаг стандарт, шалгалт, дүрэм журам маш хатуу аж. Хандлага зөв бол төрийн дэмжлэг өчүүхэн бага ч маш нэмэртэй, хандлага буруу бол төрөөс бүх төсвөө барьсан ч юу ч үгүй.

Эцэст нь энэ бүхнийг хийж чадах сэтгэл зүрхтэй, өнөөдрийн бодит үнэнтэй нүүр тул өөрчилж чадах ТАРИАЛАНЧИД бий гэдэгт бат итгэнэм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Screen Shot 2018-07-08 at 8.06.13 PM

 

Монгол ялна (2011)

 

 

Одоогоос 7 жилийн өмнө “Монгол ялна” гэсэн нийтлэл бичсэн юм.

Гайхалтай уриатай хэрнээ бүтэлгүй улс орон байх юм. Жишээ нь “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг уриа нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Гайти улсын үндэсний уриа юм. Уриа нь тус болоогүйн жишээ.

Түүнтэй нэгэн адил “Монгол ялна” гэдэг уриа популизм дунд  живэв.

Уг нь Монголын эзэнт гүрэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн төр улсаа байгуулж байхад, Ромын эзэнт гүрэн “Сенат ба Ромын хүмүүс” хэмээн улс төрөө тунхаглаж өөрсдийн гүрнээ байгуулж байж.

Монгол хэзээ нэгэн цагт өөрийн цэгц уриатай болох нь гарцаагүй.

Үндэсний уриа улс оронд хэрэгтэй байдаг талаар уг нийтлэлээс болгооно бизээ.

http://news.gogo.mn/r/92368

 

Screen Shot 2018-07-05 at 11.31.17 AM

Дэлхийн улс үндэстэн бүр өөрийн цэгц уриатай байх юм. Бидний гуравдагч хэмээдэг “хийсвэр” хөрш АНУ маань “In God we trust” буюу “Бид бурханд итгэдэг” хэмээсэн уриатай байх бөгөөд түүнийгээ дэлхийгээр нэг цацсан ногоон дэвсгэрт дээрээ дурайтал нь бичжээ. Өөрсдийгөө бурхнаас заяасан супер хэмээж түүндээ ард түмнээ итгүүлдэг байх юм. Дэлхийг засан төвхнүүлэх хувьтай төрсөн хэмээж хаана л бол хаана хошуу амаа билүүдэн ордог. Бүр болохгүй бол цэрэг илгээж дайн тулаан хийдэг.

Европын Холбооны уриа нь “In varietate concordia” гэх бөгөөд монголчилбол “эрээн бараанаараа нэгдмэл” гэсэн утгатай юм уу даа.

Иракийн үндэсний уриа нь “Аллах акбар” (الل أكبر) гэнэ. Орчуулбал “Аллах аугаа” гэх. Саддам хэмээх дарангуйлагчийн сүүлчийн үг нь тэр байж. Овоо сүсэгтэй эр талийж дээ гэж бодсон чинь үндэснийхээ уриаг хэлсэн юмсанж.

1930-аад онд манай лам нар буудуулахдаа “Хоржийлоо” гээд байсан. Хойтохоо даатгаад байгаа юм болов уу даа гэсэн чинь “Монгол ялна” гэж түвдээр хэлээд байсан байж таарлаа.

Хуучин ЗХУ-д “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн” хэмээсэн нь социалист гэгдэж байсан орнуудын үндэсний уриа болж түүнийг нь Монголчууд бид олон арван жил хэрэглэж явсан юм.

Цагаан хааны Оросын үндэсний уриа нь “С нами Бог” гэдэг байжээ. “Бурхан бидэнтэйгээ” гээд байсан бололтой. Өнөөгийн Орос орон үндэсний нэгдмэл уриагүй байх шиг.

1980-аад оноос хойших Хятад гүрний үндэсний уриаг “gai ge kai fang” буюу “Шинэтгэл ба нээлттэй байх” гэж ойлгож болмоор.

