Он солигдож 2019 он гарлаа. Энэ жил биднийг юу хүлээж байгаа бол гэсэн бодол хүн бүрт байгаа. Төсөөлөл илүү амьдралд нийцэмжтэй байхад тань туслах үүднээс Стратфор компанийн хийсэн прогнозоос Монголд илүү хамаарах, 2019 онд өрнөж мэдэх хүлээгдэж буй дэлхийн үйл явдлуудаас сонирхуулъя.
Авч гээхийн ухаанаар хандана бизээ.
Том зургаар харвал
- Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүснэ. АНУ Хятадын эсрэг тарифийн болон хориг тавих бодлогоо чангаруулна. Тайвань, Польш зэрэг орнуудыг тойрсон геополитик идэвжиж зарим орнуудад “төвийг сахих толгойны өвчин” бий болно.
- Геополитик бизнест том эрсдэл болно.
- Дэлхийн худалдаа эмзэг төлөвтэй болно. ДХБ-ын хүрээнд маргаантай асуудлаа зохицуулах чадвар алдагдснаас улс орнууд хоёр талаар маргаанаа зохицуулах хувилбар луу шилжиж, тэр нь байдлыг улам түвэгтэй болгоно.
Газрын тос
Газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байх төлөвтэй.
(Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөх магадлал тун бага ч гэсэн Монголын хувьд зөвхөн Оросоос хараат учир бензин шатахууны үнэ Монголд тогтвортой байх магадлал тун бага. Тэр тусмаа он гараад Орост шатахууны дотоодын үнэ 10 хувиар өсөх, Орос оронд газрын тосны нийлүүлэлтийн ойрын ирээдүй бүрхэг болж байгаа тухай мэдээлэл их гарч байгаа-М. Энхсайхан)
Доллар чангарч, үндэсний мөнгөн дэвсгэртүүд сулрах, үнэ ханш өсөх явдал энэ оны дүр зураг болж мэдэхээр байна.
Хятад
Хятад шинэ шинэ зах зээл өөртөө нээхийн тулд Бүс, замын санаачилга стратегиа улам идэвхжүүлнэ. Ялангуяа далайн боомтуудад хийх хөрөнгө оруулалт өснө гэсэн хүлээлт байгаа аж.
(Бүс, замын санаачилга стратегийн хүрээнд яригдаж байгаа эдийн засгийн корридорын асуудал энэхүү судалгаанд дурдагдаагүй бөгөөд тэдгээр нь үр ашигтай төсөл байж чадахгүйтэй холбоотой байхаа-М.Энхсайхан)
Орос
Барууны хориг арга хэмжээ чангарна. Оросын гибридны тактикийн эсрэг ажиллагаа өргөжинө.
Орост үнэ, ханш нэмэгдэж, дотоод зөрчил өснө гэж.
Дэлхийн дэг журам өөрчлөх бодлогын хүрээнд тухайлбал ШХАБ-ын хүрээнд цэргийн хээрийн сургуулилалт өснө хэмээж.
Бүхэлдээ дэлхийн байдал шинэ хэрнээ тун тааламжгүй болно.
Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү