Популизм ба Эдийн засаг

 

Screen Shot 2018-04-30 at 1.06.55 PM

 

Популизм нь

  • үзэл суртал,
  • хөдөлгөөн
  • Синдром буюу хам шинж

гэсэн гурван төрөлд оршин байдаг гэнэ. Энэ талаар бяцхан хүүрнэе.

 

Популизм Үзэл суртал болох нь

Популизмын амин сүнс нь нийгмээ “цэвэр ард түмэн”, ” бохир эрх баригчид” гэсэн хоёр хэсэгт хуваах явдал байдаг.

Бидний монголчуудын туулаад ирсэн социализм, коммунизм бол уул шугамандаа популизм юм. Нийгмээ ажилчин анги, жижиг хөрөнгөтөн гэж ангилна. Ажилчин анги засгийн эрх барих ёстой хэмээнэ. Жижиг хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураана, барина, хорино. “Цэвэр ард түмэн” алаад өг гэж орилолдоно. Тэр дагуу хэдэн арван мянгаар нь ална. тална. Бидний л туулсан зам. Гэхдээ тэр нийгэмд эрх чөлөө нь байгаагүй тул бүгд популизмын боол явсан хэрэг.

Иймэрхүү замыг хүмүүн төрөлхтөн мөн л бидний адил туулсан байдаг. Европ тэр даяараа дэлхийн дайны галд дүрэлзэн байж  популизмыг үзэл суртлынх нь хувьд хазаарласан харагддаг.

Хөгжингүй орнууд дахь популизмын индекс

Screen Shot 2018-04-29 at 1.33.40 PM

 

Популизмд хүн амын 40 орчим хувь нь өртөмтгий гэнэ. Популизм хэзээ ч олонхи болж байгаагүй ч дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэдэнд санаачилгаа алдсан гашуун туршлага Европт бий. Тиймээс Европт энэ асуудалд эмзэгхэн хандаж, асуудлаа ойлгох чадвартай сэхээтнүүдийг олон түмэнд зөв ойлголт өгөхөд илүү их ярь ярь гэж дайчилж байгаа харагдана.

Ямар ч байсан популизм үзэл суртлынхаа хувьд Европт сэргэх бололцоогүй ч  хөдөлгөөн, хам шинж хэлбэрээр гарсаар байгаа аж.

 

Популизм Хөдөлгөөн болох нь

Популизм хийх үндсэн арга нь нийгмээ “цэвэр ард түмэн”, “бохир эрх баригчид” гэж хуваахад байдаг тухай дээр хэлсэн билээ. Популизм үзэл суртлын хувьд түүхийн хог дээр байгаа ч популизмыг улс төрд ашиглах явдал нэг хэсэг байсаар байх бололтойдог. Эрх баригчдыг аль болох бохир харагдуулах тутам популист улс төрчдийн гэгээн дүр улам бүр тодордог бололтой юм.

Эрх баригчдыг бохир харагдуулах өчнөөн арга байна. Үнэн худал нь хамаагүй тэднийг тэрбум турбумаар идсэн уусан, авилгачнаар нь дуудахад хангалттай. Эрх баригчдыг сексийн дон шүгэлсэн гэж харагдуулахаар үнэмшилтэй жүжиг олон ангит кино мэт тавьбал  тэднийг амьтан болгож болно. Үе үеийн Ерөнхийлөгч, дарга сэтэртэй явсан хүмүүсийг элдэвлэвэл үе үеийн эрх баригчид адгийн болж харагдах нь ойлгомжтой. Тийм л үйл явдал Монголд маань өрнөөд байна уу даа гэж санаа зовох юм.

Монгол орон зах зээлд орсноос хойш хэрэгжүүлсэн цор ганц том төслөөр Ганц нэг ерөнхий сайдыг биш болж өгвөл хоёр, гурвыг бариад 30 хоног боловч шоронд суулгачихвал популизмд  Монголыг живүүлэх маш сайн алхам тэр аж.

ОТ төслийг шалгах ажлын хүрээнд гэсэн сүржин тайлбартай хууль хяналтынхны эхлүүлсэн шалгах ажлын эхлэл, Баяр, Сайханбилэг зэрэг хүмүүс авилгал авсан байж мэдэш гэсэн тайлбартай болж популист хандлага нь суларсан ч  хөрөнгө оруулагчдын итгэлийг нэгэнт алж байгаагаараа эдийн засагт хортой юм.

Популизм хийх жор хаана ч адилхан. Америк, Европ, Монголд адилхан.

Популизм хийх бас нэг өөр арга нь харийнхнаар айлгах явдал байдаг.

Америк, Европт цагаачдаар айлгана.

Монголд хужаагаар, ОУВС-аар айлгана. Ингэснээр популист “эх орончид” тодрох бололцоог бий болгодог.

 

Популизм Хам шинж (синдром) болох нь

Популизм газар авах нөхцөлд олон хүмүүс хам шинжээр өвчилдөг .

“Солонгост өндөгөө гаргасан монголын тас шувуу өндөгөө хага цохиод нутгийн зүг нисчээ” гэдэг өнгөрсөн долоо хоногийн мэдээ бол хам шинжийн шилдэг жишээ болох байхаа. Өөр олон жишээ байгаа даа. Өөрсдөө шинжээд үзээрэй.

Өөрөө мэдэлгүй популизмд үйлчлэх явдал хам шинжид хамаарах боловуу гэж бодож байна. Намаа цэвэрлэнэ, намууд хэрэггүй, төр мафижсан, чанга гар хэрэгтэй гэх элдэв яриа популизмын хам шинж мөн гэж бодож байна.

Иймэрхүү улс төр нь эдийн засгийг хэвтрийн дэглэмээс гаргахад саад болох аюултай. Тэр тусмаа Монгол шиг эмзэгхэн эдийн засгийг хорлохвий гэж тал талдаа бодмоор.

Популизм ба Эдийн засаг

Популизм эдийн засгийн хөгжилд сайн зүйл авчирдаггүй гэдэг нь олон орны түүхээс харагдаж байгаа. Жишээ болгож Аргентин, Венесүэл зэрэг орнуудыг нэрлэж болно. Ялангуяа Латин Америкийн популизм эдийн засгийн зөв бодлогод сөрөг нөлөөтэй гэдгээрээ нийтлэг байдаг гэнэ шүү.

Монголд болж байгаа үйл явдал их л төстэй санагдах юм.