Цагаан морин жилээр коммунизмын дээлээ сольсон Монголчуудад байж болох уриа мөн ч олон байсан бүгдийг нь ээлж дараалан “будаа” болгосоор ирлээ. Манай нэгэн улстөрч Гегелийн 10 боть ном жил тойрон уншлаа, юу ч ойлгосонгүй гэтэл түүнийг нь нэг хөдөөний өвгөн “Хүн ахтай дээл захтай” гэсэн хэрэг шүү дээ гэх. Гегелийн 10 боть номын агуулга болсон өвгөдийн минь сургааль “хүн ахтай дээл захтай” гэдгийг өнгөрсөн 20 жил бид амжилттай үгүйсгэж чадлаа. Эх захаа алдаж, хөлөөрөө толгой хийж явна.

“Алд бие минь алжааваас алжаатугай….” хэмээх алдарт үг бий. УИХ-ын гишүүдийн тангарагийн үг. Түүнийг бид харийнхний туслалцаатайгаар амжилттай “будаа” болгож байна.

Тун саяхнаас нэгэн улстөрч “Сото.. шидэт саваа” гэх уриа бодож олсон боловч тэр нэг их хол явахгүй нь ойлгомжтой байна.

Үндэстний уриа нь тухайн үндэстний зорилго, мотивацийг тодорхойлсон байдаг. Зорилгогүй, бодлогогүй бол уриатай байх боломжгүй юм. Харамсалтай нь Монголчууд бидэнд үндэстний уриа алга. Энэ талаар сэтгэл зовох хүн ч тоотой юм шиг байна.

Уриагаа сүлд, туг, мөнгөн тэмдэгт дээр сийлдэг нь ард түмэндээ түүнийгээ байнга сануулдаг аж. Бидэнд бичье гэсэн ч бичих үг нь алга.

Дэлхийд тусгаар тогтнолоо олсон улс гүрнүүд өөрийн гэсэн үндэстний уриатай байдаг бөгөөд эдгээр уриа нь тэдний итгэл үнэмшил, үнэт зүйлс, улс төр, газар зүйн байршлын онцлог, бахархал, түүх соёлын онцлогтой салшгүй холбоотой байдаг. Жишээ нь дэлхийн улс орнуудын тал орчим хувь нь Бурханыг үндэстнийхээ урианд тунхагласан байна.

Венесуэл – “Бурхан ба холбоот улс” (Dios y Federaciуn)

Саудын Араб – “Бурханаас өөр бурхан үгүй бөгөөд Мухаммед бол түүний Зөнч юм” (لاإله إلاالله محمد رسول ال) хэмээн шашныхаа үндсэн сургаалийг уриагаа болгон тунхагласан байдаг.

Соломоны арлууд – “Удирдана гэдэг нь үйлчилнэ гэсэн үг”

Швейцарь – “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” хэмээн үнэт зүйлсээ

Судан – “Ялалт бидний талд” 

Уругвай болон Грек -“Эрх чөлөө эсвэл Үхэл” гэж хувьсгалч шинж чанар

Мальта – “Мальтын Бүгд Найрамдах Улс” хэмээн тусгаар тогтнолоо тунхагласан байдаг

Түүх, соёлоо ч уриагаараа илэрхийлсэн Тайланд болон Камбож- “Үндэстэн, Шашнууд, Хаан” хааныгаа
 
Непал-“Ээж ба эх орон тэнгэрээс аугаа” эх хүнийг өргөмжилж тунхагласан байдаг нь бас сонирхолтой 

Турк -“Би Турк хүн гэж хэлэх хичнээн их аз жаргал вэ”

Люксембург -“Бид хүн гэдгээрээ л байх ёстой”

Австри – “Дэлхийг удирдах нь Австрийн хувь заяа” хэмээн үндэстнийхээ бахархлыг

Панам – “Дэлхийн эрх ашгийн төлөө”

Лесото – “Энх амгалан, Бороо, Хөгжил цэцэглэлт” хэмээн газар зүй орон нутгийн байршлаа тодотгож тунхагласан байдаг.

Хүн өөрөө байгалиасаа бүтээгч шинж чанарыг агуулан төрсөн байдаг учраас юу хийж бүтээхээ илэрхийлсэн уриатай байдаг нь өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ байдаг. Үүнийг бид олон жишээнээс харж болно. Жишээ нь, Америкийн 50 муж тус бүр, хот тус бүр, тухайн хотод орших дэлгүүр бүр өөрийн уриатай. Тэр уриа нь үндэстнийг бутаргаж сарниулах гэсэндээ бус өөрийн гэсэн үнэлэмжийг бий болгож, би хэн бэ гэдгийг байнга сануулж, бизнес нь бид ямар орчныг хүмүүст бүрдүүлж өгөхийн төлөө ажиллаж байна вэ, хот нь иргэдээ юугаараа бахархал болгохыг хүсэж байна вэ гэдгийг харуулдаг.

