Кируна-Мегатөсөл (Швед)

 

Шведийн хаанд Итгэмжлэх жуух бичиг барьж, тэдний тогтоосон ёслолын дэг журмын дагуу  гэрчгүйгээр нүүр тулж уулзах үед Шведийн хаан:  “манай хойт нутагт байгаа Кируна хэмээх төмрийн ордыг очиж сонирхоорой. Монголчуудад санаа авах зүйлс байгаа шүү”  гэж билээ. Зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтойдог. 

1. Кируна 

Screen Shot 2018-03-06 at 1.03.06 PM

Кируна нь Шведийн хойт хэсэгт байдаг хамгийн хүйтэн тосгон. 1999 онд Кирунад агаарын температур   –43.3°C (-45.9 °F) хүрсэн нь дээд амжилт гэж бүртгэгджээ.

Тэнд дэлхийн хамгийн том, хамгийн орчин үеийн уурхай бий.

Швед улс 1898 оноос Кирунагийн төмрийн ордыг ашиглаж эхэлсэн бөгөөд энэ туршлага дээрээ түшиглэж уул уурхайн бусад нөөцөө шат дараатай ашигласан төдийгүй эдийн засгаа бүхэлд нь өөд татаж, улмаар  уул уурхайн тоног төхөөрөмж, машин, онгоц зэрэг техник, технологийн чиглэлээр тэргүүний үйлдвэрлэгч орон болтлоо хөгжсөн боловуу даа гэж харагдаж байна.  

Дэлхийн 2 дугаар дайны үед Шведээс нийлүүлж байгаа сайн чанарын төмрийн хүдэр нацист Германы төмөрлөгийн үйлдвэрүүдийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл нь болж байна гэж үзэж байснаас Орос, Англи болон Холбоотнууд  Шведийн төмрийн хүдрийн эскпортыг хааж боож саатуулж байж. Энэ талаар уртаас урт түүх байдаг аж.

Кирунагийн төмрийн орд өнөөдөр жилдээ 28 сая тонн төмрийн хүдэр гаргаж байна.  Энэ нь Европ даяар үйлдвэрлэгдэж байгаа нийт төмрийн хүдрийн 92 хувь юм.

Screen Shot 2018-03-07 at 10.17.53 AM

Швед улс нь төмрийн хүдрээс гадна алт, мөнгө, зэс, цайр гээд нэлээд олон төрлийн уул уурхайн түүхий эдийг олборлогч улс юм. 100 жилийн өмнө уул уурхайн 500 орчим  компани ажиллаж 10 гаруй  сая тонн хүдэр олборлож байсан бол  одоо 50 хүрэхгүй компани  120 сая тонн хүдэр гаргаж байгаагийн дийлэнх нь төмрийн хүдэр юм.

Төмрийн ордоос эхэлсэн Шведийн уул уурхай өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хэрхэн хөгжснийг дараахь слайдаас харж болох юм.

Screen Shot 2018-03-07 at 10.01.41 AM

 

Кируна төмрийн ордны биет нь 80-120 метрийн өргөн, 4 км урт, 50-60 градусын налуу байрласан, дунджаар 60 хувийн төмрийн агуулгатай дэлхийн хамгийн том орд юм.

Screen Shot 2018-03-06 at 1.02.27 PM

Эхэн үедээ ил уурхай хэлбэрээр ашиглаж байсан. Аажмаар далд уурхай болжээ.

Цаашдаа Төмрийн хүдрийн олборлолтоо хадгалж далд уурхайг гүнгийрүүлэхийн тулд ордын талбай дээр байгаа 25 мянган хүнтэй Кируна тосгоныг нүүлгэх шаардлага бий болсон байна. Энэ ажил 2014 онд эхэлсэн бөгөөд олон арван жил  үргэлжлэх юм.

Screen Shot 2018-03-07 at 1.30.03 PM

2.   Löfven vs Trump

Screen Shot 2018-03-07 at 4.38.35 PM

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын гангийн болон хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв. Шведийн Ерөнхий сайд хамгийн түрүүнд очиж ерөнхийлөгч Трамптай уулзаж байгаа харагдана. Үүссэн нөхцөл байдал  нь Шведийн Кируна төмрийн орд мегатөслийн хувь заяатай холбоотой. Учир нь АНУ бол Шведийн төмрийн хүдрийг импортлогч (Германы дараахь) хоёрдахь том орон юм.

Шведийн Ерөнхий сайд “Шведийн хөгжил цэцэглэлт бол чөлөөт худалдаа, компаниудын өрсөлдөх чадвар дээр тулгуурлаж буй. Иймд татвар нэмэх нь бүх талуудад ашиггүй тусна” хэмээв.

Швед улс нь Америкт хийсэн  гадаадын шууд хөрөнгө оруулалтаараа 8 дахь том орон юм.

Хүнд хэцүү хэлэлцээ болсны эцэст одоохондоо найрсаг үг бие биедээ хэлжээ. Хэрхэхийг одоохондоо таашгүй.

Ямар ч байсан улс орны хөгжил Мегатөслөөс хамаарах бөгөөд энэ асуудалд тун анхааралтай ханддагын жишээг Шведээс  харж болохоор байна.  

3. Кируна ба “Хүйтэн цаг агаар-2018” олон улсын хурал

Шведийн хамгийн хүйтэн газар болох Кирунад энэ өдрүүдэд дэлхий дээр 3 жил тутам болдог “Хүйтэн цаг агаар – 2018” олон улсын хурал 9 дэх удаагаа болох гэж байна.

Шинээр баригдаж байгаа Кируна зөвхөн төмрийн ордын мегатөсөл бус,  мөн хүйтэн цаг агаартай бүс нутаг дахь Хот байгуулалтын мегатөсөл юм.

 

Screen Shot 2018-03-08 at 12.18.56 PM

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү

Cold climate 2018

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s