Улс орнуудын өөрсдийн гадаад валютын нөөцөө барьдаг мөнгийг эдийн засагчид нөөцийн мөнгө хэмээдэг. Тэрхүү мөнгийг гадаад төлбөр тооцоонд хэрэглэнэ. Хөрөнгө оруулалт бусад асуудлыг мөн нөөцийн мөнгөний тусламжтайгаар шийддэг.
Олон улсын харилцаанд МЭӨ 5 дугаар зуунд Грекийн драхма хэрэглэгдэж байж. Улмаар Римийн денари, Бизантины солидус, Дундат зууны үед Арабын динар, Венецийн дукато, Сэргэн мандалтын үед Флоренцийн флорин, 17 дугаар зуунд Данийн гүйлдэр, Францын франк хэрэглэгдэж байжээ.
Дээрх мөнгөнүүдийн нэгээхэн ч тогтвортой баталгаатай мөнгө болж чадахгүй байсаар Дэлхийн хоёрдугаар дайнтай нүүр тулсан байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны нэг чухал үр дүн бол долларыг дэлхийн санхүүгийн нөөцийн мөнгө гэж хүлээн зөвшөөрч ОУВС байгуулсан явдал юм.
Америкийн үндэсний мөнгөн тэмдэгт нь дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа нь АНУ-д олон давуу талыг бий болгодог.
Доллар нь нэг талаасаа америкийн үндэсний мөнгөн тэмдэгт, нөгөө талаасаа гадаад төлбөрийн хэрэгсэл нэгэн зэрэг байгаа нь сонирхлын зөрчил бий болгож байна гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч ноёлох байр сууриа алдаагүй байна.
Улс орнууд гадаад валютын нөөцөө ямар мөнгөөр илүү хадгалдаг болохыг дараахь зургаас харж болно.
Гадаад валютын нөөцөө улс орнууд ихэвчлэн ямар мөнгөөр хадгалж байгаагаар дэлхийн санхүүг харах нь уламжлалт арга боловч тэр нь дэлхийн санхүүгийн зураглалыг бүтэн гаргахад хангалттай биш гэнэ.
Дээрхээс өөр аргачлалаар хийсэн нэгэн судалгааг ОУВС сайт дээрээ байршуулжээ. Танилцана уу.
Title: Reserve Currency Blocs: A Changing International Monetary System?
Энэхүү судалгаагаар дэлхийн санхүүгийн систем 2 туйлаас 3 туйлтай болсон гэсэн дүгнэлт хийжээ.
Долларын блок дэлхийн нийт ДНБ-ий 40 хувийг эзэлж байгаа бол, юаны блок 30 хувь, Еврогийн блок 20 хувь байна.
Британы фунт, Японы иены үүрэг роль ихэд хумигдсан бололтой.