Монголд Өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт санаа авахуйц нэгэн презентацийг “Хүйтэн цаг агаар-2018” хурлын үеэр танилцуулсан юм.
Шведийн 7 гайхамшигийн нэг
Кирунагаас 3 км зайд нэгэн том голын хөндийд 1990 онд дэлхийн анхны цас, мөсний Зочид буудал бий болжээ. Жил бүр зочид буудлыг барих бөгөөд хавардаа хайлж үгүй болдог аж.
Хэдэн удаа барьж байгаагаар нь зочид буудлаа дугаарладаг уламжлал тогтоосон байна. Энэ жил 28 дахь удаагаа барьж байгаа аж.
Бусад зочид буудлын адил стандарт мөрддөг учир Мөсөн зочид буудалд галын хор байсныг зураглав.
Уг Зочид буудал нь 6000 ам дөрвөлжин метр талбай бүхий 55 өрөөтэй аж. Дотроо -5-7 хэмийн хүйтэн. Үнэ 300-3000 ам доллар. Хонох хүн мундахгүй олон байдаг гэнэ.
Бизнес өргөжсөн нь
Анх энэ бизнесийг багахан хэмжээнээс эхлээд одоо ихэд өргөжсөн байна.
Зөвхөн зочид буудал гэлтгүй мөсөөр элдэв зүйлс хийдэг болжээ. Зөвхөн нэг жишээ хэлэхэд жилд 500 мянган аяга хийдгээс 200 мянгыг нь Лондон хот руу экспортолдог.
Мөсөн зочид буудалд хурим болохоос гадна Мөсөөр хуримын бөгж хийдэг.
Улмаар эрэлт нэмэгдсэн төдийгүй санаандгүй олон саналууд ирж эхэлж.
Хурлын заал чимэглэсэн байдал
Парис хотноо хиймэл мөсөн уул хийж Загварын шоу хийжээ. Цаашлаад янз бүрийн рекламд оролцох бололцоо бий болсон гэнэ.
Мөсийг барилгын материал болгосон нь
Голын мөс бол хамгийн тунгалаг цэвэр байдаг. Тиймээс голоос барилгын материалаа бэлтгэх бөгөөд зочид буудал нь 12 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд ажилладаг.
Шаардлагатай гэвэл Мөсийг зузааруулж “ургуулж” авахын тулд голын дээрх цасыг цэвэрлэх хэрэгтэй байдаг. Цас бол хүчтэй тусгаарлагч учир цасан доорхи мөс зузаан биш байдаг хэмээв.
Жил болгон баригдаж байгаа цас, мөсний зочид буудал нь өмнөх оноосоо тэс өөр байдаг.
Энэхүү танилцуулга хийсэн хүнтэй хурлын завсарлаагаар бяцхан уулзалдахад өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтад монгол барималч оролцсон гэж байлаа. Бахархууштай шүү.
Дэлхий даяар чадварлаг уран бүтээлч хүмүүсийг шалгаруулан жил жилийнхээ бүтээн байгуулалтад урьж оролцуулдаг гэнэ.
Хэрэв Та уран бүтээлч бөгөөд сонирхвол ирэх жилийн IceHotel-д оролцох хүсэлтээ дараахь холбоосоор ороод бүртгүүлж болох юм байна.
The submission deadline is May 6, 2018.