Видео Лекц: Хэвтрийн ЭЗ

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байсан нэгэн үе буюу Суперцикл дуусч тэр өнгөн дээр дэлхийн улс орнууд популизм, национализм, протекционизмоор өвдөж , өөр хоорондоо худалдаа, эдийн засаг, санхүүгийн их бага дайн хийх болсноор улс орнууд ээлж дараатай хямрах байдалд байна. Энэ үйл явдал биднийг тойрч өнгөрөхгүй юм шигээ.

“Mining Journal” сэтгүүл болон  эрхлэгч талийгаач Болормаа 2015 онд дэлхий ертөнц болон Монголд болж байгаа үйл явдлыг зураглаж  лекц уншиж өгөхийг хүссэн юм.

Тэр үед дэлхийн хэмжээний томоохон эрдэмтэд манайх шиг орнуудын ЭЗ-д “Хэвтрийн ЭЗ” гэдэг онош тавьдаг тухай ярьж байсан, өнөөгийн өндөрлөгөөс харахад тэрхүү онош зөв л бололтойдог. Харин эмчилгээ хийх жороо гаргаж чадаагүй л яваад байгаа санагдах юм.  Аргагүй бизээ. Монгол өнөөдөр популизмаар өвдчихөөд байна.

Аливаа өвчнийг анагаах нь зөвхөн эмчийн асуудал биш мөн өвчтний өөрийнхөн асуудал байдаг.

Өвчтөн өөрийнхөө өвчний уг шалтгааныг мэдэж эмчилгээ хийхэд туслах учиртай.

Эдийн засагт юу болоод байгааг иргэд мэддэг, зөв мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж байвал эмчилгээ илүү үр дүнтэй байх нь гарцаагүй.

Популизмын хордлогоос гарах уу, аль эсвэл гүн хордлогод орох уу гэдэг асуудал нь ардчилсан нийгэмд иргэдийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс тэдэнд зөв мэдээлэл хүргэх нь амиа аврахад нь туслах учиртай. Эл хэрэгт Сэтгүүлчид асар их үүрэг рольтой хэмээж байж.

Бид Зөв мэдээлэл бүхий дарга нартай биш  юмаа гэхэд Зөв мэдээлэл бүхий иргэдтэй болохын ач холбогдлыг Уул уурхайн засаглалтай холбоотойгоор ярьж байсныг доорхи холбоосоор сонирхож болно.

Video Lectures

Advertisements

Видео Лекц: Төмөр замын ЭЗ

Төмөр зам бол инженерийн нарийн байгууламж.

Төмөр зам барина гэдэг бол Асар их зардал, хөрөнгө оруулалт, зохион байгуулалт  шаардсан том ажил байдаг.

ТЗ барих асуудалд авто зам барих гэж байгаа мэт хялбархан хандаж болдоггүй.

  • Авто замыг дэгэн догонтой барьж болно, бүр болохгүй бол тойроод явчихаж болдог. Харин төмөр замыг  дэгэн догонтой барьж болохгүй, тойрч явах арга байхгүй.
  • Дээр нь 100 км цагийн хурдтай галт тэрэгний цуваа ганц төмөр зам дээр дээд тал нь хоногт 30-аас илүү байж чаддаггүй. Сөрөг урсгалаа тооцвол өдөрт 15 галт тэрэгний цуваа л максимум явах бололцоотой.
  • Хурд багасвал галт тэрэгний цувааны тоо эрс буурна. Өгөөж нь буурна гэсэн үг. Яг л УБТЗ гэсэн үг.
  • Зам нь мушгиа, эргэлт тойролт ихтэй бол төмөр зам, төмөр дугуй хоорондоо хавиралдаж үрэгдээд засварт хамаг мөнгөө гоожуулдаг болно.
  • Төмөр замын даланг “шороо овоолох” төдийгөөр төсөөлбөл алдаа болно.
  • Овоолсон шороон далан дээр замаа тавьж ачаалал өгөхгүй бол, арчилж маллаж чадахгүй 2 жил болбол Овоолсон шороо түүхийн дурсгал болчих аюултай байдаг.

Төмөр замын ЭЗ-ийг зах зухаас нь ойлгож асуудалд хариуцлагатай ханддаг байж хэмээн энэхүү ярвигтай асуудлыг ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР  болгож болох юм.