Популистууд эдийн засагт мөнгийг хэрхэн олох вэ гэдэгт бус, мөнгийг хэрхэн үрэн таран хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг учир эхний шатанд зээл авах,  бонд босгох зэргээр өрөнд баригдаж, удаахь шатанд үнэ, ханшний цохилтод өртөж хямралд ордог байна.

Монголчууд эхний шатыг нь туулаад үзсэн шиг байгаа юм.

Популист эрх баригчид ба Засаглал

Популист улс төрчид засаглаж чаддаг уу гэсэн асуултад эрдэмтэд голчлон чадахгүй гэсэн хариулт өгдөг. Учир нь популистууд асуудлын гүнд орж, улс орныг хөгжүүлэх асуудлыг шийдэхийг хүссэн хүмүүс биш, олон түмний сэтгэл хөдлөл, өнгөц ойлголт дээр тулгуурласан, “бохир эрх баригчид”-ийг “цэвэр эрх баригчид”-аар солих төдий улс төр учир тийм бололцоо тэдэнд олддоггүй гэнэ.

Дээр нь популизм хавтгайрсан улс оронд Олон түмэн улс төрийн эрх мэдэлд хүрсэн хүн бүрийг “бохир” гэж харах хандлагатай болсон байдаг нь эргээд хүндрэл болж хувирдаг байна.

Популизм хийж Улс төрийн эрх мэдэлд хүрч болох боловч тийм улс төрчдийн дараачийн алхам нь бидэнд эдийн засгийн эрх мэдэл алга гэж гомдоллох явдал болдог гэнэ. Энэ нь цөөн тооны гэр бүл, хүмүүс рүү буруугаа чихэх, хувийн өмчид халдах, нийгэмчлэх сэдлийг бий болгох бөгөөд нийгэмд улам бүр ойлгомжгүй зөрчилт байдал дэвэрснээр  эдийн засаг бүхэлдээ унах аюул заналын өмнө ирдэг байна.

Популизмд танай, манай гэхгүй бүх нам, улс төрчид өртөмтгий байгаа энэ цаг үед хэлж ярих, хийх зүйлээ  шүүлтүүртэй болгоосой, популизмын аюулын эсрэг нийтээр зогсож сураасай, эдийн засгаа битгий нураачихаасай хэмээн энэхүү бяцхан тэмдэглэлийг үйлдэв.

Эс бөгөөс хямралыг дуудах нь гарцаагүй.

 

 

 

 

 

Sven Hedin: Монгол дууг тэмдэглэн үлдээсэн нь

Screen Shot 2018-04-26 at 7.43.23 AM

 

Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хедин монголчуудын амнаас ам дамжин өвлөгдөж байгаа дуу хөгжмийг хойч үе нь мартахвий гэж санаа зовж, тэмдэглэн үлдээхийг хүссэн тухайгаа аялалын тэмдэглэлдээ дурджээ.

Тэрбээр Чингисийн Монголоос уламжлагдан ирсэн гэгддэг 90 дууг монгол бичгээр, англи хэлнээ уянгалаг орчуулж, аяыг нотоор тэмдэглүүлсэн байна.

Хоёр дууг үг, нотын хамт танилцуулж байна. Сонсох юмсан.

  • Бадрангуй цагаан

Screen Shot 2018-04-26 at 7.43.05 AM

Screen Shot 2018-04-26 at 7.42.47 AM

Screen Shot 2018-04-26 at 7.56.52 AM

 

  • Найман тив

Screen Shot 2018-04-26 at 7.41.43 AM

Screen Shot 2018-04-26 at 7.41.25 AM

Screen Shot 2018-04-26 at 7.41.03 AM

 

Тэрбээр Халх Монголын Засагт ханы Лодой ламын зурсан дорхи зургийг тайлбарлахдаа “Баруун гар талын хүн Хийл Хуур, зүүн гар талын хүн Дөрвөн чих Хуур тоглож байна” гэснээс үзвэл үндэсний хөгжмийн зэмсгийг хэрхэн нэрийдэж байсныг мэдэж болохоор байна.

Screen Shot 2018-04-26 at 7.43.52 AM

Sven Hedin: Монголчуудыг зурсан нь.

 

screen-shot-2018-04-25-at-1-08-39-pm-e1524655487867.png(1865-1952)

Шведийн алдартай аялагч, судлаач Свен Хэдин 1920-1930-аад онд Монгол нутгаар аялахдаа монголын түүх, соёлд хамаарах олон зүйлсийг цуглуулсан байдаг.

Тэрбээр гайхамшигтай зураач агаад түүний монголчуудтай холбоотой зурсан зургуудтай танилцана уу.

 

screen-shot-2018-04-25-at-1-15-17-pm.png

Screen Shot 2018-04-25 at 1.14.28 PM

Screen Shot 2018-04-25 at 1.14.46 PM

screen-shot-2018-04-25-at-1-14-07-pm-e1524656302672.png

screen-shot-2018-04-25-at-1-13-35-pm.pngscreen-shot-2018-04-25-at-1-13-54-pm.png

 

 

 

Монгол үзмэрүүдийг интернэтээр үзэж болно (Швед)

Шведэд Монголын түүх, соёл, ахуй амьдралд холбогдох олон мянган үзмэрүүд хадгалагдаж байна.

Нийтдээ 10 мянга гаруй эд зүйлс, 500 орчим гэрэл зураг, 300 гаруй баримт бичиг, өөр олон зүйлс сайтад ил тавигджээ. Дараахь холбоосоор орж сонирхсон зүйлээ “mongoliet” гэж хайгаад, үзэж харж болохнээ.

Дэлхийн соёлын үндэсний музейнүүд (Швед)

Өчигдөрхөн (2018.04.23) Музейн удирдлага, судлаачидтай ЭСЯ-аа төлөөлөн уулзалдаж хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. Энэ үеэр Монголд холбогдох ховорхон үзмэрүүдийг тусгайлан бэлтгэж үзүүлсэнд талархаж байна.

IMG_8945        Mrs. Ann Follin, Director General, National Museums of World Culture,

 

  • Бурханы зураг

19 дүгээр зууны үеийн бурханы зураг. Дэлхийн олон газар иймэрхүү зургийг сэргээн засварлах маягаар явдаг.

Шведэд  ийм зургийг аль болох анхдагч байдлаар нь хадгалахыг эрмэлздэгээрээ ялгаатай гэв.

Энэхүү бурханы зураг түвдийн  зургуудаас ялгаатай монгол зураг гэж тайлбарлаж байв. IMG_8941

 

  • Хэт хутга

Хэт нь пааландсан эмжээртэй, хутганы хэмжээ нь ердийнхөөс урт зэргийг харахад гоёл, ёслолын зориулалттай байсан боловуу гэж тайлбарлав.

