УИХ-ын Чуулганы нээлттэй давхацаад Үндсэн хуулиа өөрчлөе гэж дээгүүрээ ихэд ярьцгаах болжээ.
Энэ талаар 2014 онд ярьж байсан бичлэгийг санал болгож байна.
Хоёр зүйлийг онцлоё хэмээн бодлоо.
Нэг. Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх асуудлаар намууд, олон түмний дунд нэгдмэл ойлголт бий болж чадсан уу гэсэн асуулт байна.
Ялангуяа олон намууд өөрсдөө ЦООЖ болчихсон. Үндсэн хуулиа түлхүүрдэж нээх асуудал МАН болон АН-аас хамаарна. Тэд нэгдмэл баримтлалтай болохоос нааш Үндсэн хуулийг түлхүүрдэж чадахгүй.
Хоёр. Ерөнхийлөгчийн засаглал уу?, Парламентийн засаглал уу? гэх маргаан утга учир их муутай.
Асуудлын гол нь Төрийг сулруулах билэг тэмдэг болсон Ерөнхийлөгчийг хэрхэн Төрийг бэхжүүлэх институци болгох вэ гэсэн асуудал байгаа болов уу гэж бодож байна.
Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад түүнийг Гүйцэтгэх эрх мэдэлд нэг мөсөн хамруулах нь Хүчтэй Ерөнхийлөгчтэй болох алхам байж болох юм.
Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн засаглалтай болж буй хэрэг биш юм.
Бидэнд “Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентийн засаглал” хэрэгтэй.