Хүсэл зорилго нэгтэй гэдгээ илэрхийлэх, тухайн хүн бүрийг ажил хийлгэх, нийгмийн идэвхтэй гишүүн байлгах үнэ цэнийг нь хэлж өгдөг учиртай. Дэлхий дээр бид даяаршиж байна гэдэг ч үүний хажуугаар дэлхийн хүмүүс маань урьд өмнө байгаагүйгээрээ их дангааршиж байна. Өөрийн уриагаараа би бусдаас тусдаа гэдгээ илэрхийлэх гэсэндээ бус би бусдаас юугаараа ялгаатай, ямар үнэ цэнэтэй вэ гэдгээ л харуулах гээд зориод байгаа нь тэр юм.

Уриа чухал ач холбогдолтой гэдгийг манай үндэстний хөрөнгөтнүүд гярхай ажиглаж компаныхаа уриаг бий болгосон нь бий. Тухайлбал, Эм Си Эс компани “Дэлхийн хөгжлийг Монголд”, Мобиком “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө”, Женко “Бага ярьж, оновчтой зарцуулж ихийг бүтээ”, Эрэл “Шаргуу хөдөлмөр алтнаас ч үнэтэй”, Талх Чихэр “Эрүүл хүнс – Таны сонголт”, Хаан бууз “Хаан шиг морил, Хатад шиг тухал” хэмээн өөр өөрсдийн үйл ажиллагаатай уялдаа холбоо бүхий зорьж буй алсын хараа, чиглэлээ тодорхойлдог байна.

Монголын эзэнт гүрэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн төр улсаа байгуулж байхад, Ромын эзэнт гүрэн “Сенат ба Ромын хүмүүс” хэмээн улс төрөө тунхаглаж өөрсдийн гүрнээ байгуулж байжээ. Саяхны түүхийг сөхөн харахад ч оросын эх орны дайны үеийн “Родина – Мать зовёт!” буюу “эх болсон эх орон чинь дуудаж байна” хэмээн хамаг эрчүүдээ дайнд босгож чадсан байдаг. Бидний хувьд Капитализмыг алгасч! гэсэн Ленинист уриатайгаар хүн төрөлхтний нийгмийн байгууллын жам ёсны түүхийн замналыг даван гарч ард иргэддээ “нээрээ л заавал тэр муухай капитализмаар нь дамжихгүйгээр бид нар социализмаа байгуулж чадах юм байна” хэмээн итгүүлж дөнгөн сүүлийн хагас зууныг нэгэн уриатайгаар социалист бүтээн байгуулалтын төлөө өнгөрүүлсэн байдаг.

Ер нь ухаант өвгөдийнхөө сургаалийг гээсээр өнөөгийн Монголчуудын уриа “Монгол яанаа” гэх болжээ. Өнөөдөр хүн бүрийн аманд “энэ төр засаг нэг л бишээ”, “энэ улсад болж бүтэх юм ерөөсөө алга” хэмээн хамаг зовлонгоо тоочин ярьдаг болж. Гэхдээ хичнээн тэгж ярьж байгаа ч, эцэст нь заавал “болох л байлгүй дээ” хэмээн санаа алдан, амны билгээ бодон хэлдэг юм. Гэхдээ энэ нь хэн нэгнийг харсан, хүлээсэн, бусдад найдсан идэвхгүй байр суурийг илэрхийлсэн үг учраас харин ч бидний дотор асаж буй тэр галыг намжаах үүргийг гүйцэтгээд байх шиг. Үүний оронд өөрсдийн үндэсний уриагаа бид, тэр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг МОНГОЛ ЯЛНА! хэмээх уриатайгаар даван гарах цаг болжээ.

Шведийн Монгол охины аз жаргалын гормон

Шведэд монголчууд олон. Албан бусаар 5000 гаруй. Албан ёсны тоо статистик гэж сонсоогүй. Мэдэх ёстой Шведийн байгууллага нь мэддэг л байх. Гэвч цагаачдыг тоогоор ялгаварлахгүй гэдгээс энэ тоо статистикийн тухай ярьдаггүй бололтой юм. Тайландын элчинтэй уулзахад Шведэд амьдарч буй тайчууд албан бусаар 80 мянга гэж байсантай  харьцуулбал монголчууд бага.