IMG_8960

 

  • Гавлын ясаар хийсэн аяга

Аяганы  суурийг ихэвчлэн мөнгө болон бусад металлаар хийсэн байдаг. Модоор хийсэн энэ хийцийг монголынх гэж тайлбарлав.

IMG_8950

 

  • Ятга хөгжмийн зэмсэг болон малгай

Эдгээр үзмэрүүдийг  монгол хийц гэж үзэж байгаа гэв.

IMG_8940

  • Монгол ном

Монгол бичгээр бичсэн үлгэр, яруу найрагийн номууд Шведийн чухал үзмэрт ордог хэмээв.

IMG_8954

 

  • Суварга

Энэхүү суваргыг монгол хийц гээд дотроо ном, эд зүйлсийг агуулж байгаа гэдгээ сөхөж харуулав.

IMG_8964

 

Шведийн музейнүүдэд хадгалагдаж байгаа монголын соёлд хамаарах эд зүйлсийг аль болох дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд нийт үзмэрүүдийн 70 орчим хувь нь сайтад фото зураг, тайлбартайгаар нээлттэй болжээ.

Музейд хадгалагдаж байгаа монгол номыг орчуулж нийтийн хүртээл болгох тал дээр Монгол, Шведийн талууд хамтран ажиллаж болохоор санагдав.

Солонгосчууд Шведийн талтай хамтарч солонгосын соёлд хамаарах  үзмэрүүдийн фото зургуудыг шинээр 3D 360 градусын өнцгөөр харж болох “THE KOREAN DATABASE PROJECT” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Санаа авууштай.

Screen Shot 2018-04-24 at 1.14.25 PM

Музейн үзмэрүүдийг нийтийн хүртээл болгоход орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах асуудал нэн чухал болсныг дээрх эрхэмүүдтэй хийсэн уулзалт харууллаа.

 

Европын зах зээл дээр хэрхэн гарах вэ? Сургалт (Швед). Дахин анхаарна уу. 

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын анхааралд

Монголын талын хүсэлтээр Шведийн худалдааны Үндэсний Зөвлөл академик сургалт зохион байгуулах шийдвэрээ гаргасан талаар урд нь мэдээлсэн билээ.

Сургалтад тодорхой шаардлага хангасан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчдийн албан ёсны хүсэлтэд тулгуурлаж Шведийн тал шалгаруулж урилга өгөх юм.

Оролцох хүсэлтийг хүлээн авах сүүлчийн хугацаа  5 дугаар сарын 25.

Таны зүгээс хийх 3 алхам:

  1. The Nomination form attached to this email, printed and signed by the candidate’s supervisor, scanned and sent by e-mail to tradeacademy@kommers.se.
  2. The Application form filled in digitally by using the link: https://a.entergate.se/kommerskollegium/tradeacademy.
  3. A short video-presentation (about one minute) where the candidate introduces herself/himself and explains why she/he should be selected to Trade Academy 2018-2019. The video can be made by using a mobile phone. Please send it to tradeacademy@kommers.seby using www.wetransfer.com.

Last day of application is the 25th of May 2018.

Screen Shot 2018-04-20 at 10.10.36 AM

“Ахуй Төр”-ийг ойлгох асуудалд

“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” хэмээн УИХ-ын гишүүд тангараг өргөдөг. Дээдсийн хэлж үлдээсэн захиас УИХ-ын гишүүдийн тангарагийн үг болсон нь тэр.

Ингэхэд Яагаад өвөг дээдэс маань “төр” алдарч болохгүй гэдгийг захихдаа “ахуй” гэсэн тодотгол хэрэглэсэн юм бол гэж бодогдох… Мөхөс би  Монгол төрийг эдийн засгаас, эдийн засгийг Монгол төрөөс салгаж болохгүй гэсэн боловуу гэж сэтгэх…Үүнээс илүү санааг өвөг дээдэс маань дотроо болгоосон байж таараа. Ухаж ойлгож чадахгүй байгаа биднийг өршөө.

УИХ тар энээ тэрээ гэж Төрөө муучлах нь ахуйгаа доройтуулах цондон гэж бодном. Түүнтэй нэгэн адил хамгийн шилдэг татвар төлөгч гадаад, дотоодын компаниудыг тал талаас нь боорлох нь Монгол төрийг сулруулах нигууртай гэж сэтгэнэм.

Төрийн бодлого хэрхэн популизмд автаж эдийн засагт дайсагнах болсон талаарх харах өнцгийг өргөж өгөхийн тулд өнөөгийн глобаль ертөнцөд Төр хэмээх институци тогтолцоо хэрхэн бий болж хувьсан өөрчлөгдсөн хийгээд төрийг боловсронгуй болгохын тулд юу хийх ёстойг одоогоос 3 жилийн өмнө ярьж бичиж байснаасаа товчлон хүргэе. Болгооно уу.

 

Төрийн тухай

 

Төр гэдгийг хамгийн дөт ойлгоход Пан Америкийн орнуудын хооронд байгуулсан Монтевидеогийн Конвенц тус болж магадгүй. Дөрвөн том шинж тэмдэг дээр тулгуурлажээ. Хүн ам, газар нутаг, өөрийн засаг төр, бусадтай харилцаанд орох чадамж.

screen-shot-2018-04-16-at-9-57-04-am.png

 

Төрийн хувьсал

 

Өнөөгийн ертөнцөд тогтсон орчин үеийн Төрийн үүсэл, төрлийг 3 ангилалд оруулж ойлгож байна. Орчин үеийн төрийн анхдагч нь Үндэстэн төр байсан бол тэр нь Либерал төр болж, удаах нь Халамжийн төр юм.

Screen Shot 2018-04-16 at 9.57.38 AM

Өөр хоорондоо уялдаатай. Нэг нь нөгөөгөөсөө урган гарсан байна. Гол нь Төр амьд организм. Өсдөг, томордог, бойждог, хөгждөг, унадаг амьд организм. Хөгжлийн дотоод эх шалтгаантай. Хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарна гэж ойлгож авах нь ихэд чухал санагдаж байна.

