Ерөнхий прокурорт илгээх Ил захидал

 

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа

Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн  хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгочихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг хүсч байна.

Ийм болгоомжлол төрүүлэхүйц үйл явдал өнгөрсөн долоо хоногт надтай тохиосон юм. Болсон явдлыг ил захидал хэлбэрээр бичих нь нийтийн эрх ашгийг урьтал болгож олон нийтэд бодит мэдээлэл хүргэх гэсэн хэрэг юм. Үйл явдлыг зураглая.

  1. Миний бие Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд бөгөөд  надад эрүүгийн 1ХХХХХХХ2 дугаартай хэрэгт  АТГ-ын байран дээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  ирж гэрчийн байцаалт өгөхийг Нийслэлийн прокурор Гадаад Харилцааны яамаар дамжуулж өгсөн юм. Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын байцаагчтай утсаар холбогдож цаг хугацаанд нь очихоо мэдэгдсэн.
  2. Гэрчийн мэдүүлэг авах мэдэгдэх хуудсанд 3 дугаар сарын 14-нд  прокурор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл үүнээс 9 хоногийн өмнө 3 дугаар сарын 5-наас эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “АТГ элчин сайдыг 7 долоо хоногийн хугацаанд ирэхийг шаардав”, “Элчин сайд дуудсан цаг хугацаанд ирсэнгүй” гэх зэргээр зохион байгуулалттай худал мэдээллүүд цацагдсан.
  3. Энэ нь авилгатай тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллага нь элчин сайдыг дуудаад тэр нь ирэхгүй хүчин мөхөсдөж буй мэт, гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа ГХЯ, элчин сайдууд нь Монгол улсын хуулиас гадуур ажилладаг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер нь АТГ болон ГХЯ-ны нэр хүндэд хортой, угтаа Монгол төрийн нэр хүндийг гутаах бодлого гэж харагдаж байна.
  4. Элчин сайдууд ажлаа зохицуулж хуулийн байгууллагын ажилд дэм үзүүлэх нь ойлгомжтой боловч элчин сайдыг гэрчээр дуудах прокурорын мэдэгдэл нь энэ асуудлаархи илт хоосон улс төржсөн худал мэдээллийн дараа гарч байгаа нь  Хууль хяналтын байгууллагыг улс төржилтөд санаатай ашиглах, эсхүл тэдгээр нь улс төржилтөд санамсаргүй ашиглагдах ажлын арга барилын алдаатай нөхцөл бий болсон байж магадгүй сэтгэгдэл төрүүлж байна.
  5. Миний бие АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн болно.
  6. Нэгэнт бүх асуудлаар хариултыг өгсөн тул урдчилан төлөвлөсний дагуу Швед улс рүү 3 дугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон болно.
  7. Гэтэл нийслэлийн прокурор Д. Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв.
  8. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй. Тиймээс байцаагчид утсаар мэдэгдэж АТГ-ын жижүүрт ирсэн цаг, регистрийн дугаараа тэмдэглүүлсэн болно.

Нийслэлийн прокурор Д.Ширэндэвийн мэдэгдэх хуудас нь хэрэг мөрдөн байцаах үүрэг бүхий АТГ-тайгаа уялдаа холбоогүй хийгдэж байгаагаас харахад уг шийдвэрт улс төрийн нөлөөлөл орсон юм боловуу гэсэн миний болгоомжлолыг лавшруулав.

Ер нь нь АНУ, Англи,  Европын  зарим орнуудад суугаа элчин сайдуудтай холбоотой элдэв хоосон улс төржилт нь хувь хүмүүс, намуудын зөрчил мэт харагдавч  үнэндээ Монгол Улсаас гуравдагч хөрш гэж нэрлэгддэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтоосон олон талт харилцааны түвшинг алдагдуулах, харилцан итгэлцлийг бууруулах бодлого гэж ойлгогдож , Монгол Улсын эрх ашигт хортой үр дагавар дагуулах аюултай.

Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв.  Ийм нөхцөлд авилгатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.

Ерөнхий прокурор Таныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь  хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайд                                                                                                М.Энхсайхан

2018 оны 4 дүгээр сарын 3.

 

Screen Shot 2018-03-31 at 11.57.21 AM

 

Зөн билгийн улс төрөөс -боловсрол төвтэй улс төр лүү

Screen Shot 2018-04-02 at 11.57.31 AM

news.mn сайтад өгсөн ярилцлагаасаа товчлов. Сайтад талархал илэрхийлж байна.

  • Хүн төрөхдөө л сошиал ертөнцтэй учирдаг. 

Цэцэрлэг, сургууль бол нэг төрлийн сошиал юм. Нүүр нүүрээрээ учирдаг сошиал ертөнц мэдээллийн эрин үед компьютер, утасны дэлгэцээр учирдаг сошиал болчихоод байгаад ялгаа нь бий. Технологи хөгжөөд сошиал ертөнц хүний амьдралын нэг хэсэг нэгэнт болжээ. Фэйсбүүк, твиттер миний өдөр тутмын хэрэглээ. Тэр ч байтугай би өөрөө paxmongolica.org сайтаар дамжуулж үзсэн харснаа монголчуудтайгаа хуваалцдаг. Энэ сайтаас Монголын их түүхтэй холбоотой ховорхон материал, түүний агуулгатай танилцах боломжтой бөгөөд уул уурхай, мега төслийн талаарх үндсэн ойлголтуудыг олны хүртээл болгохыг эрмэлзэж байгаа. Мөн Нордикийн орнуудад болж байгаа үйл явдал, монголчууд бидний амьдралд хэрэгтэй асуудлаарх илтгэл, судалгаа, тэмдэглэлийг ил тавьж байгаа.

Хүн төрөлхтний мэдээллийн технологийн гайхамшиг яагаад хүмүүжилгүй хүмүүсийн гарт ашиглагдах ёстой гэж.   Тиймээс энэ чиглэлд идэвх гарган эерэг мэдээллийг интернетийн монгол орчинд илүү болгох талаар ажиллаж байна.

  • Манай эдийн засаг эмзэгхэн хэвээр байгаа.

Эдийн засгийн уналтыг аргамжиж чадсан нь сонгуулиас хойш байгуулагдсан хоёр ч Засгийн газрын ажлын маш чухал үр дүн. Гэвч манай эдийн засаг эмзэгхэн хэвээр байгаа.

Улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн санаанд оромгүй салхи шуурга манай эдийн засагт аюул занал бий болгоно. Эрсдэлээ байнга бодолцож анхааралтай ажиллах шаардлагатай.

  • ОУВС-гийн хамгийн хүнд хөтөлбөр маш зөв шийдвэр

Өр зээлийн төлбөрт унаж, Монгол Улс дефольтод орох аюулаас түр зайлсхийж чадсан. ОУВС бидэнд урд өмнөх алдаагаа засаж, санхүүгийн сахилга тогтоож, эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх бололцоог өгч байгаа юм. Энэхүү бололцоог ашиглах эсэх нь монголчууд бидний хэрэг. Өөрийн бурууг олж харж чадахгүй хүндрэл бэрхшээлээ ОУВС руу чихвэл монголчууд дэлхийд нэр хүндээ алдана. Нэр хугарснаа яс хугар гэдэг ардын маань үг бий дээ. Тийм юм болохгүй байх гэж бодож байна.