Асуудал тоондоо бус гэж бодож байна. Монголчууд Шведэд ажил хөдөлмөр хийж амьдарч байгаа. Нутгийн ёс заншлийг дагаж амьдардаг. Нэр хүнд сайн шүү. Монголын нэрийг өндөрт өргөх гэж хичээж явдаг хүмүүс.

Тэдний нэг Батнасангийн Одгэрэл гэдэг бүсгүй ЭСЯ-ыг зориуд зорин ирж яриа өрнүүллээ.

Screen Shot 2018-07-02 at 2.18.43 PM

 

 

Тэрбээр энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Стокхолмын марафон гүйлтэд 42 км гүйж барианд орж шагнуулжээ. Ганцаараа Монголоо төлөөлж оролцож. Спортын амжилт гэхээс илүүтэй Монголоо сурталчилсан гэнэ.  Улам олон олон монгол хүмүүсийг энэ төрлийн арга хэмжээнд оролцуулах юмсан гэсэн сэтгэлийн үгээ ярьлаа.

 

Марафон гүйлтэд оролцохын тулд 500-1000 крон төлдөг бөгөөд цугларсан мөнгө хүүхэд, эхчүүдийн төлөө, хорт хавдартай хүмүүсийн эмчилгээ, Цусны доноруудыг дэмжих зэрэг нийгэмд тустай үйл хэрэгт зарцуулагддаг байна. Хүмүүст туслаж буян хийхийн зэрэгцээ Монголоо сурталчилж олон хүмүүстэй нөхөрлөснөөр жинхэнэ аз жаргалын гормоныг олж авдаг хэмээв.

Screen Shot 2018-07-02 at 1.41.59 PM

Түүний “Цусаа хандивласантай тэнцэх марафон” гүйлтын шагнал гайхамшигтай.

Тэрбээр мөн тулааны спортыг сонирхдог бөгөөд орон нутгийн сонинд энэ талаар бичжээ.

Одгэрэл бүсгүй “Шведийн монгол охин” гэж орчуулж болох фэйсбүк хаягтай юм байна. Ирэх жилийн Стокхолмын марафонд эгч, дүү нараа дагуулаад 4-үүлээ оролцохоор төлбөрөө хийжээ.

Түүнд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө их хэрэгтэй байгаа гэнэ.

Спортоор урагш ахисан ах, эгч нар энэ бүсгүйтэй холбогдож туслаарай.

Яагаад гэхээр тэрбээр цаашдаа олон олон оронд марафон гүйлтэд оролцох мөрөөдөл тээж яваагаа хэлж 2018 онд зохион байгуулагдах марафоны хуваарийг үзүүлсэн шүү.

Screen Shot 2018-07-02 at 1.39.27 PM

Монголын маань залуу үе ирээдүйтэй байна. Одгэрэл бүсгүйдээ баяр хүргэж, амжилт хүсэж, бусдад үлгэр дууриал болж явахын ерөөл дэвшүүлье.

 

“Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн

Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Screen Shot 2018-06-22 at 8.49.12 PM
Screen Shot 2018-06-22 at 8.49.31 PM
Screen Shot 2018-06-22 at 10.05.41 PM

 

Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.

 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв.

 

Видео

Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Өнгөрөгч хугацаанд Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн Данийн Вант Улсын Засгийн газар, Данийн нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Данийн Вант Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Өрнөдийн ардчилсан улсуудын нэг бөгөөд Монгол, Дани хоёр улс нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан баялаг түүхэн харилцаатай улсуудын нэг билээ.

screen-shot-2018-06-22-at-8-42-35-pm.png

 

Түүхэн баримтуудаас харахад “The Great Northern Telegraph” нэртэй Данийн компанийн барьж байгуулсан телеграфийн шугам нь Бээжин, Их Хүрээ, Санкт-Петербургийг холбон Лондон хүрсэн байдаг бөгөөд үүний ачаар Нью-Йорк Таймс сонины 1911 оны 12 дугаар сарын 28-ны дугаарт “маргааш Богд хаан тэргүүтэй Монгол нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах гэж байна” гэсэн жижигхэн нийтлэл гарч байсан нь тохиолдлын зүйл биш юм.