Үндэстэн-төр. Томас Хоббс асуудалд хандахдаа хүн бол байгалиас өгсөн өгөгдөхүүнээрээ амьтан гэж үзэж байна. Тиймээс хүний нийгэмд “хүн хүндээ чоно” гэсэн зарчим үйлчилнэ гэж тэрбээр үзэж байна. Манай дээдэс хүний хөгжилд “хижи гөрөөс”, “хүн-адгуус”-ийн үе байсан тухай дурдсан байдаг. Ижилхэн сонсогдож байгаа биз?

 

Үндэстэн-Төр. 16-17 дугаар зуун.

Хүн хүндээ чоно байх нөхцөлд тэд энэ эрх чөлөөгөө эдэлбэл хүмүүн бие биеэ устгана. Тиймээс “Бусдын эсрэг бүгд дайтах” нь гарцаагүй юм. Хүмүүн бие биеэ устгаад байж болохгүйн тулд тэдний энэ байдлыг Хэн нэг нь зогсоодог байх хэрэгтэй болно. Хүнийг чоно гэж үзэж байгаа тулд Тэрхүү хэн нэг нь хүн биш байх хэрэгтэй болсон. Иймээс Хоббс тэрхүү хэн нэгийг Лефифан гэж нэрийджээ. Монголчилбол “Мангас” хэмээж болох юм. Эндээс Төр хэмээх ойлголт эхлэх бөгөөд Төрийг мангасчлах санаа ч мөн энэ үеэс эхлэлтэй.

Screen Shot 2018-04-16 at 10.00.20 AM

Хүн өөр хоорондоо дайтахгүйн тулд “Нийгмийн гэрээ” хэрэгтэй гэж. Тэр нь яваандаа хууль эрх зүй үүсэхтэй холбоотой юм. Хүн өөрөө өөрийгөө хуулийн хүрээнд дарангуйлахыг зөвшөөрснөөр Үндэстэн-төрийн эхлэл тавигдсан байна.

Европын анхны үндэстэн-төрүүд шашин хоорондын мөргөлдөөнийг хазаарлаж, тэр ч байтугай хэн нь шашнаас өөрийгөө тусгаарлаж чадсан бэ гэдгээр уралдаж байсан нь сонин юм. Тэр үеэс Төр, шашиныг зааглах зарчим улс төрийн зарчим болж хөгжиж эхэлсэн байна.

 

Либерал Төр. 17-18 дугаар зуун.

Хүн төрөлхтний хөгжил дараачийн шат руугаа орлоо. Төр аюулгүй байдлыг хангах эхний үүргээ биелүүллээ. Удаах үед эрх чөлөөг хамгаалах асуудал чухалчлагдав. Энэ нь Либерал төрийн үндэс болсон байна.

Screen Shot 2018-04-16 at 10.03.59 AM

Либерал төр бол нэлээд хувьсгалт үзэл санаа байсан. Том төр эрх чөлөөнд дайсагнах аюултай байгааг харжээ. Дээр нь Аж үйлдвэрийн хувьсгал материаллаг баялгийг урд өмнөх хэмжээнээс хавьгүй их болгож чадсан нь чөлөөт худалдааг номлох бололцоог бий болгосон байна. Төрийн эдийн засгийн хүч чадал урд өмнөхөөс эрс нэмэгдсэн нь гарцаагүй юм. Төрд бүхэл бүтэн аристократ давхрага бий болсон. Тэд эрх чөлөөг хүсэмжлэх хэрнээ материаллаг баялагийг илүү ихээр бүтээхийг сонирхох болсон нь гарцаагүй байх.

 

Халамжийн Төр. 19-20 дугаар зуун.

 

Бараг 20 дугаар зуун хүрч байж Либерал Төр нь Халамжийн Төр болох тал руугаа алхаж эхэлжээ. Биатрес Уэб гэдэг нэгэн англи эмэгтэйн “Хамтралын хөдөлгөөн”, “Нэгдэлжих хөдөлгөөн” ч гэж орчуулж болох бяцхан ном хэвлэгдлээ. Зөрүүтэй бүх санал бодол, улс төр хамтарч нэгдэлжиж болох тухай асуудал хөндөгдөв. Энэ нь өнөөгийн орчин үеийн Халамжийн төрийн онолын үндэс байсан гэх болжээ.

Screen Shot 2018-04-16 at 10.05.33 AM

 

Халамжийн Төр өнөөгийн дэлхий ертөнцийн төрийн хэв загварыг тодорхойлж байна.

  • Хүн амын өсөлт, хүн амын насжилт боловсрол, тэтгэвэрт зарцуулах Төрийн зардлыг нэмэгдүүлэх бодит нөхцөл болов.
  • Дээр нь баруун, зүүнээр ялгарсан улс төрчид төрийн зардлыг нэмэгдүүлэх өрсөлдөөнийг хурцатгаж байв.
  • Капитализм, социализм гэж дэлхий ертөнц хуваагдсан байдал ч энэ байдлыг дэвэргэж байлаа.

Халамжийн Төр томрох хэмжээгээр эдийн засгийн үр ашиг унаж Халамжийн Төр улам бүр эдийн засагтайгаа зөрчилд орж байв.

 

Төрийг урлах шаардлага. 20 дугаар зуун. 

Төр эдийн засгаа дарангуйлан томорч Том төр болох, Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй болтлоо жижигрэх нь адилхан аюултай юм.

Screen Shot 2018-04-16 at 10.08.38 AM

 

Бүхэлд нь өнгөрсөн 400 жилийн Төрийн түүхийг эргэн харвал Төрийн үүсэл хөгжлийн логикийг ойлгож болно. Төр зогсонги эд биш, цаашид хөгжин боловсронгуй болгох эд гэдэг нь ойлгомжтой юм.

 

Төрийг урлах дэлхийн өрсөлдөөн. 21 дүгээр зуун.

 

Хэрхэн боловсронгуй болох ёстой вэ гэдэг асуудал өнөөгийн тулгамдсан асуудал болж байна. Капитализмыг хуулбарлахад Барууны орнууд үлгэр жишээ болж байсан бол Төрийг хуулбарлахад Дорнийн орнууд арай илүү үлгэр жишээ болж байгаа тухай яригдаж байна. Жишээ болгож Сингапурыг авах нь олонтаа байгаа.

Screen Shot 2018-04-16 at 10.10.18 AM

Төрийг урлах асуудлаас улс орнуудын ирээдүй хамаарч байна. Төрийн албаны боловсон хүчний чадал чансааг дээшлүүлэх асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болж байна.

