2017 онд хэвлэгдсэн Данийн судлаач Christel Braae-ийн “Among Herders of Inner Mongolia” номын “Монгол дахь Скандинавийн судлаачид” хэсгийг Та бүгдэд толилууж байна.
Энэхүү номыг гүйлгэж харах зуур дараахь зүйлсийг тэмдэглэснээ хүргэе.
“…1644 оноос Монгол нь Манжийн эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд Бээжингээс гар хүрч чадахгүй хэсгээ Гадаад Монгол гэж байв…
…Манж гүрэн унаж түүнээс хойш 2 сарын дараа Өргөөнд байгаа ноёд хутагтууд Тусгаар Монголыг зарлаж хаан ширээнд , Түвд гаралтай амьд бурхан, 5 настайдаа Чингис хааны оюун санааны залгамжлагч гэгдэж байсан 8 дугаар Богд Жавзандамба хутагтыг залав…
…1917 оны большевик хувьсгалд сэтгэл дундуур монгол ноёдууд хятадын тусламж эрэлхийлж байв. Гэвч Хятадууд монголыг эзэрхийлэх санаанаасаа үл татгалзан 1919 онд цэрэг илгээж Хутагтыг хаан ширээнээс нь зайлуулах алхам хийлээ. Төдий л удалгүй хятад цэргүүд дотоод шалтгааны улмаас нутаг буцсан байдаг. Энэ нь засаглалын вакуум бий болгож цагаан оросын Барон Унгерны цэргүүд хэдэн мянган дэмжигч монголчууд, түвдүүд, япончуудтай нийлэн үлдсэн хятад цэргүүдийг Өргөөнөөс хөөн гаргажээ.
…Алан хядлага жил үргэлжилж Большевикүүд 1921 онд Өргөөнд ирж Хутагтыг хаан ширээнд буцаан тавьсан бөгөөд тэрбээр 1924 онд насан эцэслэх хүртлээ Монгол төрийн тэргүүн байв.
…1911 оны хувьсгалын дараа монголчууд ар болон өвөр монголыг нэг улс дор багтаахыг хүссэн боловч Большевикүүд тус болсонгүй.
…1924 онд Монгол бие даасан тусгаар улс гэдгээ тунхаглалаа. Үүнтэй зэрэгцэн Тану Тува бие даасан улс гэдгээ мөн зарлав. Бодит байдал дээр тэдгээр нь Зөвлөлт Холбоот Улсын дагуул улс байсан юм.”