Тус болоосой хэмээн “Төмөр замын ЭЗ” хэмээх лекцийг санал болгож байна. 2013 онд бэлдсэн юм. Түүнээс хойш Монголын нийгэм попорсоор даруй 6 жил болжээ. Ирээдүй харанхуй биш байгаасай хэмээв.

Шинжлэх ухааныг хүндэтгэдэг  хэсэг нь дорхи холбоосоор үзэж болно.

Video Lectures

Ландрам/Langdarma

 

Screen Shot 2019-11-07 at 9.28.23 PM

Би Доржготов гуайн бичсэн нийтлэлүүдийг дуртайяа уншдаг нэгэн. Тэрбээр саяхан нэгэн нийтлэл бичиж. Тэрбээр нийтлэлийнхээ төгсгөлд “…өндөр насаараа түрүү бариад хатуу үг бичив… Бардам авираар баатар болдоггүй. Харин С.Зоригийг хөнөөх аллага захиалсан ландрамыг илрүүлбэл мөнх дуурсах буян болно шүү”  гэжээ. (Бардам авираар баатар болдоггүй)

Миний сонирхдог сэдэв улс төр, эдийн засаг мөн боловч түүнээс дутахгүй сэдэв маань Монгол судлал. Чухамдаа Монгол судлалд холбогдох Ландрам гэдэг үг Доржготов ахмадын амнаас унасанд олзуурхаж үүнийг бичиж байгаа юм.

Хамгийн болж бүтэхгүй новшийн хүнийг  Ландрам гэж, тэр байтугай хараалын үг болгон  ахмад үе маань хэлж ярьж ирснийг орчин цагийн залуус тэр болгон мэдэхгүй байх. Ландрам гэж юу гэж байгаа юм гээд эргэн тойрноосоо асуулаа, хэлж өгөх хүн алга болж. Би ч өөрөө эмээ маань тэгэж хэлдэг байсныг санахаас цаашгүй.

Screen Shot 2019-11-07 at 9.55.42 PM

Ландрам гэдэг нь Төвөдийн хааны нэр юм. Маш муу хаан, ахыгаа хөнөөгөөд хаан болсон гэх бөгөөд Бүддийн шашны лам хуваргуудыг үй олноор хэлмэгдүүлэн том зовлон авчирсан нэгэн аж. Түүний хэлмэгдүүлэлт Төвөд нутгаар хязгаарлагдаагүй юм байна. Тиймээс муу муухайн билэг тэмдэг болж Ландрам гэдэг нэр хараалын үг болсон түүхтэй аж.

Ландрам хаан хар хэлтэй, эвэр бүхий догшин үхэр байсан гэдэг. Хожмоо түүнийг нэгэн баатар харваж алсан байдаг.

Бүддийн шашинд хүн хойт насандаа эргэн төрдөг гэдэгт итгэдэг тул хүмүүс би Ландрамын хойт дүр биш шүү гэдгээ харуулахын тулд хэлээ гаргадаг ёс олон зуун жил тогтож, тэр нь бараг зан заншил болсон байдаг.

Screen Shot 2019-11-07 at 8.29.47 PM

Монгол, Төвөдийг барууны эрдэмтэд нэгэн иргэншилд хамруулж үзсээр ирсэн бөгөөд нэг шашин шүтлэгтэй  явж ирсэн түүхийг нотлох мэт нэгэн гэрэл дургийг Монголд 1930-аад онд Скандинавын судлаачид авчээ.

Screen Shot 2019-11-07 at 8.25.59 PM

Иймэрхүү зураг, дүрс бичлэгтэй Та урд өмнө нь таарч л байсан байх. Хэлээ гаргаж байгаа нь би хар хэл амгүй, Ландрамын хойт дүр биш гэдгээ харуулж байгаа сайн үйл явдал юм.

Орчин цагт энэ заншил Монголд ховорхон ч санамсаргүй хэлээ гаргачихвал муу үйл биш аж.

Өнөөгийн Төвөдөд энэ нь мэндэлчилгээг орлох болсон гэнэлээ.

