Хубилай хааны лам нар

Mar Bar Sawma.
Англи хэл дээр 1928

“Хубилай хааны лам нар”

Дорнын “Марко Поло” хэмээгдэх Монголын Элч нарын тэмдэглэлийн ориг хувь нь перс хэл дээр бололтой юм. Персээс сири хэл дээр гарсан байх бөгөөд сири хэлнээс англи хэлнээ хөрвүүлэх их ажлыг 1928 онд Английн дорно дахиныг судлаач нэгэн эрхэм хийжээ. Түүхийн маш чухал энэ баримт олон нийтэд саяхнаас нээлттэй болжээ.
Хүүрнэл нь Их Монгол улс, ялангуяа Ил хаадын улс, несториан шашны мандалт уналтын түүхийг харуулахаас гадна Монголын хааны элч Bar Sawma-ын нүдэнд Европ хэрхэн дүрслэгдсэн болохыг харж болно.
Алт, мөнгөн гэрэгэ ямар ялгаатай мөн Шонхор гэрэгэ гэж байсныг мэдэж болно.

Амтархан уншаарай

http://www.aina.org/books/mokk/mokk.htm

“Хубилай хааны лам нар” 

Mar Bar Sawma.
Англи хэл дээр 1928

Дорнын “Марко Поло” хэмээгдэх Монголын Элч нарын тэмдэглэлийн ориг хувь нь перс хэл дээр бололтой юм. Персээс сири хэл дээр гарсан байх бөгөөд сири хэлнээс англи хэлнээ хөрвүүлэх их ажлыг 1928 онд Английн дорно дахиныг судлаач нэгэн эрхэм хийжээ. Түүхийн маш чухал энэ баримт олон нийтэд саяхнаас нээлттэй болжээ.
Хүүрнэл нь Их Монгол улс, ялангуяа Ил хаадын улс, несториан шашны мандалт уналтын түүхийг харуулахаас гадна Монголын хааны элч Bar Sawma-ын нүдэнд Европ хэрхэн дүрслэгдсэн болохыг харж болно.
Алт, мөнгөн гэрэгэ ямар ялгаатай мөн Шонхор гэрэгэ гэж байсныг мэдэж болно.

Амтархан уншаарай

http://www.aina.org/books/mokk/mokk.htm

OXFORD: Худалдаа, Капитал, Ажиллах хүчний урсгал

 

Дээрх сэдвээр Оксфордын эрдэмтний ярианаас өөртөө хийсэн тэмдэглэлийг хүргэе.

Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бодлого явуулахдаа аливаа улс орон 3 чиглэлээр гадаад ертөнцтэй харьцдаг.

  • Худалдаа
  • Капитал
  • Ажиллах хүч

Худалдаа

Бүр тодорхой хэлбэл гадаад худалдаа (экспорт, импорт). Ингэхдээ улс орнууд өөр өөрсдийнхөө чаддаг чаддаг юмыг хийж сайн дурын үндсэн дээр харилцан худалдаа хийж байгаа тул Аль аль талдаа ашигтай байдаг. (comparative advantage)

Буурай хөгжилтэй орнууд том орнуудын зах зээлд нэвтрэх гэж түмэн асуудал болдог. Том орнууд ч энэ байдлыг нь мэддэг тул тусгай Хөнгөлөлтийн систем (Preferencial system) үүсгэх гэж оролддог. Түүний жишээ нь АНУ, Европ, Япон юм. Тэдэнтэй чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж жижиг орнууд зүтгэдэг. Орос, Хятад энэ тал дээр тогтсон Тогтолцоогүй байгаа.

Монгол Японтой чөлөөт худалдааны гэрээтэй гэж хэлж болох.

Европт 7000 гаруй нэрийн бараа экспортлох эрхтэй болсон. 2-3 жилийн өмнө шийдсэн.

АНУ-аас хөнгөлөлт эдлэх бололцоотой шиг санагдаж байна.

Асуудлын гол нь эдгээр Хөнгөлөлтийн системүүд нь жижиг орнуудын эдийн засгийн өсөлтөд бодитой тусалж чадаж байна уу гэдгээр ялгаатай. Жишээ болгож Европ, АНУ-ыг харьцуулж байна. Манайх шиг орноос ямар нэг зүйл үйлдвэрлээд Европ, АНУ-ын зах зээлд гаргахын тулд уг бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ хатуу шаардлага болдог. Европт гарал үүсэл нь 100 хувь монголынх байх ёстой аж. Эсгий шаахайг эс тооцвол Манайд энэ нь боломжгүй. Ер нь жижиг орнуудын хувьд энэ боломжгүй тул тэдний эдийн засгийн өсөлтөд тус болж чадахгүй байна хэмээж буй. АНУ –д барааны гарал үүслийн 25 хувь нь тухайн орных байхад хангалттай. Иймд АНУ-ын хөнгөлөлтийн систем жижиг орнуудад илүү үр дүнтэй гэж үздэг. Иймэрхүү зөрүү, ялгаатай байдлыг бодлогодоо анхаарах ёстой юм байна.

Капитал

Бүр тодорхой хэлбэл санхүү, мөнгөний урсгал. Энэ нь тусламж, зээл, төрийн болон хувийн хөрөнгө оруулалт хэлбэртэй. Аль аль талдаа ашигтай байж болох ч, зөвхөн нэг талд ашигтай байх магадлалтай. (absolute advantage)

Тусламж ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх эрх баригчдын сонирхлыг нь бууруулдаг гэж үздэг.

Эдийн засгийн өсөлтөд бодитой туслах санхүүгийн урсгал нь голчлон хувийн хөрөнгө оруулалт юм. Гэвч хувийн хөрөнгө оруулалтыг дотор нь сайн, муу гэж ангилж болно. Хувийн хөрөнгө оруулалт хийж буй компаниуд ашиг хөөх явцдаа (absolute advantage) тухайн  орнуудыг санхүүгийн хувьд сорох явдал бий. Ингэхдээ авилгал, коррупци, офшор гээд янз бүрийн арга хэрэглэж буй. Энэ асуудалд том орнууд анхаарал тавихыг эрмэлзэж буй.

Манайд энэ асуудал нэлээд улс төржсөн хэлбэртэй байгаа ч яваандаа засагдаж мэргэжлийн шинжтэй болох буйзаа хэмээн найдаж байна.

Ажиллах хүч

Бүр тодорхой хэлбэл цагаачлал, ажиллах хүчний импорт юм. Аль аль талдаа ашигтай байж болох ч, зөвхөн нэг талд ашигтай байх магадлалтай байдаг. (absolute advantage)

Ажиллах хүчний урсгалыг дотор нь мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүсийн нүүдэл гэж ангилж үзмээр юм байналээ.

Ажиллах хүчний цааш, нааш урсгал зөвхөн хувь хүмүүсүүдийн эрхийн асуудал юм шиг харагддаг. Гэхдээ тэдний нүүдэл, суудал нийгэмд ямар үр дагавартай байдгийг дараахь жишээгээр ойлгож болох юм. Монголд бэлтгэгдсэн сайн эмч АНУ-д гараад ажиллах нь тэр хүний хувийн асуудал мэт боловч тэр хүн нүүдэл хийснээр эмч  мэргэжилтэн бэлтгэсэн өмнөх бүх зардал АНУ-руу урслаа гэж ойлгож болно. Үүнтэй нэгэн адил ажиллах хүч гадаадад гарлаа гэдэг нь тэр хүнд зарцуулсан (сургалтын зардал, хүүхдийн мөнгө, эх орны хишэг..гм) манай нийгмийн бүх зардал гадагш урслаа гэсэн үг болж таарна.

Эдийн засаг талаасаа бодлогын хувьд хамгийн сайн нүүдэл, суудал бол ОЮУТАН гадаадад бэлтгэх явдал юм.

 

 

 

 

 

 

 

 

 

OXFORD: “Эдийн засгийн өсөлт”-ийг хэрхэн бий болгох вэ?

 

Өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн өсөлтийг бий болгож байсан гол хүчин зүйл нь Уул уурхайн салбар байсан билээ. Уул уурхайгаас өөрөөр эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ гэдэг асуудлаар Оксфордын эрдэмтэд шинэлэг хандлага гэж болохоор санааг дэвшүүлж байгааг хялбарчлан тайлбарлахыг оролдье.

 

  1. Эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудал бол Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.

Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь 2 хүчин зүйлээс хамаарна.

Нэг. Эдийн засгийн ЦАР ХҮРЭЭ буюу Scale of Economics

Хоёр. Тодорхой үйлдвэрээр ДАГНАХ буюу  Specialisation

Дээрх хүчин зүйлүүдийг нэгэн зэрэг хийх бодлого нь ХОТЖИХ болон ҮЙЛДВЭРЖИХ гэсэн 2 арга байна.

Юуны өмнө манайхан нэг хэсэг ҮЙЛДВЭРЖИЛТ гэж гоё нэр томьёо хэрэглэсэн. Гурил, архи пиво, ойр зуурын юмаа өөрсдөө хийх болсныг ҮЙЛДВЭРЖИЛТ хэмээх ойлголтод хамруулдаггүй бололтой. Монголын зах зээлийн багтаамж жижиг тул ямарч үйлдвэрлэл цар хэмжээгээр бага (Scale of Economics байхгүй), дээр нь өөр хоорондоо өрсөлдсөн жижиг үйлдвэрүүдтэй тул ДАГНАЛТ (Specialisation байхгүй) байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ҮЙЛДВЭРЖИЛТ байхгүй гэж тайлбарлахаар байгаа юм.

Гэтэл Хятад улс дээрх хоёр хүчин зүйлийг нэгэн зэрэг шийдэж иржээ. Үүний жишээнд Хятадын Qiaotoa хотыг нэрлэдэг. Иймэрхүү жишээ олон байгаа. Энэ хот нь 40 жилийн өмнө загасчдын тосгон байсан. Одоо том хот болсон (ХОТЖИЛТ шийдсэн) хувцасны товчны дэлхийн үйлдвэрлэлийн гуравны хоёрыг (товч үйлдвэрлэлээр ДАГНАЛТ бий болгосон) гаргаж байна. Ийм хот-товч үйлдвэрлэгч байхад хөдөлмөрийн бүтээмжээр хэн ч өрсөлдөх бололцоогүй болсон байна.

ҮЙЛДВЭРЖИЛТ бол санааны зоргоор хийдэггүй маш удаан үйл явц бөгөөд Англид энэ үйл явц хэдэн зуун жил болсон хэмээж байна. Үйл явц нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг бөгөөд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдснээр хөдөө аж ахуйгаас амьдрах чадвартай ажиллах хүч чөлөөлөгдөж ирээдүйн ажилчин ангийг бий болгож байсан байдаг.

  1. ХОТЖИЛТ ба Эдийн засгийн өсөлт

Эдийн засгийг өсгөх бодлогын гол чиглэл ХОТЖИЛТ байх боловуу гэж харагдаж байна. ХОТЖИЛТ хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцлүүдийг бүрдүүлж байгаа юм. Нэгд, Зах зээлийг томруулж өгч, аливаа үйлдвэрлэлийг цар хүрээтэй зохион байгуулахад туслана. Хоёрт, ямарваа нэг хэмжээгээр ДАГНАЛТ бий болгоход туслана.

ХОТЖИЛТ-ийн бодлогод баримтлах үндсэн санаанууд:

  • Хотын зам харилцааг анхаарах. Үйлдвэрлэгчдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
  • Газрын бүртгэлийг төгс болгох. Манайд газар, үл хөдлөх хөрөнгийг салгаж бүртгэсэн буруу хандлага нэлээд явсан бололтой. Энэ бол газар хэмээх том хүчин зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоогүй болгосон том алдаа юм. Үүнийг засах.
  • Газар эзэмших эрхийн бичиг дээр зориулалтыг нь заагаад байдаг санагдаж байна. Зориулалтыг нь заахгүй байх нь газрыг хамгийн үр ашигтай чиглэлээр ашиглах зах зээлийн бололцоог нээдэг. Хөгжилтэй орнуудад Хотын төв нь бизнес чиглэлийн өндөр барилгуудтай байдаг нь зориулалт заалгүй зах зээлийнх нь үр ашигтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг баталгаажуулсантай холбоотой байна.
  • Дэд бүтэц тавиагүй газрыг эзэмшүүлэхгүй байх бодлого явуулдаг. Учир нь хүмүүсийн эзэмшилд очсон хойно дэд бүтцийг барих нь хамаагүй их хөрөнгө оруулалт шаарддаг. Ийм алдааг ядуу олон орон хийгээд байгаа.
  • Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт бол эдийн засгийн зөв бодлогын үр дүн бөгөөд үр дүнгийг нь зөвхөн газар эзэмшигчид хүртэх учиргүй. Иймээс татвараа хэрхэн авах тал дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг.

 

 

 

 

 

 

 

 

OXFORD: Ямар ард түмэн байна Тийм төр байдаг тухай

Орчин үед ихэвчлэн эдийн засгийг судлахдаа Төрийн үүрэг ролийг орхигдуулдаг. Энэ нь зах зээлийн эдийн засагт Төр үүргээ зөв гүйцэтгэж байгаа хэмээн хийсвэрлэн авч үздэгтэй холбоотой юм. Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүсийн амьдрал ахуй, эдийн засаг бүхэлдээ Төрөөс асар их хамааралтай бөгөөд Төр зөв буруу байхаас олны хувь заяа шийдэгддэг. Сүүлийн үед энэ асуудлыг уялдаа холбоонд нь авч үзэх хандлагатай болж байна. Тийм нэгэн жишээ нь Оксфордоос хийж байгаа онлайн сургалт юм. Тийм нэгэн сургалтын Төрд хамаарах хэсгийг хэрхэн ойлгож тэмдэглэл үйлдснээ Та бүгдэд хүргэе.

 

“Төр”-ийн хувьсалын тухай

Төрийг олон маягаар ангилж болох боловч төрийн хэрэгт  олон түмний эрх ашгийг хэрхэн бодолцож буй талаас нь 2 хэсэгт ангилж болох юм.

(Олны) Оролцоотой болон Оролцоогүй Төр

(Inclusive State, Non-Inclusive State)

Төрийн хэргийг нэг хүн, нэг хэсэг хүн шийдвэрлэж байгаа бол Авторитари дэглэм, олон түмний оролцоотой шийдвэрлэж байгаа бол Ардчилсан төр гэж буй. Зөвхөн нэг хүнээр удирдуулж буй орнууд жишээ нь  Хойт Солонгос, нэг хэсэг хүмүүсээр удирдуулж буй орнууд жишээ нь Орос, Хятад аль аль нь авторитар дэглэмд хамаарахаар ойлгогдож байгаа. Тэдгээр нь авторитар шинжээрээ их бага гэж л ялгагдах юм. Ардчилсан төртэй гэх орнууд ч дотроо олон түмний оролцоог бий болгож байгаа түвшингээрээ харилцан адилгүй бөгөөд өөр хоорондоо ялгагдана.

Авторитар дэглэм болон Ардчилсан Төр аль аль нь эдийн засгийн өсөлтийг авчирч болдог боловч авторитар дэглэмд хувь хүмүүст амьдрахад тийм ч таатай биш, эрх чөлөө хязгаарлагдмал, хувь хүн хавчлага мөрдлөгт өртөмтгий гэж үздэг.

1990-ээд онд болсон ардчиллын давалгаа бол Авторитар дэглэмүүдийг Ардчилсан төр болгох давалгаа байсан. Мөн чанар нь Төрийн хэрэгт олныг оролцуулах явдал байсан юм. Хамгийн анхдагч шаардлага нь СОНГУУЛЬ байж.

Сонгууль шударга явуулах асуудал олон орнуудад хүндхэн асуудал болж байна. Судалгаагаар дэлхийд болж байгаа нийт сонгуулийн 30 хувь нь булхай болж хувирч байгаа. Оролцоотой Төр байгуулах тулгамдаж байгаа асуудал бол  CHECK AND BALANCE буюу ХЯНА, ТЭНЦВЭРЖҮҮЛ асуудал болж байна.