Телеграф (Дани) ба Монголын тусгаар тогтнол

Screen Shot 2018-06-22 at 9.26.30 PM

“Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулахад сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн Моосгардын музейн удирдлага, эрдэмтэд судлаачид, нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэв.

Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс түрээслэн Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш /сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, тухайн үед хэрэглэж байсан эд хэрэглэлтэйгээ олдсонолны анхаарлыг ихэд татаж, Даний музейн удирдлагын зүгээс ихээр олзуурхан цаашид мумиг судлах, судалгаанд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Муми

 

 

 

Путин монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм

Оросууд социализмын үеийн “ахан дүүс”-ийн харилцаа аль эрт түүх болж, зөвхөн эрх ашгийн өрсөлдөөнөөр хөршүүдтэйгээ харилцах болсноо зарлаад 20 гаруй жил болж байна.

Гэнэн, мөчидхөн, ахан дүүсэг, хадамсаг сэтгэлгээ бүхий монголчуудад зориулсан Доржготов эрхмийн нийтлэл нэгийг бодогдуулах бизээ.

 

Screen Shot 2018-06-10 at 9.04.52 AM

Доржготов

Энэ талаар дахин сануулъя. Таван толгой, төмөр зам зэрэг том төслүүд яригдаж эхлэх үед ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ

“Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм”

гэж бичиж байв.

Оросын “РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа тулах вий” гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ? “Ирээдүйд,.. бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ” гэж. Сул шахам үнэтэй түүхий эдийн худалдаа дагнахаас бус нэмүү өртөг шингэсэн бол дургүйцнэ гэдгээ сануулаа юу. Түүхий эд, байгалийн баялгаа хагас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик цаанаа зөвшөөрдөггүйн нууц ийнхүү тайлагдлаа.

Дэлхийн банкны тооцоогоор Тяньжингаар дамжуулан нүүрсээ Япон, Өмнөд Солонгост тээвэрлэх, Оросоор дамжуулснаас хоёр дахин хямд тусах гэнэ. Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төмөр замын бодлогыг нэг бус удаа шүүмжилж, тээвэрлэлт Оросын нутгаар 4-5 мянган км тойрвол, Хятадаар тээвэрлэснээс гурав дахин их зардал гарна гэж сануулсан байдаг.

Асар их алдагдал үүрэх дээрх болзлуудыг тулгахад “үгүй” гэж түс тас хэлж чадаагүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт авч Орос ахынхаа өөдөөс шууд “үгүй” хэмээж зориглодоггүй түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий.

Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон цаашилбал А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээстэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдвэл аюулгүйн баталгаа эрсдэлтэй хэвээр тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд л дуугай хохирч явна.

Баяр, Сайханбилэг, Баярцогт, Бямбасайхан нарыг хар. Ээлжит ардын дайснууд.

ОХУ-ын улс төрийн тоймч Владимир Ворсобин

“Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултчихдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа. Монголд ирсэн хүн болгоныг стратегийн түнш хэмээн зарладаг нь бараг ардын уламжлал болжээ”

гэж бичсэн.

Канад Фрийдланд Оюутолгой ордын хайгуулд маш их хөрөнгө зоригтой хаясан. Оюутолгойд агуу баялаг оршиж байсанд ганц Фрийдланд бус монгол хүн бүр баярласан. Тийм их хөрөнгөө хайгуулд цацчихаад юу ч гараагүй бол яах вэ ноён Фридланд?! Түүний үйлс бүтсэний цаана гол нь Монголын ард түмний амны хишиг нээгдсэн юм.

Гэтэл ОХУ манайхыг Оюутолгойнхоо ашиглалтын лицензийг өг гэж тулгасан.Хайгуулд асар их зардал дагнан гаргаж Оюутолгой ордыг нээсэн Фрийдландаас ашиглалтынх нь лицензийг монголчууд хэдий бүдүүлэг ч гэсэн булаан авч ОХУ-д өгч чадалгүй В.Ворсобин мэтэд өдий хүртэл дооглуулаад сууж буй нь энэ.