Видео лекц: Мегатөсөл-Шинэ амьтан

2013 онд Төрийн ордонд нэгэн лекц унших бололцоо олдсон юм. 6 жил өнгөрч, амьдрал дээр өөрчлөлт гараагүй л байна. Тэр үед:

  • Мегатөсөл манай олон ч Засгийн газрын амийг авч одоход гайхаад байх зүйлгүй
  • Мегатөсөл бол нэг төрлийн казино. Ядуу сэтгэлгээтэй учир эрсдэлтэйгээр тоглоомд орох маягтай хандаж байна.
  • Мегатөсөл анхнаасаа төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурладаг
  • Мегатөсөл хийхдээ шинжлэх ухааны хэсгийг анхаарахгүй байна.
  • Мегатөслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй

гэх мэт олон  зүйл ярьж байж.

Мегатөсөл гэх ухааныг сонирхож байвал үзээрэй.

Баярлалаа

Video Lectures

 

Видео лекц: Ядуугийн ЭЗ

“Poor Economics” ном бичсэн эрдэмтэд энэ жил эдийн засгийн салбар дахь Нобелийн шагнал хүртэж, тэдний номын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан  юм. Уг хэлэлцүүлэг дээр санаа өдүүлж миний ярьсан лекцийг үзэх бололцоотой боллоо.

Уг бичлэгийг олон түмэнд хүргэх бололцоо бий болгосон Dens.mn-д гүнээ талархал илэрхийлж байна.

Доорхи холбоосоор орж үзнэ үү

Video Lectures

Ядуугийн ЭЗ. Book, Video lecture, Prezi

 

Screen Shot 2019-11-04 at 10.55.17 AM

Массачусетсийн технологийн хүрээлэнгийн /MIT/ эдийн засгийн профессор Абхит В.Банержи, Эстер Дуфло нарын бичсэн “Poor economics” /орос хэлнээ “Плохая экономика” хэмээн орчуулсан/ номын нэрийг улстөрч М.Энхсайхан “Ядуугийн эдийн засаг” хэмээн монгол хэлнээ буулгасан байна. 2011 онд хэвлэгдсэн энэ ном тухайн жилийнхээ “Оны шилдэг ном”-ын шагнал авснаас хойш олон шагнал хүртсэний эцэст 2019 онд Нобелийн шагнал авчээ.

Номын утга нь өнөөгийн Монголын нийгмийн амьдралтай бүрэн дүүрэн нийцэж буйд асуудал байна.

Номыг дорхи холбоосоор авч үзэж болно.

Poor-Economics-A-Radical-Rethinking-of-the-Way-to-Fight-Global-Poverty-by-Abhijit-V-Banerjee-and-Esther-Duflo-pdf

Дээрх номоос авах зарим санааг Презентаци хэлбэрт оруулж уулзалт, ярилцлага хийв. Номын бүлэг тус бүрээр бэлтгэсэн Слайд уншигч Танд санаа нэмэрлэх боловуу гэж бодож байна. 

Лекцийг дараахь холбоосоор үзэж болно. (time 42′). Бичлэг хийж нийтэд түгээх бололцоо өгсөн Dens.mn -д баярлалаа

Lecture Poor Economics

Screen Shot 2019-11-04 at 11.08.43 AM

Screen Shot 2019-11-04 at 11.08.58 AM

Screen Shot 2019-11-04 at 11.09.25 AM

Screen Shot 2019-11-04 at 11.09.42 AM

Screen Shot 2019-11-04 at 11.09.56 AM

Screen Shot 2019-11-04 at 11.10.14 AM

Screen Shot 2019-11-04 at 11.10.28 AM

Screen Shot 2019-11-04 at 11.10.37 AM

Screen Shot 2019-11-04 at 11.10.54 AM

Screen Shot 2019-11-04 at 11.11.11 AM

 

Уулзалт ярилцлагад оролцсон сэтгүүлчийн тэмдэглэл номын гол санааг ойлгоход туслах байх хэмээн оруулав.

Б.СЭМҮҮН

Сэтгэлгээний залхуурал хөгжлийн гол дайсан болдог

Бодит түүх буюу болсон явдлаас эхэлье.

