Хуурай жорлон (Швед)

 

Хуурай жорлонгийн төрөл

Хүмүүн төрөлхтөн усан таславчтай орчин үеийн жорлонг сэдэх хүртлээ янз бүрийн хуурай жорлонг хэрэглэж ирсэн байна. Хуурай жорлонгийн хамгийн энгийн хэлбэр нь Монголд өргөнөөр хэрэглэгдэж буй ердийн жорлон юм.

Picture1

Технологи

Хийц загварыг эс тооцвол технологийн хувьд хуурай жорлонг 2 төрөлд хувааж болохоор харагдаж байна.[1]

Picture2

  1. Өтгөн шингэнийг ялгаагүй
  2. Өтгөн шингэнийг нь ялгасан

Эрүүл ахуйн шаардлага

Усан таславчтай орчин үеийн жорлон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байдаг бол хуурай жорлон ялгадсыг зайлуулах тээвэрлэхтэй холбоотой асуудал үүсгэдэг. Ердийн жорлон хэрэглээний хугацаа дууссаны дараа булж шинэ нүх ухдагаар бусад хуурай жорлонтой харьцуулбал эрсдэл багатай гэж үздэг байна.

Хуурай жорлон эрүүл ахуйн эрсдэл дагуулдаг тул инженерийн нарийн шийдэл шаарддаг гэж үзэж байна.

Шведийн туршлага

Шведэд өтгөн шингэнийг ялгасан болон ялгаагүй жорлонг өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд энэ талаарх видео бичлэг асуудлыг гүнгийрүүлэн сонирхох хүмүүст хэрэгтэй болохыг анхаарна уу. Видео бичлэгийг хавсаргав.

https://drive.google.com/file/d/1hRNJdkTPR2uRX5R_y3OZq9CAnaxto6Xx/view?usp=sharing

https://drive.google.com/file/d/1EGoReFPXUUAkyXX2LAPjyC4qXVcGCrfo/view?usp=sharing

https://drive.google.com/file/d/1YTUunt_NJE_kgzJ5tj8x2WtXvMWMKnO4/view?usp=sharing

Товч дүгнэлт

Хуурай жорлонгийн технологийн нууц нь ялгадсыг өтгөн шингэнээр нь ялгахад оршиж байгаа боловуу гэж харагдаж байна. Өтгөн шингэн холилдохоороо хортой хаягдал болж, өтгөн шингэнийг ялгахаар аль аль нь байгальд хэрэгтэй хаягдал болдог байна. Шээсний 97 хувь нь ус бөгөөд усыг ууршуулсан тохиолдолд үлдэгдэл нь бордоо болдог байна. /Шингэнийг тусгай саванд цуглуулан авч бордоо болгох мөн өтгөнийг хөвд мэтийн ургамал хийж ялзмагшуулан, тагтаршуулан бордоо болгон ашиглах/

Picture3

Хуурай жорлонг ус дутагдалтай, ялгадсыг дахин боловсруулах өртөг өндөртэй нөхцөлд, байгаль хамгаалал, эрүүл ахуйн шаардлагын улмаас хэрэглэхэд тохиромжтой бөгөөд Швед болон бусад орнуудаас хуурай жорлонг бэлнээр нь авч туршиж үзэх, технологийг нь нутагшуулж өөрсдөө хийх боломжийг бий болгох бололцоотой харагдаж байна.                                                             

[1] http://www.compostera.eu/tests.html

http://www.wostman.se/ecodry-1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s