Монгол улс цөмийн энергийн хуультай болов. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурс” компани 58 хувийг, Оросын “Атомредметзолото” 21 хувийг эзэмшдэг аж. Мөн ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын засгийн газрын хувийг шинэ хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай шинэ хуулийн дагуу Канадын компани 58-аасаа зохих хувийг Монголд шилжүүлэхээр ярилцаж эхэлтэл Орос 21-ээсээ манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчсэнгүй. Тэр ч байтугай оросууд “Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулав.

Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэх худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрсдөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлжээ. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй зөвхөн дорой хөрш Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн биз. Яг энэ үед хятад компани канад хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож Оросыг чаджээ.

Канадууд манай улсад нийт 350 сая ам. долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал тавьсан бол ах нар ердөө 50 сая ам долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны үйлдвэрт тээвэрлэж боловсруулах хувилбарыг санал болгосон байна.

ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин цааш юу гэж вэ:

“Москва энэ үеэр харин ухаалаг хүлээцтэй хандаж, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээснийг монголчууд бас л стратегийн түнш хэмээн хүлээж авсан. С.Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан ураны гэрээг цуцлахаар болгож чадсан. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын Засгийн газрын мөнгө дуусав” гэж тавлажээ.

В.Ворсобины бахархан бичсэнээр С.Кириенко Канадын компанийг манай засгийн газраар хөөлгөж дөнгөсөн байна. Канадын “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, хайгуулд зарсан хөрөнгөө нэхэж, ядуу бид төлсөн. “Хан ресурс” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч аргагүй. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид үү, хөөлгүүлсэн оросууд уу?

“Бяцхан Монголд хятад хөрөнгө оруулалттай 2000 гаруй компани байхад орос хөрөнгө оруулалттай 200-хан бий” гэж Ворсобин чамлажээ. Үүнд монголчууд буруугүй. 1990 оноос оросууд Баруун гэж тэмүүлээд биднийг хаясан. Оросууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байхад монгол хүн тал нутаг шигээ нэг зангаараа налайж суусан. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас болж муудаггүй. Балтийн гурвыгаа алдаад, Гүржийг алдахаа шахаад, одоо Украйнаа тавиад тууж буй цагтаа азийн буурай биднийг тоож буй бол ир л дээ. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй. Бид хөгжмөөр байна. Хөрөнгөө оруулаад 200-гаа 2000 компани болгооч. Бид хөгжвөл хөрш-та нарт ашиг тустай Монгол улс болно. Товарищ Ворсобин энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ахан дүүс чинь яагаад ямагт зугтана вэ?

Оросын http://www.asiarussia.ru цахимд шинжээч Василий Иванович бичсэн нь:

“Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Путинд зөндөө юм амлаж байсан ч дахин сонгогдож чадаагүй. Оросууд ингэж хаширсныхаа дараа Монголд хамгийн гол хүн нь Ерөнхий сайд юм байна гэж ойлгоод С.Баярыг Ерөнхий сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий сайдын суудалд очуутаа Оюутолгойн ордыг өгөлгүй хулхидсан. Тэгэхээр нь Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив”.

ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг хүсэж байгаа. Тийм болоход бүх зүйл бий. Технологийн хоцрогдлоосоо болоод нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт экологийн энергийн бусад салбарт өрсөлдөхгүй. Оросод энэ салбар хэрэггүй. Харин Орост нефть, хий, нүүрс, уран байна. Яг энэ эрэмбээрээ энэ салбарыг чухалчлан үзэх ёстой. Эдгээр жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд байна. Иймээс л Монгол улс ОХУ-ын онцгой чухалчлах ашиг сонирхлын 1-д бичигдэж буй юм. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюул учруулна. 90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдан гарч байсныг сануулах нь зүйтэй. Тийм учраас ОХУ илүү шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.

Путин В.Якунин, О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинаар дамжуулсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.

Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Энэ үед оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ нь ч оросуудад нааштай шийдвэр байж.

Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгоод иржээ. Гэтэл манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадахсан билээ.

Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ” гэж Оросын http://www.asiarussia.ru цахим сайт бяралхан мэдэгджээ.