Өнгөрсөн зун М.Энхсайхан дарга хөдөө мал малладаг дүү нар дээрээ очиж зусчээ. Тэр айлын нэг үнээнийх нь бөгс рүү нөгөө нь эврээрээ сэжээд урчихсан, тэр нь халуунд өтчихсөн байж. Яах вэ, ийх вэ болж байтал нэг нь “Близна /цайруулагч шингэн/ хийчих” гэж, нөгөө нь “Близна хэрэггүй ээ, бензин асгачих” гэсэн байна. Хотын гийчин цочиж сандраад “юу ярьж байна, яаж болдог юм, эм тариа алга уу” гэхэд “өвөлжөөн дээр байгаа” гээд хэдүүл давхиж. Тэнд шуудай дүүрэн эм, тариа байсан, бүгд хугацаа нь дууссан. “Энүүгээр яах гэж байгаа юм?” гэхэд “Юмыг яаж мэдэх вэ, хэрэг болж магадгүй гээд, аптект үнэгүй байхаар нь авчихсан юм аа” гэж. Ингээд тэндээс нь хэдэн ширхэг пинициллин олж үнээнийх нь шархыг цэвэрлэж цацаад хотод орж ирээд Мал эмнэлгийн эмийн сангаар ортол хэрэгтэй бүх эм, тарианууд нь бэлэн байсан. Ийм л юм болсон.

Энэ түүхийг өгүүлсний учир нь Монголын нийгмийн өнөөгийн төрх гэх үү, эсвэл бидний араншин гэх үү. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаггүй, наад захын учир шалтгааныг /логика/ бодолгүйгээр шийдвэр гаргадаг явдал. Ганц айлын ч явдал биш, ер нь дээгүүрээ ч гэсэн асуудалд хандаж байгаа, шийдвэр гаргаж байгаа байдал нэг тиймэрхүү. Дандаа сэтгэл хөдлөлөөр асуудалд хандана, бодохгүйгээр шийдвэр гаргана.

Сая жишээ нь Засгийн газар найман хүн нас барсны дараа сайжруулсан түлшээ шинжилгээнд явуулж байна гэдэг ч түүний л нэг илрэл. Бодлоготой, судалгаатай байсан бол өнгөрсөн өвөл “Ирэх жил түүхий нүүрс хэрэглэхгүй” гэснийхээ дараа л шууд туршаад, шинжлээд үр дүнг нь тайлагначихсан байхгүй юу.

“Ядуугийн эдийн засаг” номд бидний энэ байдлыг “Сэтгэлгээний залхуурал /үзэл суртал, үл ойшоох, инерциэр хандах/ нь хөгжил дэвшлийн гол дайсан” болдог. Ядуурлын эсрэг хөтөлбөр нь судалгаа, тоо баримт дээр түшиглэсэн байх ёстой. Ядуурал нь маш олон учир холбогдлын шалтгаантай. Асуудал тус бүр дээр анхаарал төвлөрүүлж ажиллах шаардлагатай гэсэн байна.

Ядуу сэтгэлгээ дандаа богино зайнд хардаг учраас алсдаа нийгмийн хүндрэл болж хувирдаг

Бас нэг жишээ…

Өнгөрсөн зун М.Энхсайхан даргын хүүхдүүд хөдөө очиж амарч. “За хэр их юм үзэж, харав даа?” гэж асуухад хамгийн түрүүнд “Хөдөөний хүүхдүүд их жижигхэн биетэй юм аа” гэсэн байна. Энэ ч гэсэн өдөр тутам бидний нүдний өмнө байдаг энгийн зүйл. Аргагүй шүү дээ, хотынхныг бодвол ажил ихтэй. Хар багаасаа малтай хөөцөлдсөөр байгаар сур шиг болчихсон юм гэлцдэг. Асуудал нь юундаа байна вэ гэж үү?

Азийн орнууд, ялангуяа монголчууд төмрийн дутагдал гэдэг зүйлээр дэлхийд дээгүүрт ордог гэсэн судалгаа бий. Гэтэл тэр нь ядууралд нөлөөлдөг тухай энэ номд бичсэн байна.

Анагаахын үүднээс, Төмрийн дутагдал тархины хөгжлийг удаашруулдаг. Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширч, ирээдүйд сурлага, сурах идэвх чармайлтанд нь сөргөөр нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар дүгнэжээ.

Гэтэл энэ нь боловсрол олж авах, цалин сайтай ажилд очихтой нь ч бас хамааралтай тухай энэ номд бичсэн байна. Хүнс тэжээл бүрэн авах тухай асуудлыг ядуу хүмүүс үл ойшоодог. Амьдралаа уйтгартай байлгахгүйн тулд телевиз, утас, түргэн хоол /эсвэл архи дарс ч юм уу/ гэх мэт өөр зүйлд зарцуулалт их хийдэг тухай уг номд бичсэн байна.

2009 онд байна уу, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ядууралтай дайн зарласан” тухайгаа ард түмэндээ зарласан. Уг дайны стратеги төлөвлөгөөнд юу юу багтсан талаар бид одоо санахгүй л байгаа биз дээ. Оюутны 70 мянга гэдэг зүйл лав тэр үед гарч ирсэн байх. Одоо тэр нь байхгүй болсон учраас хожим хүрч болох үр дүнгийн талаар ярих боломжгүй болчихлоо л доо.

Хоол тэжээлийг ойлгох нь урт хугацаа шаардсан ажил. Хүүхдэдээ тавьсан анхаарал удаан хугацааны дараа насанд хүрсэн хойно үр дүнгээ өгнө гэдгийг ойлгоход хэцүү гэж энэ номд бичжээ. Угтаа манайхны тухай л хэлээд байгаа юм. Хөгжсөн орнуудад бол байдал өөр. Хүүхэд сургуульд ороод хамгийн түрүүнд уншиж сурдаг зүйл нь хоол хүнсний савлагаан дээрх шошго буюу мэдээлэл. Ямар хүнс ямар хэмжээний илчлэгтэй, уураг нь хэд, нүүрс ус нь хэд, сахарын агууламж ямар хэмжээтэй гэх мэтчилэн…

Ядуу өрхийн хүүхдүүд сургуульд бага явж, илүү их өвддөг. Эрүүл өсөх нь илүү хямд гэдгийг ойлгодоггүй учраас эм, эмчилгээнд хамаг мөнгөө гөвдөг. Эцэстээ эмийн хэрэглээ хэтэрч, эмэнд тэсвэртэй өвчлөлийг бий болгодог. Эм бичиж өгсөн эмчийг сайн эмч гэх хандлагатай, эрүүл хооллолт, хөдөлгөөний дутагдал ярьсан эмчид бол “муу” талдаа…

Үүн дээр холоос жишээ авах ч хэрэг алга. Хүүхэд ханиад хүрээд эмнэлэгт үзүүлэхэд эмч нь “Хоолойны өвчин гайгүй байна аа. Хөдөлгөөний дутагдалд орчихсон хүүхэд байна шүү дээ. Биеийн тамир сайн хий” гэж. Орой энэ тухай яриа болоход “Эмээ худлаа ярьж байна, эмч надад тэгж хэлээгүй” гээд үгүйсгэх маягтай. Ганц манай гэрийн ч асуудал биш байх л даа. Ерөнхийдөө л одооны хүүхдийг зурагт, таблет хоёроос хөндийрүүлэхэд хэцүү болсон. “Бидний багад гэртээ ор ор гэж загнадаг байлаа. Одоо хүүхдүүдээ гар гар гэж загнадаг боллоо” гэдэг онигоо ч гэсэн угтаа онигоо биш юм.

Дээр нь вакцины ач холбогдлыг ойлгодоггүй. Өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд л вакцин байдаг шүү дээ. Зарим оронд вакцинд хамруулахын тулд хоолоор урамшуулдаг аж. Харин манайд бол эсрэгээрээ, “Монгол хүн дээр туршилт хийж байна” гээд нэмэр болохоосоо нэрмээс болох биз. Тэгээд ч манай дарга нарын толгойноос тийм зарлагатай сайхан сэтгэл заяа нь төрөхгүй л дээ.

Гэх мэтчилэн ядуу сэтгэлгээ, шинжлэх ухаанаас хол хөндий байдал нь хөгжилд саад болж байдаг. Ядуу сэтгэлгээ дандаа богино зайнд хардаг учраас алсдаа нийгмийн хүндрэл болж хувирдаг. Харин улстөрчид, шийдвэр гаргагчид болохоор богино хугацаанд үр дүн гарах зүйлийг л хүсдэг. Хүүхдийн мөнгө, утаагүй түлш, итгэлийн зээл… өөр юу ч байдаг юм.

Боловсролын системийг аваад үзвэл, манайх хүүхдийн тооноос хамаарч сургуулиудад санхүүжилт хийдэг. Нэг сурагчийг сургахад жилд зарцуулах мөнгө нь /сурах бичиг, багшийн цалин, өөр юу юу ч багтдаг юм/ 400-500 мянга орчим төгрөг байдаг байх.  Жаран хүүхэдтэй нэг анги жилийн 30 сая төгрөгийн зардалтай байх нь. Гэхдээ л сургууль, багш нар үргэлж гомдоллодог.

Гэтэл Кени улс яг манайх шиг хүүхдийн тооноос хамаарч санхүүжилт хийдэг юм байна. Тэгээд боловсролын чанар яагаад дээшлэхгүй байна? гээд шалгаад үзсэн чинь тэр мөнгөний 80 хувь нь замаасаа хулгайлагдаж байж. Ердөө 20 хувь нь л сургууль, багш нарт очдог байсан байгаа юм. Түүнийг нь илрүүлээд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд нь тэмцээд, хяналт тавиад эхэлсэн чинь нэг хоёрхон жилийн дотор сэргээд ирсэн байна.

Үүнийг сонсоод “Манайд ч бас тэгдэг юм биш байгаа” гэж эргэлзэх бодол төрснийг нуух юун. Угаасаа бодуулах гэж энэ номыг бичсэн шүү дээ.

Ядуу орнуудад хувийн сургуульд суралцагчдын тоо өндөр байдгийн учир нь тэнд багш дутагдал улсын сургуулиудыг бодвол бага байдаг. Тэндээс боловсролын чанарын ялгаа гарч ирдэг. Энэ нь өрсөлдөх чадварын ялгааг бий болдог. Өндөр төлбөр төлж сайн боловсрол эзэмшсэн хэсэг нь ирээдүйд бүх баялгийн эзэн сууж, баян хоосны ялгаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Манайд хувийн сургуулиудын тоо жил ирэх тусам нэмэгдэж, төлбөр нь өсч байгаа нь “ядуурал буурч байгаагийн шинж” яавч биш л болов уу.

Ядуурлын шалтгаан нь ядуудаа биш, азгүй түүх, ядуу сэтгэлгээнд байна

Номын зургадугаар бүлэгт Бизнесийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэргийг Засгийн газрын татаасаар /дотаци/ санхүүжүүлэх нь хөгжилд тус дэм болж магадгүй талаар дурьдсан байна. “barefoot Hedje-Fund Managers” буюу “хөл нүцгэн хэдж менежерүүд” гэх нэршлийг энд ашигласан. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө ажил олгоод явж байгаа жижиг бизнесүүдийн тухай. Ихэнх нь ганц хүнтэй, эрсдэл өндөртэй учир байнгын стресст орж, тэрнээсээ болоод хийж байгаа ажилдаа төвлөрөх бололцоо өгдөггүй, хөдөлмөрийн бүтээмж нь унах нөхцлийг бий болгодог. Тэдний бизнесийг дэмжихийн тулд Засгийн газрын зүгээс татаас олгож, даатгалд хамруулж болох юм гэсэн санаа.

Алдаг оног өм цөм хийдэг жижиг бизнес урт насалдаггүй учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ жижиг бизнес эрхлүүлье гэж бодохоосоо илүүтэй төрийн албанд оруулбал тогтвортой орлоготой гэж боддог. Мөн хот газар луу нүүхийг амьдралынхаа зорилго болгодог.

Өнөөдөр дэлхийд хоёр төрлийн хотжилт байна гэнэ. Европ, Америк маягийн, Африк, Монгол маягийн гэж. Европод болохоор хөдөө орон нутагт хөдөлмөрийн бүтээмж өндөр /техник технологи хөгжсөн/ болсон учраас хүмүүс нь илүүдэл болж хот руугаа нүүдэллэдэг. Монголд болохоор хөдөлмөрийн бүтээмж байхгүй учраас хүмүүс нь амьдралгүй болоод хот руу нүүдэллэдэг. Тэгэхээр бид тэднийг “орк” энэ тэрээр нь дуудаад, хөөж туугаад нэмэргүй, Улаанбаатарын утаа нэмэгддэгээрээ нэмэгдэнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөөгийнхөн хот руу нүүдэллэж байгаа нь тэдний асуудал биш, нийгмийн асуудал болж байна.