 

Нэг л зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Төрөө урлах өрсөлдөөн дэлхий даяар болж байна. Монголчууд энэ өрсөлдөөнөөс зайлсхийх бус, өрсөлдөөнд орж хожиж гарах хэрэгтэй юм.

screen-shot-2018-04-16-at-10-15-43-am.png

 

Монгол төрийг урлах асуудал ба популизм

Монгол улс 1990 оноос өмнө Халамжийн төртэй байсан. Өнөөдөр мөн л Халамжийн төртэй байгаа. Асуудлын гол нь халамжаа үзүүлэх эдийн засгийн бололцоогоо бий болгож чадаж байна уу гэдгээр л социалист болон ардчилсан Төрүүд ялгаатай.

Эдийн засаг хумигдвал Халамж дампуурна. Мөн чанараараа Халамжийн Төр мөн дампуурна.

Халамж хамгийн том улс төр байснаас эдийн засгийн хөгжлийн асуудал хэзээ ч том улс төр байсангүй явж ирлээ.

Энэ нь улс төрийн тогтолцоотой холбоотой бөгөөд тэр нь төрийн бодлого популизмд автах нөхцлийг бий болгоод байна.

Популизмд Монголыг живүүлж болохгүй

Ерөнхий сайд байсан эрхэмүүдийг баривчлан хорьжээ.

Нэгийг нь ОТ төслийг эхлүүлсний төлөө, нөгөөгийг нь олон жилийн хэрүүлээс ОТ төслийг гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний төлөө юм гэнэ. Прокурор чухам ямар хэргээр шалгах шаардлага гарав гэдгээ зарлах хүртэл итгэж ядан байлаа. ОТ төслөөр шалгаж байгаа юм байна. Дуугаа хураан сууж  болохгүй нөхцөл үүслээ.

Барьж хорьж шалгаж болноо, баригдаж хоригдож шалгуулж болноо. Харин популизмд Монголыг живүүлж болохгүй.

ОТ төслөөр Юу нь популизм, юу нь бодит ажил байв гэдгээр тов тодорхой ойлгох шаардлагатай байна.

ОТ1 – Ил уурхайн бүтээн байгуулалт

ОюуТолгой төсөл олон жил дуншиж байж С.Баярын Засгийн газар эхлүүлсэн билээ. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж зөвшөөрөл авчээ.

 

Screen Shot 2018-04-12 at 10.19.30 AM

Эрх зүйн хувьд УИХ-ын тогтоолын дагуу ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд С.Баярыг олон жилийн дараа буруутай мэт харагдуулах үйлдэл хийж байгаа нь популизм мөнөөс мөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэсэн Засгийн газрын хүчин чармайлтыг ганцхан үйлдлээр баллуурдаад байна уу даа гэж санаа зовж байна.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд Монголын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоотой болтол нь өөд нь татсан, Монгол улсын төсөвт, орон нутагт ихээхэн татвар, хураамж орсон, төслийн туслан гүйцэтгэгчээр үндэсний олон компани зүтгэж хөл дээрээ боссон гээд олон зүйл хэлмээр. Гэвч сайн муу гэрээ болсон гээд ам уралдуулах популист улс төрчид зөндөө. Тэдэнтэй маргалдах сонирхол алга. Харин 2010 онд ОУВС-ын хийсэн нэгэн судалгаанд анхаарал хандуулья.

Энэхүү судалгаагаар “Монголчууд ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гэрээний үр өгөөж нь Австраличуудаас илүү, Австралид нэгэн цагт яригдаж байсан супер татварын хэмжээнд хүргэж чадсан  гэсэн үнэлгээ өгчээ. Австрали улс 2014 онд эдийн засагт буруу нөлөөтэй хэмээн үзэж супер ашгийн татвар гэдгээсээ татгалзсан юм. Судалгааг дорхи холбоосоор харна уу.

THE FISCAL REGIME FOR MINING—MONGOLIA 

Нэг жишээ нь:

Screen Shot 2018-04-12 at 10.36.54 AM

ОТ2-Далд уурхайн бүтээн байгуулалт

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Screen Shot 2018-04-06 at 9.38.38 AM

Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа.

ОТ2 буюу далд уурхайн бүтээн байгуулалт өөр бас нэгэн том чухал ач холбогдолтой. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дэлхийн 10 гаруй нэртэй банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлж байгаа нь ОТ төсөл хэдхэн хөрөнгө оруулагчдын бус, дэлхийн хэмжээний төсөл болсныг илтгэх алхам юм. Үүнийг дэлгэрүүлж ярьвал их юм болноо.

Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө анхны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Харин олон жил үргэлжилсэн маргаантай асуудлаар нэг мөр ойлголцох тодотгол байгаа. Ингэхгүйгээр дараа дараачийн хөрөнгө мөнгө босохгүй байлаа. УИХ-д асуудлаа оруулсангүй гэж Ерөнхий сайд Сайханбилэгийг буруутгах нь популист улс төр юм.

Эрх зүйн хувьд нэгэнт байгуулагдаад ажилдаа орсон ОТ-д Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог хэрэгжүүлэгч нь Засгийн газар юм. ОТ төслийг илүү үр ашигтай болгох үйл ажиллагааг зохион байгуулах нь Засгийн газрын шийдэх асуудал бөгөөд тийм эрх зүйн чадамжтай. Эс бөгөөс төрийн өмчийн оролцоотой уул уурхайн болон уул уурхайн бус бүх компанийн бизнес төлөвлөгөөг УИХ баталдаг болно гэж байхгүй. Монгол дэлхийн жишгээр л яваа.

Бүхэлдээ ОТ төслийг хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорьж улс төржүүлэн шалгаж байгаа нь дэлхийд Монголыг муухай харагдуулахаас өөр үр дүн авчирахгүй.

Эрх мэдэл мэдлэг боловсролтой хосолбол улс орон урагшилна.

Эрх мэдэл популизмтой хосолбол улс орон сүйрэл рүү явах болно.

Популизмаас бодит ажлаа салгаж чадахгүй бол ОУВС-ын оролцоотой олсон эдийн засгийн амжилт эмзэгхэн болж байгааг анхаараасай билээ.

ОУВС-ын Монголын талаар гаргасан хэвлэлийн мэдээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Популизмын үнс нурам доороос өндийж буй Аргентин

 

Screen Shot 2018-04-08 at 9.20.55 AM

М.ДАГВА


QMC компанийн захирал

Дэлхийн уул уурхайн бизнесийнхэн Торонтод жил бүрийн гуравдугаар сард Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалтад цуглах үеэр улс орнууд хөрөнгө татах өрсөлдөөнд орж, өөр өөрийн сурталчилгааг хийцгээдэг. Энэ жил Монголын багт гишүүнээр ажилласны хувьд өрсөлдөгч орнуудын арга хэмжээнүүдийг сонирхож, өөрийнхтэйгөө харьцуулахыг оролдов.