Тус сайтад “Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлж байж зогсоож чадсан. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба “1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол улсыг ч мөн оруулсан юм. Канад ч Франц ч Монголд ураны чиглэлээр ажиллах чадваргүй. Учир нь Монгол бол француудын уран олборлодог Африкийн Нигер биш. Зарчимын хувьд Монголын ураны олборлолтыг ОХУ хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Монголын геосангийн чухал материалууд Монголд бус ОХУ-д илүүтэй байршиж буйг сануулах хэрэггүй л бол уу. Үүнийг эгүрт мөнх санаж явах хэрэгтэй” гэжээ.

“Комсомольская правда” сонины сурвалжлагч Дарья Асламова, “ОХУ-ын Төрийн думын депутат В.Зубов Монголын өсөлт Оросын өмнөд Сибирийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа гэсэн юм. Зубов Монголыг бүр шинэ цагийн Кувейт болсон гэсэн. Энэ дуулиант мэдээг сонсоод би Улаанбаатарыг шинэ Дубай л гэж төсөөлж байв. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо” хэмээн хотынхны гуравны нэг нь монгол гэртээ ус, цахилгаан, цэвэр бохир усны шугамгүй амьдарч байна. Оросын өмнөд Сибирийн эдийн засагт Монгол саад болтлоо өдий хэвтэнэ гэж олзуурхаад, бидний муу муухайг хөөр бах, доог дохуу болгон бичив. Монгол хөгжвөл хөршдөө дэмтэй, доройтвол тээртэй баймаар.

Манай өсөлтөд дургүйцэж, сааралтад олзуурхдаг хөрштэйгөө яс махандаа ухаарах цаг болжээ.

Эх сурвалж. baabar.mn

 

2018-06-08 .    

Б.Баабар: Улс төрийн шийдвэр гаргаад түүндээ буруутгагдсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг

 

 

Screen Shot 2018-05-22 at 9.46.40 PM

 

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг  юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн  тохиромжтой, дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжиж, улсын хувьд ч, айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар завшаан болдог. Хийрхэл газар авч онцгойлон хийрхэгчид эндээс ашиг завшаан олно.

Оюутолгойг монголчууд ч олоогүй

Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголд олдсон. Өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг болчихоод байна. Үүнийг монголчууд ч олоогүй. Гаднын мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар доороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн. Тэр үед Монгол Улсын Үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум ам.доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд бидэнд огт байхгүй 10 тэрбум ам.долларыг гаднаас татчихаад байна. Монгол орон байгалийн баялгаар дэндүү баян цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрвээ энэ бүгдийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө иддэггүй, өрөөлийг хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байвал бид ядуурлаас хэзээ ч салахгүй. Манай иргэдийн олонхи нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буруу болсон, гаднынханд дээрэмдүүлж байна, бүх баялгийг дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, Оюутолгойгоос болж хэзээ ч дарж дийлэхгүй өртэй болсон гэсэн ойлголттой болчихоод байна.

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд  Монголын банкуудаар дамжуулан 7.7 тэрбум ам.доллар Монголд оруулж ирсэн. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт нийлүүлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. НӨАТ-т 520 сая ам.доллар төлж, нийлээд хоёр тэрбум гаруй ам.доллар төлсөн байна. 5.5 тэрбум ам.доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийжээ. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган Монгол хүн ажиллаж байгаа бөгөөд тэд 1000-3000 мянган ам.долларын цалин авч байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсан. Оюутолгой жилд Монголд тэрбум ам.доллар үлдээж байна. Энэ нь Оюутолгойгоос өмнөх нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан, албан хаагчид болон тэтгэвэр авдаг 398 мянган хүмүүсийн цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая ам.доллар Монголын банкуудаар орж Монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөр төгрөгийн ханшийг тогтоож байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалингаа нэмэх, багш нар цалингүй болно. Буруу гэрээ болсон гэдгийг хэн уншиж, чухам аль заалт нь алдаатай болсныг баталсан юм  бэ. Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн байхгүй. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн  утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн  төвшинд мэддэг хичээн Монгол хүн байгаа вэ. Өрөнд орсон нь хэний буруу вэ. Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гаднын компанийн 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд хожим олборлолтоос оногдох зэсээр эргүүлэн төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ. 2008 онд Орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс нь УИХ-аас хатуу тулгасан 34 хувь гэсэн тоотой очсон. Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгийн гарлагагүй, татвараа аваад явахад илүү ашигтай байна гэдийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсан. Оюутолгой гэрээн муу, буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Гол шалтгаан нь 34 хувьд байгаа юм. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн. Оюутолгойн баялаг Монголын 100 хувь өмч. Түүнийг бидэнтэй хэн ч булаацалдаагүй. Харин ордоос зэсийн баяжмал олборлож буй гаднын компанийн 34 хувийг зээл тавьж байгаад авснаа ойлгодог болов уу. Шахсаар байгаад ийм их зээл тавиулсан хүмүүс хэрвээ шударга ёс гэж байдаг бол тэдний оронд сууж байх ёстой. Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо баг болчихоод Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа шүү

