Шведийн Кируна хотод энэ өдрүүдэд гурван жил тутам болдог “Хүйтэн цаг агаар -2018” олон улсын хурал болж байна.
Хурал дээр хүйтэн цаг агаартай орчинд дотроо дулаахан цэвэр агаар бүхий тухлаг байшин барилга хэрхэн барихтай холбоотой сүүлийн үеийн технологи, арга ажиллагааны талаар илүүтэй яригдаж байна. Мөн Хүйтэн бүсэд тогтвортой хөгжил бүхий хот байгуулахтай холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал оржээ.
Англи хэл дээрх бүх илтгэл, презентацийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэхээс гадна их дээд, сургуулиуд, судлаачид, ажил хэргийн хүмүүст тустай байх боловуу хэмээн төдий удахгүйгээр сайтад тавихаар ажиллаж байна.
Энд яригдаж байгаа сэдвүүдийг хөтөлбөрөөс сонирхоно уу.