Аргентинчууд холбооны улсын Уул уурхайн яамныхаа бодлогыг танилцуулаад, араас нь гол мужуудынхаа онцлогийг тайлбарлаж байлаа. 08.30 цагт эхлэх хөтөлбөрийн дагуу очиход хүмүүс цуглаж байсан бөгөөд биднийг урьдчилан бүртгүүлээгүй гэдгийг сонсоод түр хүлээхийг хүсэв. 09.00 цаг дөхөж зочид дотогш танхим руу орох үеэр бид бүгд багтахгүй болсон нь тодорхой болсон тул би үлдэж, бусад маань өөр арга хэмжээ рүү явцгаалаа.

Арга хэмжээ эхлэнгүүт нэг нөхөр шууд испаниар яриад явчихаар нь гайхаад байсан чинь синхрон орчуулгатай юм санж. Танхимын үүднээс орчуулгын төхөөрөмж аван, буцаж орлоо. Орчуулга хийж буй эмэгтэй бол түгдрэлгүй “урсгадаг”, эрэгтэй нь үл ялиг түг таг гэдэг юм байна. Танхимд орж багтаагүй хүмүүс үүдээр шавсан, нийт 100 гаруйхан хүн байгаа ч их өндөр хүлээлттэй хурал гэхээр уур амьсгал бүрдэж байв.

Аргентин улсын талаарх миний мэдлэг тийм ч их биш. Хүүхэд байхад “Ахмад Грантын хүүхдүүд” гээд сонирхолтой номд Пампасын үржил шимт газар нутгийн талаар уншиж байсан минь санагдах. Дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэх, манайхаас тав дахин том газар нутагтай, бөмбөрцгийн долоо дахь баян тансаг улс байж байгаад 1930-аад оноос эхлэлтэй популизмын балгаар эдийн засгаа баллаад хаячихсан, гадаад, дотоод өрөө төлж чадалгүй улсаараа 10 гаруй удаа дефолт болж байсан гэх. Хамгийн сүүлийн дефолтоо 2014 онд зарлажээ.

Өмнөх өдөр нь бид Монголын уул уурхайн салбарыг сурталчлах арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Төр, хувь, дотоод, гадаадгүй мэрийн зүтгэсний хүчинд 200 гаруй хүний суудалтай танхим дүүргэж, сайн арга хэмжээ боллоо гэх үгийг олонтаа сонссон ч нэг л зүйл дотор тээглээд байсан. Өнгөрсөн жилийн энэ арга хэмжээнд монголчууд мөн л хичээн оролцсон юм билээ. “Бид гаргасан алдаандаа дүгнэлт хийсэн. Одоо Монголд ирж ажиллацгаа, хөрөнгө оруулалт хий” гэсэн мессежийг маш хүчтэй өгч байсан.

Энэ удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, ямар мессеж өгөх вэ гэдэгт дүгнэлт хийж байхад өмнөх жилийн амлалтуудын ихэнх нь сарниж одсон байгааг харах амар байгаагүй. Монголын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрийг сурталчлан, мэдээлэл өгсөн арга хэмжээний дараах коктейль уулзалтын үеэр манайд олон жил ажиллаад одоо Перу хавьцаа хайгуул хийж буй австрали залуу надад шууд “…Худлаа ш дээ. Яг очоод ажил хийх гэхээр энд ярьсан шигээ байдаггүй шүү дээ…” гэж хэлэхэд няцаах үг үнэндээ олдоогүй.

Эхний илтгэгч Аргентины Уул уурхайн сайд байв. “…Гурван жилийн өмнөөс бид PDAC-д тогтмол оролцож эхэлсэн. Анх ирэхдээ бид та бүхэнд ойрын хугацаанд бүх бодлогоо тодорхой болгоно гэдгээ амлаж байсныг санаж буй байх. Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг урьчихаад, том орд олчихоор нь “новшроод”, “заваараад” байдаг нийтлэг зовлонг яаж тойрч гарах вэ гэдэг дээр ажиллалаа. Ерөнхийдөө бид улсаараа ярилцлаа.

Бид популизмын намагт дэндүү удаан тэлчилсэн. Уул уурхайд популизм орох зай өгөхгүйн тулд яах вэ гэж хэлэлцлээ. Тэгээд ингэж тохирлоо. Бид дэлхийд томд орох нутагтай атлаа эрхий дарам газартаа шавааралдан амьдарцгааж байна. Төвлөрлийг задлах бодлоготойгоо уул уурхай хөгжүүлэх бодлогоо уячихъя. Тэгвэл энэ улсын иргэн бүрт уул уурхайг дэмжих бодлого ойлгомжтой болно.

Иргэд дэмжчихсэн байхад ямар ч улстөрч популизм хийж чадахгүй…” гэх маягийн юм ярьж байна. Монголд уул уурхайн талаар гурван сая иргэн нь бараг гурван сая өөр үзэл бодолтой, улстөрчид нь бүгд өөр өөрийн өнцөгтэй шүү дээ гэж бодохоор худалч хүнд бараг л нүдний нулимс гарах шиг.

Сайдын яриа цааш үргэлжилсээр. “…Мэдээж хүрээд ир, хөрөнгө оруул гэхээр л хүрээд ирдэг хөрөнгө оруулагч гэж хаа байх вэ. Сонирхлыг нь татах зүйл байх ёстой. Тэгэхээр та бүхний сонирхлыг татах зүйл юу вэ гэвэл манай улсын Чилитэй хиллэх газар нутаг хэдэн мянган километр үргэлжилдэг. Андын нурууны нэг тал нь Чилийнх, нөгөө тал нь манайх. Бурхан Чилид хайртайдаа бүх баялгийг нь нэг талд гаргаад овоолчихоогүй л бол манайд асар их баялаг байх ёстой. Та бүхэн л очиж нээж өгөх юм шүү дээ…”. За ёстой өөр яаж ийм энгийн бөгөөд ойлгомжтой сурталчлах билээ л гэж бодогдож байлаа.