Жишээ нь мянган малтай байгаад түүнийгээ зах зээлд үнэ хүргэж борлуулж чадахгүй бол, үр шимийг нь нэмэгдүүлж чадахгүй бол хий хоосон, үр дүнгүй хөдөлмөр болж байна. Хөдөлмөр нь үр ашиггүй байхад ажиллах хүч хөлслөх шаардлага ч алга. Малтай нь малынхаа боол болоод үлдэж, малгүй нь хот бараадаж байна.

Ядуу хүмүүс банкны зээлийн үйлчилгээнээс хол байдаг. Эрсдэл өндөртэй учраас хүү нь өндөр, төлбөрийн нөхцөл хатуу гээд өнөөдрийн бидний л зовлон. Банк итгэхгүй учраас гудамжинд гараад мөнгө хүүлэгчээс /хувь хүнээс/ өндөр хүүтэй зээл аваад түүнийгээ төлж чадахгүй дампуурч, эсвэл “залилан хийсэн” гээд эрүүгийн хэрэгт холбогдох ч бий.

Үүнийг номын зохиогч ядуу хүмүүст дэндүү их хариуцлага ноогддог, стресс ихтэй. Ядуу хүмүүст зориулсан үнэ бүхий зах зээлийн сигмент байдаггүй. Ядуурлын шалтгаан нь ядуудаа биш, азгүй түүх, сэтгэлгээтэй холбоотой гэсэн байна. Азгүй байдал нь сэтгэлгээний ядууралд хүргэж, сэтгэлгээний ядуурал нь хувь хүний хөгжих бололцоог хаадаг. Ингээд чадах, чадахгүй юмаа их хүлээсэн хүмүүс сүүлдээ өөрөө өөртөө аугаа Гэгээнтнүүд болдог. Нөгөө Чингис хаан, Хун тайж хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг хэлж байна л даа.

Энэ тухайд М.Энхсайхан дарга “Улс төрөөс холдуулах гээд улстөрчдийн зургийг оруулаагүй юм шүү” хэмээн тайлбарласан хэдий ч энэ нь бүр үзэгдэл болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Улс төрийн хүрээнд ч гэсэн агуу ихийн хэнээрхэлд автчихсан хүмүүс цөөнгүй. Тэд “Би л Монголыг аварна” гэж итгэдэг авч яаж гэдгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй.

Ядуу хүмүүст хуримтлалын сэтгэлгээ байдаггүй, банкны хадгаламжийг ойлгодоггүй. Мөнгө хадгалахын ач холбогдлыг ойлгодог боловч тэр нь байнгын хэрэгцээнд байдаг. Тоосго тоосгоор хадгалах, эсвэл ББСБ-д хийх, зээлдүүлэгчид мөнгөө өгч үржүүлэх эрсдэлтэй аргыг хэрэглэдэг.

Тоосго тоосгоор хадгалах сэтгэлгээ нь нийгмийн дээд түвшинд буюу чинээлэг хэсэгтээ байшин байшингаар хадгалах сэтгэлгээгээр илэрдэг. Улаанбаатарын гудамжийг гишгэх газаргүй дүүргэсэн өндөр өндөр шилэн барилгын эзэд түүнийг батална. Байшин барих нь амархан ч дараа нь яаж үр ашигтай байлгах вэ гэдэг менежмэнт нь байхгүй. Тиймээс үйлдвэрлэл барья гэж хэзээ ч боддоггүй /уг нь бидэнд хоёр дахь нь илүү хэрэгтэй юм/. Сэтгэлгээний хувьд аваад үзвэл баян ядуу, дээр доорын ялгаа ч алга.

Тэгэхээр бидний ядуу байгаа шалтгаан ядуудаа биш, ядуу сэтгэлгээндээ байгаа бололтой. Тиймээс номын нэрийг монгол хэлнээ “Ядуугийн эдийн засаг” гэж хөрвүүлсэн М.Энхсайхан даргын орчуулга илүү оновчтой болсон шиг.