  • Монгол урагш хөгжсөөр байгаа орон

Асуудалд бодитой хандах хэрэгтэй. 15-20 жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 400 ам.доллар хүрдэггүй байлаа. Одоо 4000 гаруй доллар болж. Манай эдийн засаг 10 дахин өссөн. Саяхан хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Манай зарим хүмүүс Путин Орос орны ДНБ-ийг эрх барьж байх 20 орчим жилдээ 10 дахин өсгөсөн гээд жигтэйхэн бурханчилсан харагдсан.

Хөгжлийн хурдцаар Монгол Улс Оросоос хоцроогүй юм шүү. Монголд нэг л юм байгаагүй. Тэр нь бурханчилсан хүн байгаагүй.

Хөгжил илүү хурдтай байгаасай гэж нийтээрээ хүсэх нь гарцаагүй ч хувь хүн дээр болохоор тэр нь хүний хүртсэн мөнгөө голох, эсвэл бусдаас илүүг хүртэх шунал болж хувирдаг нь тун хэцүү асуудал юм. Асуудлыг бодлогын түвшинд харах нэг өөр, хувь хүний түвшинд харах бас нэг өөр. Хольж хутгамааргүй л байгаа юм.

  • Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Эдийн засгийн өсгөхөд санхүү, техник, технологи хэрэгтэй. Өөрсдөө бэлэн мөнгөтэй байсан сан бол зах зээл дээрээс худалдаад авах сан. Харамсалтай нь, тийм бололцоо Монголд байтугай том орнуудад ч байдаггүй. Тиймээс бүгд л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд өрсөлддөг. Хамгийн их гадаадын хөрөнгө оруулалт татаж чаддаг улс нь АНУ, Хятад, Хонконг, Сингапур байдаг. Очиж үзэхээрээ шагширчхаад яагаад гэдгийн хариултыг мэддэггүй нь бидний монголчууд л байх. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт өр үүсгэдэггүй. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл гоё сайхан нэртэй зээл, бонд авах шаардлага үүснэ. Түүндээ хүү төлөхөөс гадна хөрөнгөө буруу зарцуулбал бүр санхүүгийн дампуурал руу улс орноороо орно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын үед эрсдэл үүсвэл төр биш хөрөнгө оруулагч нь өөрөө эрсдэлээ хариуцдаг. Уул нь эдийн засгийн хувьд ойлгоход энгийн боловч түүхийн урт хугацаанд бий болсон харийнхнаас айж болгоомжлох сэтгэл, дээр нь мэдэхгүйн зовлон бидэнд садаа болж байгаа биз ээ. Та

 

  • Оюутолгойн гэрээг дахин өөрчилнө гэж мунхаглах хэрэггүй.

-Д.Сумъяабазар сайд гэрээг дахин өөрчилнө гэж мунхаглаж болохгүй гээд түс тас хэлсэн байсан. Зөв гэж бодож байна. Цаг нь биш. Оюутолгойн төсөл олсноосоо хамаагүй илүүг зарцуулсан байгаа. Харин хэдийг олж хэдийг зарж байна гэдгийг хэчнээн ч удаа шалгаж байхад юу нь буруу байх вэ гэж бодох юм.

  • Цахилгаан станцад хөрөнгө босгох онцлог

Цахилгаан станцын төсөлд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгоход бусад салбарын үйлдвэрүүдээс онцгой ялгарах нэг нөхцөл байдаг юм. Жишээлбэл, зэсийн үйлдвэр зэс нь борлогдохгүй нөхцөлд үйлдвэрлэлээ тасалдуулахгүй ажиллуулаад бүтээгдэхүүнээ агуулах саванд хадгалж болдог. Дараа нь үнэ тааламжтай бол агуулахаасаа зардаг.

Цахилгаан станцын хувьд цахилгаан үйлдвэрлээд агуулах саванд хийх бололцоо байхгүй. Цахилгаан үйлдвэрлэсэн л бол түүнийг тэр даруйд нь хэрэглэсэн байх ёстой болдог. Ингэхээр цахилгаан станцын төсөлд банк, санхүүгийн байгууллагууд мөнгөө өгөхийн тулд үйлдвэрлэсэн цахилгааныг хэн нэн даруй хэрэглэх юм бэ, хэрэглэгч нь байгаа юм уу гэдэг.

Тавантолгойн цахилгаан станцын хувьд юуны өмнө хэрэглэгч нь Оюутолгой байх юм. Үүнийг баталгаажуулахын тулд Засгийн газар, Оюутолгой төслийн хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ зурагдсан байдаг.

Гэрээг цуцалснаар Тавантолгойн цахилгаан станцын хэрэглэгч нь Оюутолгой байх юм гэдгийг болиулсан харагдана.

Оюутолгой өөрийн талбай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг судалж байгаагаа зарласан нь Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр хөрөнгө мөнгө босгох ажлыг зогсоосон гэсэн үг юм.

Эрчим хүчний яам Тавантолгойн цахилгаан станцын төслөөс татгалзаагүй гэж хариу барьж байгаагаас үзэхэд маргалдагч талууд “халуурлаа“ хойш тавиад хэлэлцээний ширээний ард суух биз гэж бодогдож байгаа.

  • Манай эрчим хүчний салбар өндөр эрсдэлтэй он жилүүд рүү орсон

-Монголын хамгийн залуу дөрөвдүгээр цахилгаан станц хэдэн жилийн өмнө 30 жилийн ойгоо тэмдэглээд баярын арга хэмжээний урилга ирүүлж билээ. 30 жил гэдэг бол уул нь цахилгаан станц тэтгэвэрт гарах цаг нь болжээ гэсэн дохио юм л даа. Юу хэлэх гэсэн юм гэхээр манай эрчим хүчний салбар өндөр эрсдэлтэй он жилүүд рүү орсон гэдгийг хэлмээр байна.

Энэ салбар сайн инженер, гагнуурчны хөдөлмөр дээр тогтож байгаа салбар.

Хэчнээн сайн инженер байгаад техник, тоног төхөөрөмжийг, “металлын ядаргаа”-наас хамгаалахад хэцүү. Онцгойлон анхаармаар байгаа гэдгийг хэлэх байна.

  • Лидер гэж хэн бэ?

Лидер гэдэг хүнийг заавал эрх мэдэлтэй хүнтэй хольж ойлгох шаардлагагүй байдаг. Ардчиллын талаарх нэгэн судалгаанд “Нүүдлийн шувуудын дунд холын аянд гарахад нь зүг чигийг нь заадаг лидер шувууд цөөхөн байдаг гэсэн. Тэр шувууд бусдаас илүү эрх дарх эдэлдэггүй гэж байсан”. Хүмүүний ертөнцөд энэ ажиглалт хол зөрөхгүй. Монголын нийгмийн зүг чигийг тодорхойлдог лидерүүд өнөөдөр бидний дунд зөндөө байгаа байх аа. Ялангуяа  шинэ залуу үе маш өөр болсон шүү гэж хэлмээр байна.

  • Алаагүй баавгайн арьс булаацалдав

-Алаагүй баавгайн арьс булаацалдав гэгчээр аливаа бүтээгүй асуудлаар тэгэх байсан ингэх байсан гэсэн маргаан өөрөө утга учир муутай юм. “Хэрвээ Тавантолгойн төсөлд гарын үсэг зурагдсан бол Монгол Улс хохирох байсан, Эрдэнэс Тавантолгой компани 450 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа” гэсэн жиргээ олон нийтийн сүлжээнд явж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнөхөн Эрдэнэс Тавантолгой компанийн захирал өөрөө сүүлчийн өр, зээлээ дарлаа гэсэн ярилцлага өгсөн байна лээ.

