Гахайн мах аюултай юу?

Screen Shot 2017-12-17 at 8.42.56 AM

Дэлхийн нийт махны үйлдвэрлэлийн 40 орчим хувь нь гахайн мах юм. Зарим улс үндэстэн шашны учир холбогдолтойгоор гахайн махыг хэрэглэдэггүй.

Монголчууд гахайн махыг төдийлөн их хэрэглэдэггүй ч сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Гахайн махнаас болгоомжлох ямар шалтгаан байгаа талаар хэлье. Мэдэж явахад илүүдэхгүй.

  1. Олон оронд жишээ нь Америкийн нийт гахайн махны 98 хувийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэдэг. Гахай бэлчээрт гардаггүй, эрүүл агаар, нар үздэггүй гэсэн үг. Өөрийн өтгөн шингэнтэйгээ холилддон бохир агаар амьсгалж байдаг учир нядалгаанд орж байгаа гахайны 80 хувь нь уушгины өвчтэй байдаг.
  2. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж байгаа гахайг түргэн өсгөхийн тулд гормон хэрэглэнэ. Үхүүлчихгүйн тулд тэжээлд нь антибиотик хольж идүүлнэ. Иймээс антибиотикт тэсвэртэй бактери гахайд бий болж хүнд халдварлавал эмчилгээ хийхэд хэцүү асуудал болно.
  3. Гахай  хоол хүнсээ боловсруулж гадагшлуулах цикл  нь 4 цаг (үхрийнх 24 цаг) бөгөөд хортой бодис энэ богино хугацаанд гадагш гарч амжихгүй гахайн өөхөнд очих хуримтлагддаг аж.
  4. Зарим судалгаагаар хүн өдөр тутам 50 грамм хиам, зайдас, утсан мах хэрэглэхэд бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал 20 хувь өсдөг аж.

Гахай уг нь нохойноос дутахгүй ухаантай цэвэрч амьтан гэнэ. Харамсалтай нь тэднийг хашиж, өтгөн шингэнтэй нь хольдог, махыг нь үйлдвэрлэлийн аргаар бэлтгэдэг нь нь ашиг хөөсөн хүмүүний үйлдэл юм.

Ингээд бодохоор бэлчээрийн мал аж ахуй эко талаасаа ээлтэй, монголчуудын хэрэглэж буй мах цэвэр органик бүтээгдэхүүн мөн билээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s