  1. “ХЯНА, ТЭНЦВЭРЖҮҮЛ” (CHECK AND BALANCE)  

Юуны өмнө хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бие биений хэрэгт шууд хутгалдан оролцдоггүй байхыг хангах явдал чухал бололтой юм. “Хяна, тэнцвэржүүл” асуудал бол эрх баригчдын дуртай асуудал биш. Иймд энэ асуудал бол үргэлж олон түмний асуудал байдаг.  Төрийн хэргийг аль болох “асуудлаа мэддэг олон түмний хяналт”-тай байлгах асуудалд бол гол асуудал болохоор харагдаж байгаа. Хяналт шалгалт Үндсэн хуулийн эрх мэдлийн түвшний бие даасан асуудал болгох талаар анхаармаар санагдаж байгаа. Үндсэн хуулийн эрх мэдлийг зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 эрх мэдэлд биш, хяналт шалгалт гэсэн 4 дэх засаглал бий болгох талаар бодоход зүгээр юм шиг харагдаж байна.

  1. Ямар ард түмэн байна, тийм л Төр байх тухай

Төр ямар байх ёстой вэ гэдэг асуудлаарх ард түмний хүлээлт, Байгаа төрийнх нь хэв шинж өөр хоорондоо хэтэрхий зөрвөл зөрчил тэмцэл хурцадна.

Европын Холбоо хэв шинжээрээ олон орнуудыг нэгтгэсэн олон улсын шинжтэй. Гэвч Европын холбоонд багтаж байгаа орнуудын ард түмэн нь тус тусдаа үндэсний шинжтэй. Тиймээс Европын Холбооноос гаргаж байгаа шийдвэрүүдийг ихэнх орнууд нь үл тоодог. Брюссель элдэв заавар гаргасан хэвээр…. Европын Холбоо Оксфордын хэллэгээр “Театр“ болж хувирсан гэнэ. Яг үүнтэй адилаар ард түмний хүлээлтээс өөрөөр ажиллаж байгаа Төр бүгд жүжиглэл болж байгаа юм байна. Ард түмний хүлээлтээс хэт дээгүүр давж ажиллах гэсэн оролдлого  олон орнуудад гарч байгаа гэнэ.

Юу хийх ёстой вэ? Хоёр хандлага байна.

Нэг.  Төр хүчтэй байж олон түмний хүлээлтийг өөртөө тааруулах гэж оролдох. Ингэхийн тулд төр, олон түмэнтэйгээ ил тэмцэлдэж, репресс хийх. Хуучин социалист орнууд хэлмэгдүүлэлтийн гашуун туршлагатай хийгээд түүнийгээ хууль ёсоор давтаж чадахгүй тул ОРОЛЦООТОЙ ТӨР байгуулах замдаа Төрөө сулруулсан бэрхшээлтэй учирч байгаа бололтой юм.

Хоёрт, Төр өөрөө буулт хийж олон түмний хүлээлтэд нийцэж ажиллах. Үүний нэг жишээ нь Швейцарь, Канад зэрэг орнуудыг нэрлэж байгаа юм байна. Швейцарь олон Кантонд хуваагддаг, жил бүр ээлжлэн улсаа даргалдаг гээд сонин аргуудтай. Өөр олон арга бодох ёстойг бусад орнуудын жишээнээс харж болохоор гэнээ. Тухайлбал,

-Нутгарах, овогорох үйлдлийг таслахын тулд зарим орнуудад засаг даргыг тухайн нутгаас нь томилдоггүй байхаар зохицуулсан байдаг юм байна.

– Шашин хүчтэй газруудад нэг шашин төлөөлсөн хүмүүсээс байнга дарга тавихыг хориглосон ээлжлүүлэхээр зохицуулсан байдаг. Танзанид Ерөнхийлөгч нь муслим байсан бол дараачийнх нь христийнх байхаар.

– Швейцарьт мөн яс үндсээр нь харж ээлжилж байхаар зохицуулж. Энэ тал дээр Канад бас сүрхий гэнэ.

Бүхэлдээ Төр ямар байхаас эдийн засаг хамаарах нь.

Төр бол хөгжлийн том түлхүүр гэдэг нь гарцаагүй бөгөөд ингэхдээ Оролцоотой Төр байгуулах, тэр нь зөв ажиллагаатай байхын тулд зөв мэдээлэл, боловсрол бүхий иргэдтэй байх асуудал чухалчлагдаж байна.