Сайдын араас Кукуй гэх мужийн Уул уурхайн сайд нь “Аргентин бол холбооны улс. Мужийн яам холбооны яамтайгаа яг нэг байр суурьтай байгаа. Мужийн маань ард иргэд ч үүнтэй санал нэгддэг. Бид алт, зэс, никель зэрэг баялагтай. Манай мужаас ашигт малтмал олборлоод Атлантын далай руу гарна гэвэл асар хол тээвэрлэх болно. Тиймээс бид Андын нуруугаа нүхлээд Чилийн боомтуудаар дамжиж гарах хувилбарыг ярилцаж байгаа. Чиличүүд үүрдийн хөршийн хувьд тохирч болно гэдгээ хэлсэн. Та бүхэн хайгуул хийгээд орд илрүүлтэл хэдэн жил зарцуулна. Тэр хооронд бид энэ асуудлуудаа шийдэж амжина…”.

Мөн Сан Хуан гэх мужийн захирагч гарч ирээд “…Манай сайд нарын ярьсантай засаг захиргааныхан нэг байр суурьтай байгаа. Би байгаль орчны үнэлгээнд зөвшөөрөл өгдөг. Энд ирэхийн өмнө гурван ч компанийн байгаль орчны үнэлгээг мэргэжилтнүүдээрээ шуурхай хянуулаад, гарын үсэг зурсан. Нөгөө компаниуд “Дэлхийд ийм хурдан гарын үсэг зурдаг юм байхгүй ш дээ, та тоглоогүй биз” гээд гайхаад л үлдсэн. Бодлого, үнэлгээ тодорхой байхад саатуулаад байх юу байх вэ…” гэж ярина лээ.

Сонссон бүхэндээ итгэж ядах ч шиг, англи хэлний багахан мэдлэгтээ эргэлзэх ч шиг. Хурлаас гарч, буудлын өрөөндөө ирээд ойр зуур судалгаа хийв. 23 мужтай, тэдгээр нь ашигт малтмалын нөөцөө эргэлтэд оруулах, эсэхээ шийддэг, тус бүртээ өөрийн хуультай, ихэнх нь хориг тээг тавьсан, үндсэрхэг бодлоготой, эдийн засаг нь өөдөлдөггүй энэ улсад Маурисио Макри гэж Ерөнхийлөгч 2015 онд сонгогдож гарч ирээд эдийн засгаа сэргээх, хөрөнгө оруулалт татах том шинэчлэл хийсний үр дүн нь ийнхүү гарч байгаагийн гэрч нь би болж байгаа юм байна.

Энэ хүний засаглал дор Аргентин улс сүүлийн 15 жилд анх удаа олон улсын зах зээлд бонд гаргажээ. Түүнчлэн хөрөнгө оруулагч олсон ашгаа тус улсаас авч гарахад тавьдаг хориг саадууд, эрдэс баялгийн экспортын орлогын татварын дарамтыг бууруулж, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортлоход тавьдаг хязгаарлалтуудыг арилгасан юм байна. Улмаар салбар тус бүрт шинэчлэл хийж, эрчим хүчний татаасыг байхгүй болгож. Төсөвтөө ч реформ хийжээ.

Бүх муж улсдаа хэлэлцүүлэг өрнүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны татварын дээд хязгаарыг дээд тал нь гурав, дэд бүтэц хөгжүүлэх санд авах татаасыг хамгийн ихдээ нь 1.5 хувь байхаар тогтжээ. Түүнчлэн байгаль орчны менежментийн талаарх олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, олон нийттэй зөвлөлдөж шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, дотоодоосоо бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажиллах хүчээр хангах зарчмыг нийтлэг шаардлага болгож, эрчим хүчинд хэмнэлттэй, аль болох сэргээгдэх эрчим хүч ашиглах шалгуур тавьж өгсөн байна. Мужууд нь уул уурхайг ямар нэг байдлаар хориглосон хууль гаргахгүй гэж тохирчээ.

“Glencore”, “Barrick gold” зэрэг компани төслүүдээ буцаан “хөдөлгөж” эхэлсэн, бодлого нь тууштай байгаад байвал бүр олон томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах гээд харзнаж байгаа тухай мэдээллүүд байна. Чили, Болив, Аргентиныг литийн гурвалжин гэж нэрлэдэг, эдгээрт дэлхийн литийн нөөцийн 13 хувь тогтоогдоод буй аж.

Одоогоор Аргентинд зөвхөн литийн төслүүдэд нь хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаа бөгөөд 2020 он гэхэд дээрх тоо 7.7 тэрбум болж өсөх таамаг гарчихаж. Аргентины литийн хайгуул, олборлолтод давуу байдал олж авахаар Америк, Канад, Франц, Австрали, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс дипломат сувгуудаа ашиглан хөөцөлдөж байгаа гэнэ. Нэг сонирхолтой мэдээлэл нь оросууд Аргентинд ураны хайгуулд 250 сая ам.доллар оруулах эрх авч байгаа бөгөөд хариуд нь “Росатом” Аргентинд атомын цахилгаан станц гурвыг барьж өгч байгаа, тэдгээр станцын төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 13 тэрбум ам.доллар болж буй аж. Үүний дийлэнхийг хятадууд санхүүжүүлж буй юм байна.

Уул уурхай популизмын сэдэв болчихсон, гурван сая иргэн нь энэ салбарын талаар бараг бүгд өөр бодолтой, улстөрч бүр шахуу өөр өөрийн өнцгөөр улс төр хийдэг улсад ажиллах хэцүү. Уул уурхайн засаглалын талаар зөв ойлголт өгч, популизмын намагт живэхээс сэргийлэх юм сан, энэ салбарт тулгуурласан хөгжлийг үзчих юм сан гэж бодож явдаг хүний хувьд аргентинчуудын зохион байгуулсан арга хэмжээнээс гараад явж байхад популизм гэдэг бол тойроод гарах биш, туулаад гарах ёстой балчиг, намаг юм байна, гагцхүү бид наад эрэг дээр нь, тэд харин цаад эрэг дээр нь зогсож буй юм байна гэх бодол тархинаас салахгүй байлаа.

ОТ төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө (Дубай)

Улс төр нь хаана яваа, хууль эрх зүй нь хаана яваа нь улам бүр мэдэгдэхгүй бантагнаж байгаа энэ цаг үед цочирдмоор нэг үйл явдлын гэрч бид бүгд болчих юм. Төв талбай дээр нэг хэсэг хүмүүс “ОТ-н гэрээгээр сор залав”.

Screen Shot 2018-04-06 at 8.08.54 AM

Уламжлалаа хадгалья гэвэл энэ явдлын дараачийн алхам нь хүн, малын амиар тахил өргөх явдал юм.

Тахил өргөх ажлыг хууль хяналтын байгууллагаар гүйцэлдүүлэх гэсэн мэт үйл явдал ар араасаа өрнөх шинжтэй. Ялангуяа “Дубайн гэрээ” гэгчээр баривчилгаа хийж, мэдүүлэг авч байгаагаа зарлах  нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаа бодлогод яавч сайнаар нөлөөлөхгүй  нь ойлгомжтой юм.

ОТ төсөл Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжсэн анхны цор ганц мегатөсөл юм. Буруу зөв ойлгох зүйл зөндөө бий. Энэ талаар миний бие мөн ч олон бичиж, ярьж, олон ч хариуцлагатай хүмүүст захидал бичиж байж билээ.

Ойрмогхон болж байгаа үйл явдлаас санаа зовинож ОТ төсөлтэй холбоотой зарим нэг зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй санагдаж байна. Нуулгүй хэлэхэд ойлголтоо нэг мөр болговол дээр дооргүй буруу улс төржих нь татрах боловуу гэж горьдсных. Болгооно уу.

ОТ төсөл дээр ТЭЗҮ хэдэн удаа боловсрогдох вэ?

Манайхны нэлээд нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл дээр ТЭЗҮ нэг л удаа боловсрогдох ёстой хэмээн боддог. Гэтэл ОТ төслийн хувьд тийм биш юм. Учир нь нээлттэй мэдээллээр бол ОТ-н орд геологийн тогтоцын хувьд 6 биетээс бүрдэж байгаа.

Screen Shot 2018-04-06 at 8.39.37 AM

ОТ төсөл ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж таараа. Геологийн судалгааны үр дүн  үр ашигтай үйлдвэрлэл явуулах бололцоотой гэвэл тэдгээрийг бэлэн болох хэмжээгээр нь ашиглах юм. Ингэхээр тодорхой хугацааны дараа ТЭЗҮ дахин дахин боловсрогдож байх ёстой болно. Наад зах нь 5-6 удаа ТЭЗҮ гарах юм байна гэвэл гайхах зүйл байхгүй.

2. ОТ төсөл Хэдэн удаа санхүүжилт босгох ёстой вэ?

Манайхны бас нэг нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл нэг удаа хөрөнгө мөнгө босгоод амар сайхандаа жаргах юм шиг боддог.  Ингэж сэтгээд байгаа нь орд газрын тогтоцыг ойлгоогүй, ТЭЗҮ нэг л удаа байх ёстой гэж буруу ойлгосонтой холбоотой бөгөөд дээр нь ОТ төсөл үр ашгаа өгөхийн тулд асар их зардал гаргадаг гэдгийг ойлгоогүй буюу ойлгосон ч санаатай улс төржүүлдэгээс болж байгаа юм.

Орд газруудын биетээс хамаараад ОТ төсөл 100 жилийн төсөл хэмээвээс дэлхийн зах зээл дээрээс санхүү босгох үйл ажиллагаа мөн л 5-6 дахин хийгдэх болно. Энэ талаар Lazard компанийн хөрөнгө оруулагчдад хийж өгсөн слайдыг харуулья.

Screen Shot 2018-04-06 at 8.40.32 AM

Screen Shot 2018-04-06 at 9.06.33 AM

ОТ мэт Уул уурхайн мегатөслийг ойлгохгүйгээсээ бөөн хэрүүл уруул байгаа шигээ өнөөдрийнхөөрөө байвал дээрх слайдыг хараад монголчуудын хувьд 21 дүгээр зуун тэр чигээрээ хэрүүлийн зуун болчих нь гэж бодогдохгүй байна уу. Үгүй биз дээ. Би хувьдаа өөдрөг байгаа.

3. “Дубайн гэрээ” гэгчийн тухай

ОТ төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн гэсэн 2 төрлийн том гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээнүүд өөрчлөгдөөгүй. Сайханбилэг, Бямбасайхан эдгээр гэрээг өөрчлөөгүй. Засгийн газар дээр ийм асуудал яригдаагүй.

ОТ төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг.Screen Shot 2018-04-06 at 9.25.00 AM

ОТ төсөлд Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлэгч байгууллага нь Эрдэнэс МЖЛ юм. Тэр нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө батлахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авсан хэрэг. Бүх зүйл Засгийн газрын эрх зүйн чадамжтай орчинд хийгдсэн бөгөөд Үүнийг нь “Дубайн гэрээ” хэмээн цоллож ОТ төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь өөрчлөөд хаясан мэт хоосон улс төржүүлэх нь популист улс төрчдөд л хэрэгтэй зүйл байх.  Үнэн гэж байдаг бол тогтоогдоно бизээ.

Засгийн газар хийж байсан ажлаа нууж хааж байсан зүйл байхгүй. Нотолгоо нь тухайн үедээ ил болгож байсан Дубайд үзэглэсэн “ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-г zasag.mn сайтаас татаж та бүгдийн хүртээл болгож байна. Дараахь холбоосоор үзнэ үү

ot2 business plan

 

4. Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ.

ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Screen Shot 2018-04-06 at 9.38.38 AM

Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж хүртэл өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм.

Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд далд уурхайн 7 жилийн бүтээн байгуулалтаас Монголчуудад ямар үр өгөөж ирэх вэ гэдгийг он оноор нь  ингэж үзүүлжээ.

Screen Shot 2018-04-06 at 9.47.19 AM

Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа. Гэсэн хэдий ч амжилт маань эмзэгхэн байгаа гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

 

 

 

 

 

 

Европын зах зээл дээр хэрхэн гарах вэ? Сургалт (Швед)

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын анхааралд

Монголын талын хүсэлтээр Шведийн худалдааны Үндэсний Зөвлөл академи сургалт зохион байгуулах шийдвэрээ гаргасан талаарх сайхан мэдээг ЭСЯ-д ирүүллээ.

Сургалтыг 2018 оны 10 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сургалтад тодорхой шаардлага хангасан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчдийн албан ёсны хүсэлтэд тулгуурлаж Шведийн тал шалгаруулж урилга өгөх юм.

Эхний сургалтаас бэлтгэгдсэн хүмүүс нь бусдад олсон мэдлэгээ түгээгээсэй гэсэн хүсэл тээж яваагаа ЭСЯ уламжилж байна.

Сургалтад хамрагдах хүсэлтээ дараахь хаягаар яаралтай (энэ 4 дүгээр сард багтаан) илгээнэ үү.

tradeacademy@kommers.se

Screen Shot 2018-04-04 at 9.49.30 AM