Хөрөнгө оруулалтыг татварын сайн орчин бүрдүүлж татах Азийн орнуудын туршлагаас

Хөндөж байгаа сэдвийн хүрээнд популизм бол “харийнхнаас айх олон түмний айдас” дээр суурилсан улс төрийн доктрин юм.

Төмөр зам гэж ярихаар өөдөөс Танк орж ирнэ гэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг ярихаар  Хажиглахын цаана xenophobia байгаа.

Xenophobia нь “гадаадынхнаас айх” гэсэн утгатай грек үг. Шинжлэх ухааны нэр томьёо ч гэж болно. Энэхүү үзэгдэл ялангуяа олон зуун жил дайсагнаж явсан түүхтэй орнуудын ард түмэнд илүүтэй байдаг.

Айдас олон янз боловч утга учиргүй харанхуй айдсыг давахын тулд шинжлэх ухаанд түших хэрэгтэй болно.

Гадаадын хөрөнгө оруулалтыг бурханчлах хэрэггүй, буг чөтгөр болгох бүр ч хэрэггүй.  Бүх юм тооцоо судалгаа, өөрийн үндэсний эрх ашгаа зөв хамгаалж сурсан байх тухай юм.

За хэдүүлээ гадаадын хөрөнгө оруулалтын төлөө Татвараар Азийн орнуудтай өрсөлдөх гээд нэг үзье. (2014)

 

 

Эдийн засгийн чөлөөт бүс болон ямар салбарт хөрөнгө оруулалт орж байгаагаас хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг Хятад, Тайвань, Малайз зэрэг оронд хэрэгжүүлдэг. Индонез татварын хөнгөлөлтөөс татгалзсан боловч чухам ямар салбарт хөрөнгө оруулахаас хамааруулан хөнгөлөлт үзүүлэх болсон.

Хонконг татвараас чөлөөлөх, хөнгөлөх шаардлагагүй угаасаа хамгийн бага татвартай улс.

Азийн орнууд дахь татварын хэмжээг сүүлийн 30 жилд хэрхэн өөрчлөгдснийг дорхи харьцуулалтаас харж болно.

 

Дээрх харьцуулалтыг харвал

1. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөөх Азийн орнуудын өрсөлдөөн нь эдгээр орнуудад сүүлийн 30 жил бүхэлдээ татварын хэмжээ ихээхэн буурахад нөлөө үзүүлжээ.

2. Монголын татварын хэмжээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болохын хувьд өрсөлдөх чадваргүй байна. (Ногоон өнгөөр тэмдэглэсэн буй)

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөнд зөвхөн татвар биш, маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ удаа зөвхөн Татварын талаарх ерөнхий байдлыг харьцууллаа.

Үүнийг танин мэдэж төрийн бодлого болгох нь Монголын тулгамдсан асуудал мөн.

Leave a comment