Тухайн үед Тавантолгой төсөл бол дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай мегатөсөл байсан. Монголын эдийн засагт үзүүлэх эдийн засгийн нөлөө нь эхний 2-3 жилдээ 5-8 тэрбум ам. доллараар хэмжигдэнэ гэж ярьж байснаа дахин хэлэхэд л хангалттай. Төсөл бүтээгүй.

  • Мегатөсөл шил мэт хагарахыг үзлээ

ТТ төсөл дээр Харамсаад суух биш мегатөсөл ямар хэцүү, улс төрийн болон эдийн засгийн ямар олон ашиг сонирхлын огтлолцол дээр хийгддэг, шил мэт хагарахад амархан байдгийг бидэнд харуулж өгсөн.

Дараа дараагийн ямар ч мегатөсөл яг л ийм бэрхшээлтэй тулна. Тавантолгой төсөл дээр хуримтлуулсан туршлагаараа дараачийн мегатөсөлд ухаалаг, хэрсүү ханддаг болчихвол их зүгээр сэн. Би урд өмнө нь хэлж байсан даа. Манай төрийн залуу халаа зохион байгуулалтыг нь хийгээд зөв баримтлалаар зангидаад өгөхөд асар чадалтай болсон юм байна гэсэн бахархалтайгаар бүтээгүй Тавантолгой төслийн бүх материалуудыг архивт тушаасан гэдгээ хэлмээр байна.

  • Мегатөсөл сэтгэлийн хөөрөл дагуулдаг аюултай

Мегатөсөлд шинжлэх ухааны үндэстэй, судалгаа, тооцоотой, сэтгэл хөөрөлд автахгүй хүйтэн толгойгоор хандах ёстой . Казинод ямар ч шинжлэх ухаан байхгүй, хувь хүнийг том мөнгөтэй болчихож магадгүй гэсэн шунал, сэтгэл хөдлөл жолооддог. Мегатөсөл мөн адил хүний сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг. Харамсалтай нь, дэлхий дээр мегатөсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээгч гэхээсээ илүүтэй устгагч болчихоод байгаа. Гэсэн хэдий ч мегатөсөл хэрхэн хийж сурах вэ гэдгээс улс орны цаашдын хувь заяа хамаардаг болсныг бодолцож ажиллах хэрэгтэй байгаа юм.

  • Зөн билгийн улс төрөөс -боловсрол төвтэй улс төр лүү

-Улс орноо хааш нь авч явах зүг чигийн баримжаагүй, зөвхөн амин эрх ашиг дээр тогтвортой нэгдэл бий болж чадахгүй шүү дээ. Тиймээс үндэсний үзэл санаа, хүсэл зорилгыг бий болгох хэрэгтэй гэсэн хүмүүстэй би санал нэг байна. Зөн билгийн улс төрийг боловсрол төвтэй улс төр болгох хэрэгтэй байна, хамтарч ажиллая гэж нэгэн эрхэм энэ өдрүүдэд над руу утсаар ярьсан. Их сонсголонтой байсан шүү.

  • Монголын хоёр том намын нэр хүнд унасан тухайд

АН, МАН том намууд. Тэр хэмжээгээрээ улс төрийн болон төр барихуйн том зовлонг амсаж байгаа. Зовлонгоос туршлага бий болдгоос хойш энэ хоёр нам ач холбогдолтой хэвээр байх болно. Бусад нам үзэл санааны эерэг хувь нэмэр болбол сайн хэрэг. Дээр хэлсэнчлэн зөн билгийн улс төрийг өргөжүүлэх нэг, хоёр, гурав дахь хүч хэрэггүй байх аа.

  •  Парламентын чадамж муудаж байгаа  юу?

Энэ үзэгдэл гэнэт өнөөдөр бий болчихсон эд биш. Либерал үзлээр зэвсэглэсэн глобалчлалын нөлөөн доор дэлхийн олон улс оронд төрийн чадамж сүүлийн 20-30 жилд ихэд суларлаа гэж байгаа. Хүн өөрөөсөө бурууг хайхаас илүүтэй бусдад бурууг нялзаах хандлагатай байдаг. Нэг нэгээр байхдаа бие биеэ буруутгана. Нийт массаараа болохоор төрөө буруутгана. Газар сайгүй ижилхэн хандлага ноёлж байгаа. Дээр нь глобалчлал, мэдээллийн технологи хөгжөөд худал мэдээлэлд автамтгай, эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг болчихсон. Энэ байдлаас гарах арга замууд байдаг бололтой юм билээ. Энэ талаар улстөрчид санаа тавьдаг болоосой. Буруу зүйл таг дуугай байснаар засардаггүй. Буруугийн эсрэг дуу хоолойгоо гарга гэж Шведийн улстөрчид бусдад уриалж байхыг харсан.

  • Суперциклийн тухай, 

Ердийн цикл суперцикл болсон хоёр том шалтгаан байдаг юм. Нэг нь ЗХУ задарсан, хоёрдахь нь Хятад улс зах зээлээ нээсний үр дүнд дэлхийн зах зээл ер бусын их хэмжээгээр томорсон байдаг. Одоо дахин ийм том үйл явдлууд тохиохгүй, дээр нь худалдаа, эдийн засгийн дайн шаталж байгаагаас харвал супкерциклийг ойрдоо мөрөөдөх хэрэггүй байх.

Ер нь бэлэнчлэх сэтгэлгээ хэрэггүй. Суперциклийн үеийн бэлэн мөнгө хүнийг байтугай үндэстнийг хорлох аюултай санагдсан шүү.

Women in Mongol Iran-Book

Screen Shot 2018-03-22 at 5.22.44 PM

 

Уг ном нь 2017 онд гарсан бөгөөд Их Монгол Улсын үеийн монгол эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг бүр 1206 оноос эхлүүлэн Ираны Илхадын улс төгсгөл болсон  1335 он  хүртэлх хугацаагаар авч үзжээ.

Уг ном нь перс хэл дээрх түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж байгаагаараа монголын монгол судлаачдын анхаарлыг илүүтэй татах болов уу .

Таны сонирхлыг өдөөх үүднээс дараахийг хэлсү.

  • Их Монгол улс Өрнө зүгт хүрээгээ тэлсээр Исламын ертөнцтэй шөргөөцөлдөх үед  монголчуудын нүүдэлчин-бөө нийгэм аажмаар хувьсан  суурьшмал-муслим нийгэм болж хувирсан гэнэ.
  • Монголчуудын уламжлалт итгэл үнэмшил нь  Тэнгэр, Газар, Гал, Усыг шүтэж, өвөг дээдэстээ мөргөдөг бөө мөргөл бөгөөд хүн, амьтны амиар тахил өргөдөг байсан аж.
  • Бөө мөргөл тогтсон номлолгүй, зохион байгуулалттай сүмгүй, эрэмбэлэгдсэн ламгүйгээрээ бусад шашнаас ялгаатай гэнэ.
  • Чингис хаан, Тэв Тэнгэр бөөгийн зөрчил дээрээс монголчууд улс төрийн ноёрхолд шашин ямар чухал үүрэгтэйг таньж мэдсэн гэнэ.
  • Монголчууд Исламын ертөнцөд том ул мөр үлдээсэн. Тэрч байтугай 19 дүгээр зууны муслим шашинтнуудын нэгэн номд Алангоо эхийг дараахь маягаар дүрсэлж үзүүлжээ.