Номын гол утга нь үзэл суртлаар, эсвэл улс төржсөн том амлалтуудаар ядуурлаас гарахгүй, хөгжилд хүрэхгүй. Чимхлүүр олон жижиг асуудлыг урт хугацааны турш шийдэж байж хөгжилд хүрэх юмаа гэсэн санаа. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхэлж хөгжүүлж, эрүүл мэнд, боловсролын тэгш боломжийг бий болгож байж хөгжилд хүрнэ гэсэн байна. Үүнийг дэлхий анхаараад эхэлчихсэн учраас “Poor economics” ном хэвлэгдсэнээсээ хойш найман жилийн дараа сая Нобельд хүрсэн байх. Бас нэг ч гэсэн монгол хүн анхаарч, уншаад бусдадаа дамжуулсан нь М.Энхсайхан болов. “Боловсрол төвтэй улс төр” ТББ-аас долоо хоног бүр ийм уулзалт, “номын үдэшлэг” зохион байгуулахаар болсон байна.

Нэг зүйлийг хэлэхэд уг ном монгол хэлнээ хөрвүүлэгдээгүй. М.Энхсайхан дарга зөвхөн өөртөө уншиж олж авсан зүйлээ бусадтай хуваалцсан хэрэг. 600 гаруй хуудастай номыг нэг хүн ганцаараа орчуулаад хэвлүүлнэ гэдэг өөр олон асуудалд анхаарал хандуулдаг хүнд боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ өөр хэн нэг нь, аль нэг хэвлэлийн газар номыг орчуулаад нийтийн хүртээл болговол илүү олон хүнд хүрэх, тэд нь бас бусдадаа дамжуулах боломжтой болох юм даа.

 

Sally Watterson: Жинхэнэ Монгол…

 

 

 

Screen Shot 2019-11-03 at 7.08.30 PM

Screen Shot 2019-11-03 at 7.23.32 PM

Австралийн Дикины Их Сургуульд 2014 онд Sally Watterson гэдэг эмэгтэй докторын (PhD) зэрэг хамгаалжээ.  Түүний эрдмийн зэрэг горилох ажил нь  “Жинхэнэ Монгол. Монголын музейнүүд ба үндэснийхээ онцлох хэв шинжээ бүтээсэн нь” гэсэн сэдэв байсан байна.

Тэрбээр энэ сэдвийнхээ ЖИНХЭНЭ МОНГОЛ гэдэг нэрийг монголчуудын яриан дундаас олж авсан гэж.

Монголын музейнүүд сүүлийн 10-аад жил эрчимтэй өөрчлөгдсөн бөгөөд ийнхүү өөрчлөгдөхөд Их Монгол улс, Их Чингис  Хааны буурал түүх ихэд нөлөөлсөн гэсэн байна. Ингэхдээ хуучин социализмын түүхээс салахад амаргүй, цаг хугацаа зарцуулсан гэж. Тухайн үед Үндэсний музей болон Хувьсгалын музейн үзмэрийн бүртгэл ямархуу хэмжээтэй байсныг гэрэл зураг авч үлдээжээ.

Screen Shot 2019-11-03 at 7.10.05 PM

Screen Shot 2019-11-03 at 7.10.22 PM

 

Монголчууд өөрийн үндэстнийхээ онцлох тэмдэгт Динозаврыг оруулдаг байсан. Тиймээс гадаадад алдсан олдворуудаа буцааж авч байсан гэж.

 

Музей судлалаар өргөн хэлэлцүүлэг байдаггүй нь монголчуудын “хагархай бутархай” явж ирсэнтэй холбоотой гэсэн үг тааралдав. Музей судлалыг социализм, марксизм, ленинизмын үзэл сурталтай хольж хутгаж байсантай бас холбоотой бизээ гэнэ дээ.

Юутай ч Музей Монгол үндэстний онцлох хэв шинжийг бүтээхээд ихээхэн ач холбогдолтой гэдгийг энэ эрдэмтний бүтээл хэлээд байна.

Өнөөдөр музейгээ нураагаад ахиад шинээр барина гэх зөрчил Монголчууд өөрийгөө таньж мэдэхтэй холбоотой хямралын шинж юмуу даа гэж бодогдов.

Арай дэлгэрэнгүй нягталж харах хүмүүс дээрх эрдэмтний докторын зэрэг хамгаалсан бүтээлийг дорхи холбоосоор үзэж болно.

Jinkhin_Mongol_True_Mongolian_Mongolian