 

Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй

Энэ бол хоёр жил гаруй гацаасан гүнийн уурхайн барилга, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ашиглалт оруулах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш Улаанбаатарын аль нэг орон сууцны подвольд хийсэн бол хамаагүй нууц байх байсан. Манай ард түмний хилэнт эсэргүүцлээс болоод хоёр жил дэнжигнэсэн Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялгийн ихэнх нуугдаж байгаа хоёр км-ын дорд байх зэсийн хүдрийг газар доор нь баяжуулах, дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэд технологиор олборлох, боловсруулах болсоноо дэлхий даяар ил тод зарласан. Үнэн мэдээллийг мушгин гуйвуулсан, улаан цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээлэл тарааж, үймүүлсэн “эх оронч” мэдээлэл хамгийн түрүүнд төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй, эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс энэ мэдээллийг өгдөг.

Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдог. Нөхөрлөж, болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ байдлыг хэрхэн зогсоох вэ. Нуралтыг зогсоох гэж түшээд нурангинд нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу. Актлагдсан орон сууц шиг болсон улстөрийн цогцсыг хэрхэх вэ. Оюутолгойг хаах, эс бол нийтээрээ ухамсар суун ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр хадгалах нь оновчтой шийдэл мэт санагдах боллоо. 15 жилийн өмнө ганцхан тэрбумын үндэсний орлоготой, хэрүүл уруулгүй, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум ам.долларын үндэсний нийт орлоготой, 70 сая мал сүрэгтэй Оюутолготой толгойгүй тураад үхчихгүй нь лав. Цаана нь бидэнд олон Оюутолгой байна. Тэнд хүрч, ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байвал ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Үүнгүйгээр бидний ирээдүй хар бараанаар хэдэн үеэрээ үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа анзаардаггүй шүү дээ.

Screen Shot 2018-05-22 at 10.17.23 PM

PS:  Эдийн засагт Үржүүлэгч нөлөө гэдэг чухал ойлголт байдаг бөгөөд тэр нь өөдөө дэвжих, мөн доошоо уруудах хоёр чиглэлд үйлчилж болдог аж.

Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөг өөдөө дэвжих чиглэлд хэрхэн үйлчилдэгийг хялбаршуулан тайлбарласныг доорх холбоосоор үзнэ үү.

Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөө

ОТ төсөл ямарваа нэг шалтгаанаар зогсоход хүрвэл Үржүүлэгч нөлөө урвуу чиглэлээр ажиллах болно.

Хэрвээ дайн болбол..(Швед)

Шведийн Засгийн газар   энэ оны сүүлчээр Шведийн нийт 4,7 сая өрхөд

Om kriget kommer (If war comes)

“Хэрвээ дайн болбол…” гэсэн гарын авлага тараах гэж байна.

Screen Shot 2018-05-18 at 1.30.41 PM

1943 онд хамгийн анхны хувилбарыг хийж өрх бүрт тарааж байжээ. Түүнээс хойш уг гарын авлагад нийтдээ 5 удаа өөрчлөлт хийсний сүүлийн хоёр өөрчлөлт бүхий гарын авлагыг тараагаагүй бэлэн байдалд байлгасан байна.

Гарын авлагыг 1991 онд Хүйтэн дайн дууссантай холбоотойгоор тараахыг зогсоож иргэний хамгаалтын зааварчилгааг утасны лавлах шар хуудсанд хавсарсан байж.

Уг гарын авлага нь зөвхөн дайнтай холбоогүй цаг агаарын өөрчлөлт, дулаарал, терроризм болон нийтийг хамарсан өвчин тарах, худал мэдээлэл ихээр цацагдах нөхцөлд хэрхэн хүмүүс биеэ авч явах талаарх зөвлөгөөг багтааж байгаа гэнэ.