Screen Shot 2018-03-22 at 1.22.59 PM

  • Аян дайны эхний монголчууд аливаа шашинд хүлцэнгүй хандаж байж. Монголчуудад улс төрийн ноёрхолоо хадгалах нь гол зорилго байсан тул өөрт нь аюул үл учруулах аливаа шашныг хавчин гадуурхдаггүй байсан гэнэ.
  • Харин удаахь үеийн үр сад болсон монгол хаадууд өөрсдийн хаанчлалыг илүү легитим чанартай болгохын тул сүм хийдүүдийг дэмжигчид болсон байна.

 

Screen Shot 2018-03-22 at 1.24.29 PM

Screen Shot 2018-03-22 at 1.23.15 PM

Монгол хаадууд түүхийн урт хугацаанд их багаар бүгд л христ, бүддийн юмуу, муслим шашныг дэмжигчид болсон байх агаад Их Монгол Улс задрахдаа Христ, Ислам, Бүдда-Күнзийн ертөнц гэж хэлэгдэх эзэмшил нутагт хуваагджээ.

Дээрх номыг дараахь холбоосоор үзнэ үү

women in Mongol Iran-Book

Кируна: IceHotel

img_8758.jpg

 

Монголд Өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт санаа авахуйц нэгэн презентацийг   “Хүйтэн цаг агаар-2018” хурлын үеэр танилцуулсан юм.

Шведийн 7 гайхамшигийн нэг

Кирунагаас 3 км зайд нэгэн том голын хөндийд 1990 онд дэлхийн анхны цас, мөсний Зочид буудал бий болжээ. Жил бүр зочид буудлыг барих бөгөөд хавардаа хайлж үгүй болдог аж.

Хэдэн удаа барьж байгаагаар нь зочид буудлаа дугаарладаг уламжлал тогтоосон байна. Энэ жил 28 дахь удаагаа барьж байгаа аж.

IMG_8825

Бусад зочид буудлын адил стандарт мөрддөг учир Мөсөн зочид буудалд галын хор байсныг зураглав.

img_8834.jpg

Уг Зочид буудал нь 6000 ам дөрвөлжин метр талбай бүхий 55 өрөөтэй аж. Дотроо  -5-7 хэмийн хүйтэн. Үнэ 300-3000 ам доллар. Хонох хүн мундахгүй олон байдаг гэнэ.

Screen Shot 2018-03-16 at 10.12.42 AM

Screen Shot 2018-03-16 at 10.16.04 AM

Screen Shot 2018-03-16 at 4.39.17 PM

Бизнес өргөжсөн нь

Анх энэ бизнесийг багахан хэмжээнээс эхлээд одоо ихэд өргөжсөн байна.

Зөвхөн зочид буудал гэлтгүй мөсөөр элдэв зүйлс хийдэг болжээ. Зөвхөн нэг жишээ хэлэхэд жилд 500 мянган аяга хийдгээс 200 мянгыг нь Лондон хот руу экспортолдог.

 

Мөсөн зочид буудалд хурим болохоос гадна Мөсөөр хуримын бөгж хийдэг.

IMG_8784

Улмаар эрэлт нэмэгдсэн төдийгүй санаандгүй олон саналууд ирж эхэлж.

Хурлын заал чимэглэсэн байдал

IMG_8787

Парис хотноо хиймэл мөсөн уул хийж Загварын шоу хийжээ. Цаашлаад янз бүрийн рекламд оролцох бололцоо бий болсон гэнэ.

Screen Shot 2018-03-16 at 5.10.22 PM

img_8785.jpg

Мөсийг барилгын материал болгосон нь

Голын мөс бол хамгийн тунгалаг цэвэр байдаг. Тиймээс голоос барилгын материалаа бэлтгэх бөгөөд зочид буудал нь 12 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд ажилладаг.

Шаардлагатай гэвэл Мөсийг зузааруулж “ургуулж” авахын тулд голын дээрх цасыг цэвэрлэх хэрэгтэй байдаг. Цас бол хүчтэй тусгаарлагч учир цасан доорхи мөс зузаан биш байдаг хэмээв.

Screen Shot 2018-03-16 at 10.25.05 AM

Жил болгон баригдаж байгаа цас, мөсний зочид буудал нь өмнөх оноосоо тэс өөр байдаг.

Энэхүү танилцуулга хийсэн хүнтэй хурлын завсарлаагаар бяцхан уулзалдахад өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтад монгол барималч оролцсон гэж байлаа. Бахархууштай шүү.

Дэлхий даяар чадварлаг уран бүтээлч хүмүүсийг шалгаруулан жил жилийнхээ бүтээн байгуулалтад урьж оролцуулдаг гэнэ.

Хэрэв Та уран бүтээлч бөгөөд сонирхвол ирэх жилийн  IceHotel-д оролцох хүсэлтээ дараахь холбоосоор ороод бүртгүүлж болох юм байна.

The submission deadline is May 6, 2018.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Cold Climate-2018. Papers

Screen Shot 2018-03-15 at 1.55.32 PM

1111: Energy Efficient Construction Materials for Cold Climate Homes 1111

1112: Tenants’ priority of renovation measures and their willingness to pay higher rent to implement these 1112

1113: Upgrading of a Typical Norwegian Existing Wooden House According to the EnerPHit-Standard 1113

1114: Adding glazing as an energy saving renovation measure in cold climates 1114

1115: The most cost-effective energy solution in renovating a multi-family house 1115

1121: Assessment of thermal bridging heat loss by means of the infrared thermography technique 1121

1122: An Evaluation on the Effect of Window Shading on Themal Mass to Reduce Overheating 1122

1123: Method for probabilistic energy calculations – Passive house case study 1123

1124: Validation of a zonal model to capture the detailed indoor thermal environment of a room heated by a wood stove 1124

1125: TEKNOsim 6 Test Results according to CIBSE TM33 Tests for Software Accreditation and Verification 1125

1131: Assessment of indoor air quality and hygrothermal conditions of boarders during autumn, winter and spring in two of Estonian straw-bale houses 1131

1132: Study on the Concentration Level and Influence Factors of the Indoor Particles in the Office Building 1132

1133: Investigating recommended temperature zones and clothing assumptions in the assessment of classrooms’ thermal environment 1133

1134: Indoor temperature variations in Swedish households: implications for thermal comfort 1134

1211: Passive house construction above the Arctic Circle 1211

1212: In-situ thermal resistance testing of a high performance building envelope in the Canadian Arctic 1212

1213: Energy consumption of a high performance building envelope in the Canadian Arctic 1213

1214: Sol-air thermometer measurement of heat transfer coefficient at building outdoor surfaces 1214

1215: What should the minimum ventilation rate be in a Demand Controlled Ventilation strategy? 1215

1216: Dynamic thermal performance and controllability of dry fan-coil unit  1216

1221: Inverse model identification of the thermal dynamics of a Norwegian zero emission house 1221

1222: Sustainable architecture in northern subarctic and artic climate 1222

1223: When buildings become intelligent – a network analysis of building automation, operation and competencies 1223

1225: Does the Obligatory Ventilation Control fulfill its Purpose? 1225

1226: Evaluation study of the performance of dual core energy recovery system for dwellings in the Arctic 1226

1231: Determination of Maximum Moisture Zone on Enclosing Structures 1231

1232: Moisture Safety of Tall Timber Facades 1232

1233: Business model analysis of Geo-TABS buildings with predictive control systems 1233

1234: Atrium in residential buildings – a design to enhance social interaction in urban areas in Nordic climates 1234

1235: Comparative evaluation of residents perspectives on household energy use based on housing tenure: survey results from Northern Sweden 1235

1236: Black Carbon Concentrations Inside and Outside Occupied Residences  1236

2111: Increasing buildings automation systems efficiency with real-time simulation trough improved machine self-learning algorithms 2111

2112: Analysis of various ventilation solutions for residential and non-residential buildings in Latvia and Estonia 2112

2113: Performances of gas-water direct-contact heat transfer 2113

2114: Impacts of Energy Efficient Constant Output Heating on the Moisture Conditions of Unoccupied Summer Cottages in Finland 2114

2115: Setback efficiency of limited-power heating systems in cold climate 2115

2116: Experimental comparison of performance between single and dual core energy recovery ventilation systems 2116

2121: Design of Horizontal Ground Heat Exchangers in Sub-Arctic Conditions 2121

2122: Baby, It’s Cold Outside: Lessons Learned From Geothermal Heat Pump Installations in the United States 2122

2123: Artificial Neural Network Analysis of the Solar-Assisted Heat Pumps Performance for Domestic Hot Water Production 2123

2124: Evaluation of Two Ground Source Heat Pump Systems in Nearly Zero Energy Buildings 2124

2125: Cold Climate Heat Pump using Tandem Vapor-Injection Compressors 2125

2131: Vertical temperature gradients in apartments with hydronic radiator heating 2131

2132: Renovation of an office building with prefabricated wooden element – Case Hedensbyn 2132

2133: How to extend the service-life of a school building 2133

2134: A Net ZEB case study – Experiences from freezing in ventilation heat exchanger and measured energy performance 2134

2135: Real Time Measurement of Dynamic Metabolic Factor (D-MET) 2135

2136: How does low relative humidity affect perceived air quality, thermal comfort and symptoms in modern office buildings in cold climates? 2136

2211: Operational characterisation of neighbourhood heat energy after large-scale building retrofit 2211

2212: Potentials and challenges for integrating PV in roof renovation of multi-residential houses – a questionnaire survey 2212

2213: Improving the indoor climate and energy saving in renovated apartment buildings in Estonia 2213

2214: Building Refurbishment from a Life Cycle Perspective – An Environmental Return on Investment Approach 2214

2215: Optimizing the life cycle costs of building components with regard to energy renovation 2215

2221: Smart EV Charging Systems to Improve Energy Flexibility of Zero Emission Neighbourhoods – A state-of-the-art for Norway 2221

2222: Hydronic Heating Pavement with Low Temperature: The Effect of Pre-Heating and Fluid Temperature on Anti-icing Performance 2222

2223: Life City – A Climate-Conscious Concept for Smart and Sustainable Built Environment 2223

2224: Energy Pathways for Future Residential Building Areas in Norway 2224

2225: Assessing the potential of energy retrofitting and renewables in the campus of Lund University 2225

2231: Impacts of common simulation assumptions in Sweden on modelled energy balance of a multi-family building  2231

2232: A comparison between four dynamic energy modeling tools for simulation of space heating demand of buildings  2232

2233: Fast simulation platform for retrofitting measures in residential heating 2233

2234: Calibration of a high-resolution dynamic model for detailed investigation of the energy flexibility of a zero emission residential building 2234

2235: Simulation of Ventilation Rates and Heat Losses during Airing in Large Single Zone Buildings in Cold Climates 2235

3111: The challenge of energy efficiency in Kiruna’s heritage buildings 3111

3112: Renovating the housing stock built before 1945: Exploring the relations between energy efficiency, embodied energy and heritage values n3112

3113: How low can the district heating supply temperature be in residential neighborhoods in Norway? 3113

3114: An assessment of the QUB/e method for fast in situ measurements of the thermal performance of building fabrics in cold climates . 3114

3115: Challenges in transdisciplinary research – example from a study on people as part of energy and ventilation systems in residential buildings (PEIRE) 3115

3121: User related input data for building energy usage calculations of low energy schools in Sweden 3121

3122: Sensitivity analysis of melting and freezing of snow on roof 3122

3123: The method of determining climatic loads on the en-closing structures taking into account global climate change 3123

3124: Determination of Clay-Sand Plaster Hygrothermal Performance: Influence of Different Types of Clays on Sorption and Water Vapour Permeability  3124

3125: Hygrothermal Performance of Timber External Walls Insulated with Natural and Industrial Materials 3125

3131: Needs of support for Swedish property owners to implement more energy-efficiency improvements during renovations 3131

3132: Criteria for Sustainable Buildings in Sweden 3132

3133: Normalisation of measured energy use in buildings – a review of the Swedish regulations 3133

3134: Environmental sustainability building criteria for an Open Classification System 3134

3135: Review of Current Practice of Building Foundations in the Canadian North 3135

3211: Integration of BIPV/T system with HRV for improved performance under extreme cold climates 3211

3212: Demand controlled ventilation in residential buildings 3212

3213: Is it possible to build near zero energy single family buildings in very cold arctic climate? 3213

3214: The energy performance of green roof in sub-arctic climate 3214

3215: Performance evaluation of a passive house in sub-arctic climate 3215

3221: Detailed performance assessment of variable capacity inverter-driven cold climate air source heat pumps 3221

3222: Utilisation of Ice Rink Waste Heat by Aid of Heat Pumps 3222

3223: Creating a state of the art, passive house, university hospital north of the polar circle 3223

3224: Mixing Hot and Cold: Fiery soul Architects creating Sustainable Buildings in the Arctic 3224

3225: Communicating the Acoustic Performance of Innovative HVAC Solutions 3225

3231: Influence of the Thermal Environment of a Bathroom after Renovation on Blood Pressure of Residents 3231

3232: Assessment of the effects of using wood stoves on indoor air quality in two types of Norwegian houses 3232

3233: Should we differentiate ventilation requirements for different user groups? 3233

3234: Effect of filter type in ventilation systems on NO2 concentrations in classrooms 3234

3235: The Study of Energy-saving Window Technology Adaption for Green Buildings in The Severe Cold Region of Northern China 3235

 

 

 

 

 

Кируна: Хүйтэн цаг агаар-2018

Шведийн  Кируна хотод энэ өдрүүдэд гурван жил тутам болдог “Хүйтэн цаг агаар -2018” олон улсын хурал болж байна.

Screen Shot 2018-03-13 at 7.59.26 PM

 

Хурал дээр хүйтэн цаг агаартай орчинд дотроо дулаахан цэвэр агаар бүхий тухлаг байшин барилга хэрхэн барихтай холбоотой сүүлийн үеийн технологи, арга ажиллагааны талаар илүүтэй яригдаж байна. Мөн Хүйтэн бүсэд тогтвортой хөгжил бүхий хот байгуулахтай холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал оржээ.

Англи хэл дээрх бүх илтгэл, презентацийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэхээс гадна  их дээд, сургуулиуд, судлаачид, ажил хэргийн хүмүүст тустай байх боловуу хэмээн төдий удахгүйгээр сайтад тавихаар ажиллаж байна.

Энд яригдаж байгаа сэдвүүдийг хөтөлбөрөөс сонирхоно уу.

Screen Shot 2018-03-13 at 6.52.44 PM

 

Screen Shot 2018-03-13 at 6.53.15 PM

Screen Shot 2018-03-13 at 6.53.40 PM

Screen Shot 2018-03-13 at 6.53.55 PM

Screen Shot 2018-03-13 at 6.54.11 PM

Screen Shot 2018-03-13 at 6.54.28 PM

Кируна-Мегатөсөл (Швед)

 

Шведийн хаанд Итгэмжлэх жуух бичиг барьж, тэдний тогтоосон ёслолын дэг журмын дагуу  гэрчгүйгээр нүүр тулж уулзах үед Шведийн хаан:  “манай хойт нутагт байгаа Кируна хэмээх төмрийн ордыг очиж сонирхоорой. Монголчуудад санаа авах зүйлс байгаа шүү”  гэж билээ. Зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтойдог. 

1. Кируна 

Screen Shot 2018-03-06 at 1.03.06 PM

Кируна нь Шведийн хойт хэсэгт байдаг хамгийн хүйтэн тосгон. 1999 онд Кирунад агаарын температур   –43.3°C (-45.9 °F) хүрсэн нь дээд амжилт гэж бүртгэгджээ.

Тэнд дэлхийн хамгийн том, хамгийн орчин үеийн уурхай бий.

Швед улс 1898 оноос Кирунагийн төмрийн ордыг ашиглаж эхэлсэн бөгөөд энэ туршлага дээрээ түшиглэж уул уурхайн бусад нөөцөө шат дараатай ашигласан төдийгүй эдийн засгаа бүхэлд нь өөд татаж, улмаар  уул уурхайн тоног төхөөрөмж, машин, онгоц зэрэг техник, технологийн чиглэлээр тэргүүний үйлдвэрлэгч орон болтлоо хөгжсөн боловуу даа гэж харагдаж байна.  

Дэлхийн 2 дугаар дайны үед Шведээс нийлүүлж байгаа сайн чанарын төмрийн хүдэр нацист Германы төмөрлөгийн үйлдвэрүүдийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл нь болж байна гэж үзэж байснаас Орос, Англи болон Холбоотнууд  Шведийн төмрийн хүдрийн эскпортыг хааж боож саатуулж байж. Энэ талаар уртаас урт түүх байдаг аж.

Кирунагийн төмрийн орд өнөөдөр жилдээ 28 сая тонн төмрийн хүдэр гаргаж байна.  Энэ нь Европ даяар үйлдвэрлэгдэж байгаа нийт төмрийн хүдрийн 92 хувь юм.

Screen Shot 2018-03-07 at 10.17.53 AM

Швед улс нь төмрийн хүдрээс гадна алт, мөнгө, зэс, цайр гээд нэлээд олон төрлийн уул уурхайн түүхий эдийг олборлогч улс юм. 100 жилийн өмнө уул уурхайн 500 орчим  компани ажиллаж 10 гаруй  сая тонн хүдэр олборлож байсан бол  одоо 50 хүрэхгүй компани  120 сая тонн хүдэр гаргаж байгаагийн дийлэнх нь төмрийн хүдэр юм.

Төмрийн ордоос эхэлсэн Шведийн уул уурхай өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хэрхэн хөгжснийг дараахь слайдаас харж болох юм.

Screen Shot 2018-03-07 at 10.01.41 AM

 

Кируна төмрийн ордны биет нь 80-120 метрийн өргөн, 4 км урт, 50-60 градусын налуу байрласан, дунджаар 60 хувийн төмрийн агуулгатай дэлхийн хамгийн том орд юм.

Screen Shot 2018-03-06 at 1.02.27 PM

Эхэн үедээ ил уурхай хэлбэрээр ашиглаж байсан. Аажмаар далд уурхай болжээ.

Цаашдаа Төмрийн хүдрийн олборлолтоо хадгалж далд уурхайг гүнгийрүүлэхийн тулд ордын талбай дээр байгаа 25 мянган хүнтэй Кируна тосгоныг нүүлгэх шаардлага бий болсон байна. Энэ ажил 2014 онд эхэлсэн бөгөөд олон арван жил  үргэлжлэх юм.

Screen Shot 2018-03-07 at 1.30.03 PM

2.   Löfven vs Trump

Screen Shot 2018-03-07 at 4.38.35 PM

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын гангийн болон хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв. Шведийн Ерөнхий сайд хамгийн түрүүнд очиж ерөнхийлөгч Трамптай уулзаж байгаа харагдана. Үүссэн нөхцөл байдал  нь Шведийн Кируна төмрийн орд мегатөслийн хувь заяатай холбоотой. Учир нь АНУ бол Шведийн төмрийн хүдрийг импортлогч (Германы дараахь) хоёрдахь том орон юм.

Шведийн Ерөнхий сайд “Шведийн хөгжил цэцэглэлт бол чөлөөт худалдаа, компаниудын өрсөлдөх чадвар дээр тулгуурлаж буй. Иймд татвар нэмэх нь бүх талуудад ашиггүй тусна” хэмээв.

Швед улс нь Америкт хийсэн  гадаадын шууд хөрөнгө оруулалтаараа 8 дахь том орон юм.

Хүнд хэцүү хэлэлцээ болсны эцэст одоохондоо найрсаг үг бие биедээ хэлжээ. Хэрхэхийг одоохондоо таашгүй.

Ямар ч байсан улс орны хөгжил Мегатөслөөс хамаарах бөгөөд энэ асуудалд тун анхааралтай ханддагын жишээг Шведээс  харж болохоор байна.  

3. Кируна ба “Хүйтэн цаг агаар-2018” олон улсын хурал

Шведийн хамгийн хүйтэн газар болох Кирунад энэ өдрүүдэд дэлхий дээр 3 жил тутам болдог “Хүйтэн цаг агаар – 2018” олон улсын хурал 9 дэх удаагаа болох гэж байна.

Шинээр баригдаж байгаа Кируна зөвхөн төмрийн ордын мегатөсөл бус,  мөн хүйтэн цаг агаартай бүс нутаг дахь Хот байгуулалтын мегатөсөл юм.

 

Screen Shot 2018-03-08 at 12.18.56 PM

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү

Cold climate 2018

 

 

 

 

 

 

 

Архины жижиглэн худалдааны монополь (Швед)

 

Screen Shot 2018-03-06 at 9.17.36 AM

Бяцхан Түүх

Шведүүд түүхэндээ архин далайд нэг удаа живээд үзсэн ард түмэн юм.

1766 онд Шведийн хаан  Адольф Фредерик архидалттай хийх тэмцэлд залхаад сүүлдээ бүх хориг саадыг хүчингүй болгосон гэдэг. Айл болгон гэртээ архи нэрж гэртээ идэх төмсгүй болж байсан үе байж. 1850 онд анхны архины төрийн мэдлийн дэлгүүр нээсэн гэнэ. 1860 онд айл гэрт архи нэрэхийг хориглосон байна. 1860 оноос Шведийн төр архины худалдаанд монополь тогтоожээ.

Дэлхийн 1 дүгээр дайны үед 3 сарын хэрэглээ болгож 2 литр архи зарах хязгаар тогтоож байсан байна. Дайны дараа төрийн мэдлийн Systembolaget компани нь архины худалдааны төрийн монополийг хэрэгжүүлэгч болжээ.

Systembolaget

Тус компани эхэн шатан дээр элдэв зүйл сэдэж байсны нэг нь ажилгүй хүмүүст архи зарахыг хориглож байж. Мэдээж тэдний дургүйцлийг төрүүлсэн нь гарцаагүй.

1955 оноос тус компани нь шинэ дэг журам тогтоосон бөгөөд тэр нь өнөө хүртэл мөрдөгдөж байгаа гэх.

Шведэд 3,5 хувиас дээш алгоколь агуулсан бүхий л төрлийн архи, вино, пиво зөвхөн энэ компаниар борлуулагддаг.

21 нас хүрсэн хүмүүс уг компанийн дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй. 30 настай боловуу гэж харагдвал  заавал үнэмлэх шалгана. Бүтэн сайн, баярын өдрүүдэд ажилладаггүй. Хүүхэд, залуус дагуулж явбал Та архи худалдаж авч чадахгүй.

Тус компани Шведэд 400 орчим дэлгүүртэй бөгөөд хамгийн том хот болох Стокхольмд 10 хүрэхгүй дэлгүүртэй гэнэ. Нэр төрөл бол 3000 гаруй.

Татвар

Татварыг “нэг литр архин дэх нэг градуст” гэсэн хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Пивоны татвар нэг литр дэх нэг градус нь 250 орчим төгрөг, архинд нэг литр дэх нэг градус нь 800 төгрөг бололтой.

Screen Shot 2018-03-06 at 10.07.30 AM

Screen Shot 2018-03-06 at 10.07.47 AM

Нийгмийн үр дагавар

Архины жижиглэн худалдааны монополийг сайн муу гээд зөндөө маргалддаг.

Хэрвээ Systembolaget байгаагүйсэн бол Шведэд

  • долоо хоног тутам нас барж байгаа хүний тоо 38 -аар ,
  • өдөрт гарч байгаа хүнд гэмт хэрэг 55-аар,
  • өдөрт өвчтний тоо 30 000 -аар нэмэгдэх байлаа гэсэн тооцоо гарчээ.

Эрүүл нийгэм байгуулах Шведийн туршлагаас санаа авах зүйлс бидний монголчуудад байгаа байхаа.

Их Монгол Улс: Гэрлэлт улс төрийн стратеги, соёлын илэрхийлэл болох нь

Screen Shot 2018-03-01 at 1.03.33 PM

Канадын Торонтогийн их сургуульд докторын зэрэг горилохоор хийсэн нэгэн судалгаа эх түүхээ илүү өргөн мэдэхийг хүсч байгаа монголчуудад нэн сонирхолтой байж мэдэх юм.

Энэхүү судалгаа нь  монголчуудын түүхэнд хамаарах олон тооны эх сурвалжуудад тулгуурлажээ. Уншихад сонирхолтойгоос гадна санаа аваад гүнзгийрүүлэн үзэж харах мэдээлэл манай судлаачдад их л байгаа харагдана. Монголчуудын түүхийг социал антрапологи  чиглэлээр судалсан цөөхөн бүтээлүүдийн нэг байж магадгүй санагдав.

Би хувьдаа олон жил, нэг биш удаа энэ судалгааг (англи хэл дээр) уншиж байгаа.  Уншигч Таны үүх түүхээ илүү мэдэх сонирхлыг өдөөх үүднээс зарим зүйлсийг хялбаршуулан ойлгож авснаа хэлюү. Алдаа мадаг гаргавал өршөөнө үү.

  • Хэлний Бэрхшээл

Монголын түүх нь дэлхийн түүх учраас Монголын түүхэнд хамаарах түүхэн эх сурвалжууд монгол, орос, хятад, перс, араб, турк, япон, солонгос, армян, гүрж, латин гээд өөр зүсэн зүйлийн олон хэл дээр байдаг.

Иймээс Монголын түүхийг судлахад түүхчдэд учирдаг хамгийн том бэрхшээл бол хэл юм. Түүхчдийн хувьд эх сурвалжуудыг бүх эх хэл дээр нь олж үзэх боломж үнэндээ байхгүй. Тиймээс түүхчид өөрсдийн мэдэх, тухайлбал англи хэл дээр гарсан судалгааг хоёрдахь эх сурвалж болгон монголын түүхийн судалгаандаа өргөнөөр ашигладаг болсон байдаг.

Гадны монгол судлаачдад учирдаг бэрхшээл бидний монголчуудад мөн ялгаагүй хамаарна. Эх монгол хэлээ сайн мэдлээ гээд  манай судлаачдад давуу тал бий болдоггүй. Учир нь монголчуудын бичгийн соёл харьцангуй хожуугийн түүх юм.

Дээрх шалтгаанаар өнөөгийн монголчуудад ядаж англи хэл дээр уншихгүйгээр өөрсдийн агуу түүхийг сэтгэл дотроо бүтэн зураглахад тун хэцүү гэдгийг зориуд хэлмээр байна.

Үүх түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг.  Харин үүх түүхээ мэдэхгүй, дээр нь харанхуй хүн бол согтуу сармагчин лугаа биз гэж бодогдох үе байх юмаа.

  • Эх сурвалж

Уг судалгаанд “Монголын Нууц Товчоо” (МНТ) -г нууц гэхийн учир нь олон нийтэд зориулагдаагүй хэрэг гэж тайлбарлажээ. Монголчуудын бараг 500 жилийн түүхийг өгүүлэх МНТ нь олон зуун жил ямар ч хэл дээр орчуулагдаагүй явж ирсэн нь үүний нотолгоо.  Тиймдээ ч МНТ-д монголчуудын түүхийн талаар худал хуурмаг мэдээлэл оруулах шаардлага байгаагүй, монголчуудын түүхийг сайнтай муутай нь өгүүлдэг зэргээс хамгийн ихээр итгэж болох түүхийн эх сурвалж бичиг хэмээсэн байна.

  • Овог, өрх, жад, худ

11-13 дугаар зууны монголчуудын нийгмийн зохион байгуулалтын нэгж нь овог байж. Эцгийн талаасаа нэг цустай овгийнхон нэг “өрх”-д хамаарна. Бусад овгийг “жад” хэмээх бөгөөд тэднийг харийнхан, хатгалдах ёстой дайсан гэж үздэг. Гэвч эхнэрийн талынхныг “жад” хэмээх нь бий,  нөхрийн талыг “худ” гэдэг байсан гэнэ.

  • Гэрлэх зан заншил

Овогууд өөр хоорондоо хатгалдахгүйн тулд ураг барилдаж охидоо бэр болгон өгдөг уламжлал тогтсон бололтой юм. Ургын барилдлагаа хадгалахын тулд нөхөр нь бурхан болбол эхнэрийг нь талийгаачийн ах дүү нараас эхнэрээ болгож авдаг байж.

Үүгээрээ монголчуудын гэрлэх зан заншил Европынхны төсөөллөөс тэс өөр байсан гэнэ.

Овог аймгуудыг хүч хэрэглэн нэгтгэх, эс бөгөөс эмс охидуудаа  бэр болгон өгч ураг барилдах арга нь улс төрийн стратеги болтлоо хөгжсөн байна.

  • Цус ойртолт

Монголчууд нэг овгийн дотор гэрлэхийг цээрлэдэг байсан. Гэвч нэг, хоёр овгийн дотор ураг барилдах нь алсдаа үр удмын доройтолд хүргэхийг төдийлөн төсөөлөөгүй бололтой юм. Европын хаадуудын дотор цус ойртолт болж эрүүл бус үр удам бий болж байсантай нэгэн адил үзэгдэл манай их хаадын үр удмуудад тохиолдож байсан гэжээ. Хаадын гэр бүл доторх “айдас” өөрийн эрхгүй тэднийг элдэв шашнаас хамгаалалт хүсэмжлэх нөхцөл байдал үүсгэж байсан байна. Сүм хийдэд ихээхэн хөрөнгө мөнгө гаргаж байснаас гадна түвдийн лам нарыг зодсон хүний гарыг тасдах, муу хэлсэн хүний хэлийг огтлох зарлиг буулгаж байсан гэнэ.

  • Хатад

Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг роль, эзлэх байр суурь Европ, Хятадтай харьцуулбал асар өндөр байж. Ингэхдээ үүнийг хэтрүүлэн үнэлэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээжээ. Жамух өөрийн ялагдлын нэг шалтгааныг ” урт хэлтэй эхнэрээс” болсон гэж байсан бол Өгөөдэй хаан “миний алдааны нэг нь эмсийн үгийг сонссон”-оос болсон гэж байсныг дурджээ.

Охид хатадыг Их Монгол Улсын улс төрийн стратегийн хэрэгсэл болгодог байжээ. Тухайлбал,  Солонгосын хаадад бэр болгож өгсөн 9 хатадаас 4 нь хүүхэд төрүүлсэн бөгөөд бусад нь төдийлөн аз жаргалтай амьдралаар амьдраагүй гэж. Энэ нь өөр соёл иргэншилд манай хатад дасан зохицож чадаагүйтэй холбоотойгоос гадна тэднийг улс төрийн хувьд нь хавчиж гадуурхах тэрч байтугай алсан тохиолдол гарч байсантай холбож үзжээ.

Солонгосын хаадад өгч байсан Хатадын наслалт

screen-shot-2018-02-27-at-7-17-02-pm.png

 

  • Хубилай ба Нийслэл

Хубилай хаан 2 нийслэлтэй байж. Одоогийн Бээжингийн ойролцоох нийслэлийг Grand Capital хэмээж. Монгол дахь нийслэлийг нь Supreme Capital хэмээсэн байна. 2 нийслэлтэй байх нь тухайн үедээ шинэ үйл явдал биш байсан гэнэ.

  • Цэргийн ардчилал ба Хуралдайн мөхөл

Судалгаанд Хуралдайг цэргийн ардчилал гэж нэрлэсэн нь зохимжтой санагдав.

Хуралдайд анхнаасаа хатад оролцох эрхтэй байж. Хубилай хааныг насан өөд болсны дараа түүний бэр охин Хөхөчин хатан бүхий л арга хэрэглэж өөрийн хүү Өлзийт Төмөрийг хаан болгож чаджээ.

Хуралдай дээр түүнийг хаан болгосон нь маргаан болж байсан бөгөөд Өлзийт Төмөр хааны үед Хуралдай хэмээх улс төрийн институци бүрэн устаж алга болсон байна.

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.

Marriage as Political Strategy and Cultural Expression- Mongolian Royal Marriages from World Empire to Yuan Dynasty

 

 

 

 

 

 

Лев Толстой: Эх оронч үзэл ба Засгийн газар

 

Screen Shot 2018-02-28 at 11.18.17 AM

Оросын алдарт зохиолч Лев Толстойд нэгэн герман цэрэг Дайн дажны эсрэг хүчтэй дуу хоолой хэрэгтэй байгаа тухай захидал бичжээ. Тэрхүү захидалд хариу болгож бичсэн түүний “Эх оронч үзэл ба  Засгийн газар” хэмээх нийтлэл 1900 онд бичигдсэн бөгөөд түүнийг тэр болгон хүмүүс уншаагүй байдаг.

Уг нийтлэлийг сэтгүүлч Ж. Нэргүй орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн нь надад хадгалагдан үлдэж. Уншигч Таны таалалд бяцхан тайлбартайгаар хүргэе.

Лев Толстой бол агуу том гуманист, пацифист. Түүний уг нийтлэлдээ эх оронч үзлийг зад шүүмжилж байгаа нь олон хүнд ердөө солиорол мэт харагддаг.

Гэвч тэрбээр хувь хүний амиа хичээх эго үзэл нь төрийн түвшинд эх оронч үзэл хэмээх халхавчтай болдогыг үндэслэлтэй тайлбарласан гэж үзэх хүмүүс олон байдаг. Бусдын санаа бодлыг үл ойшоох эго үзлийг нийгэмд тэр болгон таашаахгүй нь мэдээж. Тэгсэн хэрнээ төрийн түвшинд түүний шууд толь болсон бусад улс, ард түмнийг үл ойшоосон эх оронч үзлийг зөвтгөхийн цаад шалтгаан нь хүмүүс ердөө гадаад аюул заналын өмнө ганц нэгээр бус хамт байх зан заншлаас үүдэлтэй гэнэ.

Тэрбээр:

-“Би чамайг чимхэнэ.

-Тэгвэл би зангидсан гараараа.

-Би тэгвэл ташуурдана.

-Тэгвэл чинь би мунадана даа.

-Тэгвэл би буудлаа шүү”…

Уг нь ингэж дүрсгүй хүүхдүүд ч юм уу, согтуу хүмүүс, араатан амьтад л муудалцдаг баймаар, гэтэл ийм тоглоомоор соёлжсон гүрнүүдийн өндөрлөгүүд, албат нарынхаа ёс суртахуун, хүмүүжлийг удирдан чиглүүлэгч нар нь өөрсдийгөө зугаацуулж байна.

  • …Дайн гэдэг бол зэвсэглэсэн хүмүүсийн оршин тогтнолын зайлшгүй үр дагавар. Байнгын, их хүчтэй армитай улс орон хэзээ нэгэн цагт дайн хийж л таарна. Нударган зодоонд мундаг гэж өөрийгөө боддог хүн өөрөөс нь дутуугүй гэж боддог хүнтэй нэгэн цагт заавал учирна, зайлшгүй зодолдоно.

Герман, Франц хоёр зэр зэвсгийнхээ хүчийг бие биеийнхээ эсрэг шалгах шалтаг хүлээгээд л байна. Тэднүүс хэд хэдэн удаа зодолдчихсон, дахиад ч зодолдоно.

Ард түмнүүд нь хүсээд байгаа юм биш, харин төрийн өндөрлөгүүд нь л харилцан үзэн ядалтыг бий болгоод, өөрийгөө хамгаалахын тулд байлдах хэрэгтэй гэж бодохыг ард иргэддээ даалгаад байгаа хэрэг.” гэж бичиж байлаа.

Лев Толстойн энэхүү нийтлэл гарснаас хойш 14 жилийн дараа эх оронч үзлээр зэвсэглэсэн эзэнт гүрнүүд Дэлхийн 1 дүгээр дайн хийж билээ. Удаахь дэлхийн дайны үзэл нь националь-социализм байв.

Түүний нийтлэлийг өнөө цагийнхан уншаад тэр нь  тухайн цаг үеийн тусгал  санал нийлэхгүй зүйлс олон байнаа гэж хэлж болох боловч  “Давс хужир нь таарвал эх оронч үзэл тустай байж мэдэх, эс бөгөөс эх оронч үзэл хүн сүргийг удирдах хэрэгсэл төдий” болж болдог эд  бололтой.

Монгол, орос, англи хэл дээр нь дээрх нийтлэлийг үзье гэвэл дараахь холбоосоор орно уу.

Эх оронч үзэл ба Засгийн газар

Патриотизм и Правительство

Patriotism and Government