Телеграф (Дани) ба Монголын тусгаар тогтнол

Хүмүүн төрөлхтөн алсын зайнд мэдээлэл дамжуулах шилдэг арга эзэмших гэж олон зуун жилийг элээсэн байдаг. Түүний нэг жишээ нь Монголчуудын сэдсэн Өртөө, Ула алба юм. Тухайн үедээ хамгийн хурдан мэдээ дамжуулах арга байлаа.

19 дүгээр зууны сүүлч хүрч байж хүмүүн төрөлхтөн телеграф гэдэг нээлт хийжээ. Түүнээс хойш мэдээллийн технологи үсрэнгүй хөгжсөн хэдий ч телеграф нэг хэсэгтээ дэлхийн хэмжээний чухал үзэгдэл болж байлаа. Одоо ч зарим газар телеграф ашиглагдсаар буй.

1869 онд Данид “Great Northern Telegraph Company” гэсэн нэртэй нэгэн компани байгуулагджээ. Өнөөдөр энэ компани “Great Nordic” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Энэхүү компани нь анх байгуулагдаад телеграфийн шугамаар дэлхийг хэрэх амбицтай ажлаа эхлүүлэхдээ юуны өмнө Оросын Петербургээс Алс Дорнотыг холбосон шугамыг концессийн гэрээгээр хийж өгөхөөр болсон байна. Уг төсөл нь дэлхийн 1 дүгээр дайн болон Орос оронд болсон хувьсгалаас болж барьж бүтээсэн зүйл нь сүйдэж байжээ. Гэвч телеграфийн хэрэгцээ, ач холбогдол өсч байсан тул большевик хувьсгалын удирдагч Ленин энэ компанийн концессийн гэрээг сунгахад өөрийн биеэр гарын үсэг зурж байсан байна.

Данийн компани Япон, Хятад, Монголыг холбосон телеграфийн шугамыг өөрийн хөрөнгөөр барьжээ.

Бээжин-Хиагтын телеграфийн шугам Орос орон үймээн самуунтай байхад Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах цор ганц ач холбогдолтой шугам байсан гэгддэг.

Уг компанийн телеграфийн шугамын зураг

Screen Shot 2018-05-01 at 10.50.20 AM

 

Бээжин-Хиагтын телеграфийн шугам нь 1904 онд ашиглалтанд орсон юм байна.

Километр тутамд 15 шон хатгаж олон зуун км говь хээр, уул, талаар дамжуулан энэ их бүтээн байгуулалт хийгджээ.

Гандан хийдийн хажуугаар тавигдсан телеграфийн шугам

screen-shot-2018-05-14-at-9-59-09-am.png

Данийн телеграфийн компани болон Монголтой холбоотой зарим гэрэл зургууд

screen-shot-2018-05-14-at-10-03-26-am.png

screen-shot-2018-05-14-at-10-03-51-am.png

screen-shot-2018-05-14-at-10-04-11-am.png

Screen Shot 2018-05-14 at 10.02.52 AM

Монголчууд бие даах хүсэлтэй, тусгаар тогтнолоо зарлах гэж байна гэсэн мэдээлэл Нордикийн орнуудын судлаач, аялагчид, шашны бадарчин,  худалдаачид, бизнес хүмүүсээр дамжин дэлхийд түгэж байсан нь Монгол улсыг олон улсын тавцанд гарч ирэхэд ихэд тустай байсан байна.

Дани улсын компанийн байгуулсан энэхүү шугамаар дамжиж Манж гүрнийг задран унахаас нэг жилийн өмнө 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо дэлхийд зарласан байна.

Дани болон Нордикийн орнууд Монгол улсын тусгаар тогтнолд их л хамаатай санагдав.

Жич:

1. Энэ оны 5 дугаар сарын 30-нд Копенгаген хотноо Данийн нэртэй аялагч Хаслундын Монгол нутгаар аялсан тухай “Great game” баримтад кино нээлтээ хийх гэж байна. Уг арга хэмжээнд Данийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс оролцохоор болсон байна.

2. Энэ оны 6 дугаар сарын 18-нд Данийн Моосгардын музейд “Чингисийн тал нутаг” тусгай үзэсгэлэн нээгдэх гэж байна.

Монголын нүүдэлчдийн тухай шинэ үзэсгэлэн. (Дани)

Энэ талаарх мэдээллийг хожмоо оруулнаа.

 

 

One thought on “Телеграф (Дани) ба Монголын тусгаар тогтнол

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s