“Нордикын бүс нутгийн нөхцөл байдал 2018” гэсэн нэртэй товхимолыг Шведын ГХЯ олон нийтэд ил болгож байгаагаа зарлав.
Бүс нутгийн талаарх сонирхолтой олон мэдээлэл уг товхимолд оржээ.
Нийгэм, эдийн засгийн асуудлыг тоймолж байгаа арга зүй нь монголчууд бидэнд тустай байх боловуу гэсэн бодол орж ирж билээ. Англи хэл дээрх эх хувийг дараахь холбоосоор авч үзэж болно.
Нордикын бүс нутагт Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Гринланд болон зарим арлууд хамаардаг бөгөөд нийлбэрээрээ дэлхийн 12 дахь том эдийн засаг гэнэ.
Газар нутгийн хувьд Монголоос 2 илүү дахин том.
- Хүн ам
- Өнгөрсөн 10 жилд хүн амын хөгшрөлт хурдтай явагдаж байгаа
- Хотжилт
- Хүн ам нь эргийн хотуудаар төвлөрч байгаагаас хүн амын нягтрал багасаж байгаа
- Цагаачлал
- Цагаачдад болгоомжтой хандаж байгаа ч бүс нутгийн хүн амын өсөлтөд цагаачид голлох байр суурь эзэлж байгаа
- Хүн амын дотор гадаадад төрсөн хүмүүсийн эзлэх хувь хэмжээ өсч байгаа
- Ажиллах хүч
- Нийт ажиллах хүчний ихэнх нь хотод төвлөрсөн байгаа
- Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бусад орнуудынхаас харьцангуй өндөр
- Хөдөлмөрийн зах зээл
- Ажилгүйдлийн түвшин буурч байгаа
- Швед, Финланд нь залуучуудын ажилгүйдлийн түвшингээр Европын дунджаас дээгүүр байгаа
- Боловсрол
- Финланд тэргүүлэх байр суурьтай байгаа
- Математик, шинжлэх ухааны сургалтын үр дүн доошилж байгаа
- Хөдөө нутагт залуус сургуулиа орхих эрсдэл өндөр байгаа
- Ажиллах хүчний наснаас хамаараад боловсролын ялгаа ихэссэн байгаа
- Эдийн засаг
- Европын Холбоотой харьцуулбал эдийн засаг сайн байгаа
- Нэг хүнд ногдох ДНБ Норвегид буурч байгаа, бусад Нордикын оронд өсөлттэй байгаа
- Эдийн засгийн өсөлт голчлон хот, хүн ам бөөгнөрсөн газруудад ажиглагдаж байгаа
- Инноваци
- Инноваци тал дээр Стокхольмын бүс тэргүүлж байгаа
- Мэдлэг шаардсан салбаруудад ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа
- Эко-инновацийн паркууд ногоон хөгжлийг дэмжиж байгаа
- Нордикын орнууд ногоон хөгжлөөрөө тэргүүлж байгаа
- Гадаадын шууд хөрөнгө оруулалт
- ГХО-ыг татах талаар Европын орнуудаас эхний 10-т багтаж байгаа
- Швед жил бүр 20 хүртэл тэрбум евро-той тэнцэх гадаадын хөрөнгө оруулалт татаж байна. Орон бүрээр….
- Нордикын Биоэдийн засаг хурдтай хөгжиж байгаа
- Амьдралыг Дижиталжуулах үйл явц хүчтэй байгаа
- Төрийн дижитал үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өссөн
- Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал
- Финланд дундаж наслалтыг 12 жилээр нэмж чаджээ
- Дундаж наслалт өндөр байгаа
- Зүрх судасны өвчлөл үхлийн гол шалтгаан хэвээр байгаа
- Жилд 3500 хүн амиа хорлодог
- Эрүүл мэндийн салбарт Дижиталжуулалт нэвтрүүлснээр хүртээмж нэмэгдэж байгаа
- Соёл урлаг
- Кино үзвэр өргөн дэлгэр хөгжсөн
- 10000 хүнд ногдох киногоор Исланд тэргүүлж байгаа
- Финүүд хамгийн их номын санд ордог. Норвеги хүмүүсээс 2 дахин их байгаа
- Нийслэл хотын дүүргүүдэд музей үзэх хүмүүс их байгаа